Б.Ширэндэв: Урвагчийн хөргийг тахиж, эх орноо "худалдацгаа" гэж байгаа юмуу?!
“Хөх толбо” сонины 1999 оны 4 дүгээр сар. №12 (219)-т Д.Мөрөн нийтлэхдээ: “Монгол төрийн жолоог атгаж явсан 18 Ерөнхий сайдын хөрөг төрийн ордонд залагдаж, марк гарч байгаагийн буруу юу байх вэ?!
Харин хэргийн гол учир нь ямар ямар хүмүүс орж байгаа асуудал юм.
Хаадын төрийн үед, эх орноосоо урвагчдыг бүү хэл, эзнээсээ урвасан хүмүүсийг цаазалдаг байсан. Гэтэл Монгол улсын тусгаар тогтнолыг хар хятадад эд мөнгө, зэрэг жинсээр бэлэглэсэн Бадамдорж Шанздавын хөргийг тахиж, шүтүүлэх гэж байгаа нь лав сайн ёрын бэлэг тэмдэг биш ээ.
1189 онд, Тэмүүжин хамаг Монголыг нэгтгэн, эзэн Чингис хэмээн өргөмжпөгдөж, 1206 онд их Монгол улсыг байгуулснаас хойш дэлхий дахины түүхэнд XIII зууныг Монголын зуун хэмээн нэрлэдэг билээ.
Дэлхийг донсолгосон Чингисийн үр сад Монголчууд мандан буурч явахдаа улс Монголынхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө алтан амь, бүлээн цусаа зориулж явсан эх орончид олон байдаг боловч, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг харийнхны эрхшээлд оруулахад тусалсан, дэмжсэн урвагчид бас цөөнгүй.
Нийт Монголчуудын тусгаар тогтнолын төлөө Манлай ван Дамдинсүрэн шиг гамингийн шоронд босоогоороо тэмцэн, таалал төгсөж байхад, Бадамдорж Шанздав, Балингийн Цэрэндорж мэтийн урвагчид Монгол улсаа Хятад иргэн улсын харъяанд оруулахыг ил далдаар дэмжиж, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг булшлан, харийнханд бууж өгч, урвагч болоод Монгол түмэндээ үеийн үед урвагч хэмэээн ад үзэгдэх хувь тавилантай байж. Ер нь ямар ч улс үндэстэн, эх орноо худалдагчдад хэзээ ч хүндэтгэл үзүүлдэггүй. Харин тэд нарыг жигшин зэвүүцэж, үр хүүхэддээ тэд нарын муу муухайн тухай ярин, эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлдэг.
Ардчиллын шуурганаар эрх чөлөө, ардчилал хэмээх нэрийн дор Монголын төр дэх зарим нэг этгээд Монгол түүхийн өнгөрсөн хар толбыг цайруулах гэж оролдож, эцэстээ бүр ч давран, түүх түүхийрдэггүй ёстой атал, Монголынхоо тусгаар тогтнолыг золиосолж, хятадуудад худалдсан этгээдийг Монгол төрийн ерөнхий сайд байсан гэдгээр түрий барин, Бадамдорж, Цэрэндорж мэтийн урвагчдын хөргийг Монгол төрийн ордонд хүндэтгэн залж, сүрлэг хөшөө баримлыг нь нийслэлийн төвд босгож байгаа нь Монголын шинэ үеийн залуучуудыг Монгол улсаа Хятадад худалдацгаа! Тэгвэл та нарын хөргийг ч гэсэн төрийн ордонд залж, хөшөөг чинь босгоно гэж ухуулан хүмүүжүүлж байгаа хэрэг үү.
Бадамдорж Богд хаант Монгол Улсын засгийн газрын төгсгөл үед, 2 сар гаруйхан Ерөнхий сайд байв. Хятадын сайд Чинь И Монголыг Хятадад нэгдэх 64 зүйлт гэрээ гэгчийг Монголын нөлөө бүхий том феодалуудад тулгасан. Ухаантай ноёд тус гэрээг хүлээж авахад татгалзаж байхад, Бадамдорж, Цэрэндорж мэтийн Хятадын талыг баримтлагчид Монгол улсын тусгаар тогтнолыг хүчингүй болгох гэсэн хар хятадын тулгасан уг гэрээг сайшаан дэмжиж байв.
