Энэ жил нас биед хүрсэн 3 бүлийн 6 бодгаль минжийг Туул голд тавилаа.
Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавиад байгааг БОАЖЯ мэдээлэв.
Туул голын усны урсацыг байгалийн аргаар нэмэгдүүлэх, экосистемийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ, ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна.
Минж үржүүлэн нутагшуулах хүрээнд 2012-2020 онд нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голд нутагшуулаад байгаа билээ.