Тэгэхэд Бадамдорж Богдын шавийг эрхэлж байсан юм. Хятад хэлтэй, хятадуудтай нэлээд дотно харилцаатай байсан тэрээр уг гэрээг дэмжсэний төлөө хятадуудаас их хэмжээний бэлэг сэлт, шан харамж, хахууль авсан тухай баримт бий.
Хувийн ашиг сонирхол эд мөнгө, хахуулиас улс Монголынхоо тусгаар тогтнолыг худалдсан Бадамдорж Шанздав гэгчийн хөргийг Монгол төрийн ордонд залж, гүн хүндэтгэл үзүүлэн тахиж байгаа нь Монголчууд аа, эх орон, тусгаар тогтнолоо эд мөнгөөр худалдацгаа, тэгвэл та нарын хөргийг Монгол төр нь хүндэтгэл үзүүлж чадахгүй ч Хятадууд Бээжин Улаанбаатарт аварга том хөшөөг нь босгож хүндэтгэл гэгчийг үзүүлнэ гэж байгаа хэрэг үү.
Үүний нэг жишээ нь Монголын төрийн хутган үймүүлэгч, Монголын тусгаар тогтнолыг бусниулж байсан Балингийн Цэрэндоржийн сүрлэг том хөшөө гэгчийг нийслэл Улаанбаатар болон эзэн Чингисийн төрсөн өлгий Хэнтий аймагт хятадуудын далд дэмжпэгээр босгож байгаа нь нэгийг хэлээд байгаа бус уу.
Хятадын түүхчид Бадамдорж, Цэрэндорж нарыг эх оронч, хятад эх орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэгч хэмээн магтан дуулж бичдэг байна.
Монгол төрийн ордон гэдэг бол ариун байх ёстой. Тэнд тохиолдлоор хэдэн сар ч юм уу, нэг хоёр жил Ерөнхий сайд болсон хүний хөргийг байрлуулах нь онц ач холбогдолгүй бөгөөд түүхийн хар толботой эх орноо худалдсан урвагчдыг Ерөнхий сайд байсан гэдгээр далайлган хөргийг нь байрлуулах нь чухал биш, жинхэнэ Монгол эх орончид Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Дамдины Сүхбаатар нарын шударга эх орончдын хөргийг байрлуулж, гүн хүндэтгэл үзүүлбэл Монгол түмэний эх оронч сэтгэлд урам өгөх бус гэж үү.
Бадамдоржийн хөргийг төрийн ордонд байрлуулсан тухай төрийн зүтгэлтэн, түүхчдийн бодол саналыг сонсоход,
Ерөнхий сайд агсан М.Энхсайхан: Миний өмнөх зарим Ерөнхий сайдын нэрийг оруулах ёстой. Бадамдорж түүхэнд янз бүрээр бичигддэг байсан ч, Ерөнхий сайд гэдэг утгаар нь хөргийг нь төрийн ордонд байрлуулах нь зөв.
УИХ-ын гишүүн Ж.Гомбожав: Бадамдорж Шанздав бол Монголыг хятадад худалдсан урвагч. Тиймээс ойлгомжтой бус уу?! Урвагчдын хөргийг Монгол төрийн ордонд байрлуулна гэдэг бол өнөөгийн төр засаг дахь зарим этгээд Монголоо хятадад худалдах гэсэн санаагаа дамаар хэлээд байгаа юм биш үү?!
УИХ-ын гишүүн Д.Энхтайван: Хаадын хөрөг, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Амарсанаа, Чингүнжав, Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Зоригт баатар Тогтох нарын хөргийг залаагүй байхад, Ерөнхий сайд гээд хүмүүсийн хөргийг байрлуулж байгаа нь зохимжгүй. Бид Чингис хаанаас өгсүүлээд Монгол эх орнчдын жинхэнэ амьд дүр бүхий хөргийг зурж бүтээн, тэд нар маань бидний хийж байгаа ажлыг хянаж, бид тэднээсээ сүрдэж байвал улс Монголын ажил өөдрөг болно. Хаадын хөшөөг босгож, хөргийг нь залаагүй байхад бусад шалтар булдар хүмүүсийн хөшөөг босгож байгаа нь оновчтой биш. Бид гадаадын энэ тэр гээд хөл алдахын оронд дэлхий Монголоос Монголын соёл иргэншлээс гарах гарцаа хайж байна.
МЛАН-ын дарга Т.Төмөрмөнх: Эзэн Чингисийн их хөргийг төрийн ордонд ёслол төгөлдөр залаагүй байхад, Шанздав яамны урвагч хэмээх Бадамдорж болон Цэрэндорж нарын хөргийг яаран хүндэтгэлтэйгээр залж байгаа нь учир битүүлэг байна. Үеийн үед эх орноосоо урвасан этгээдийг бүү хэл, эзнээсээ урвасан хүнийг хатуу цээрлэл үзүүлж цаазалдаг жамтай Оросын эсрэг турхирагчид өмнөд хөрш рүү харж инээдэг төрийн дээд албаны хүмүүсийн эцсийн зорилго нь юунд оршино вэ?! Монгол улсын төрийн хувь заяа шийдэгдэж байсан үед, гаднын гар хөл болсон Монголын төрд шургалан орсон этгээд байдгийг Монголын түүх батлаад өгч байна. Тиймээс Бадамдоржийн хөргийг залж байгаа нь жижиг асуудал биш гэдэг нь ойлгомжтой.
Түүхч доктор Б.Ширэндэв: Зарим хүмүүс Бадамдоржоор хань татаад хөргөө ордонд залуулж л байх юм. Уг нь гай тарьсан нь бус гавъяа байгуулсан нь л төрийн ордонд хөргөө хүндэтгэлтэйгээр залуулах учиртай сан. Амьдрал гэдэг чинь иймэрхүү л байдаг байна. Өнөөдөр Монголын төрд Бадамдоржтонгууд олшрон, харь гүрний гар хөл болж, тэдний санаанд нийцүүлэн гэрээ хэлэлцээр батлуулах, Монгол улсын тусгаар тогтнолд хохиролтой газрын тухай хууль, казиногийн хууль батлуулахаар үхэн хатан зүтгэж байгаа нь энэ бүхнийг тодорхой хэмжээгээр хэлээд байгаа бус уу? Монгол улсын тусгаар тогтнолд олон аюул занал учирч байсан. Одоо ч байна. Чанагшид ч байх болно. Одоо Монголд төрийн өндөрлөг, түшээ улс Монголынхоо тусгаар тогтнолынхоо асуудалд гол анхаарлаа тавихын оронд, аар саар юмаар хөөцөлдөж, холион бантан хутгаж байна.
Монгол гэдэг үндэстэн бол дэлхий дахинд цуутай, Монголын тусгаар тогтнол бол Монгол түмний үе үеийн шударга эх орончдын цусаараа будаж бичсэн түүх мөн. Хэн нэгний тоглодог тоглоом биш. Монгол улсын туурга тусгаар байдал нь хилийн чанад дахь Монголчуудын оюун санааны амьдрах, тэмцэх, орших хүчин мөн.
Харин Монголын төрийг харь гүрэн, хар хятадын шулмас бодлогоор хямралдуулан, ард түмнийг гуйлгачин болгож, улмаар Монгол улсын тусгаар тогтнолыг алдагдуулах гэгчдийн талбар биш гэдгийг Монголын ард түмэн хатуу анхааруулж цээрлэл үзүүлэх нь лавтай.
Харыг цагаан болгогчид урвагч Бадамдорж мэтийн этгээдийг тахин шүтэж байгаа нь өөрөө хэн бэ гэдгийг Монголын ард түмэнд илчилж байгаа хэрэг мөн. Тэд урвагчдын хөргийг тахин шүтэж Монголын тусгаар тогтнолыг “худалдацгаа” гэж муу ёрлогчдыг хэзээ нэгэн цагт нүглээ өөрөө амсах нь зайлшгүй.
Монголын хөх тэнгэр, хөрст дэлхий, Богд эзэн Чингис хэзээ ч тэднийг өршөөхгүй, эх орноосоо урвагчдад хэзээ ч ард түмэн хүндэтгэл үзүүлдэггүй, орон зай ч байдаггүй гэдгийг санаж явцгаа. Бадамдоржийн хувилсан шинэ дүр Баабартангууд хятадын нэг удаагийн ариун цэврийн цаас, гондом болно гэдгээ санах ёстой юм. Монголын төрд шинээр төрөн гарч байгаа урвагч хутган үймүүлэгч, харь гүрний гар хөлийг цэвэрлэж, эх орончид нь, цэвэр цусны Монгол үндэстэн Монгол төрийг удирдах болно” гэжээ.
Эх сурвалж: "Хөх толбо" сонин