Д.Дагвадорж: Сүүлийн өдрүүдэд халдвар буурахад “АСА СТАНЦ“ нөлөөлсөн
“Аса станц”-ын дугаарт “Оном” сангийн тэргүүн ТУЗ-ийн дарга, биофизикч Д.Наранбаатар оролцож мэдээлэл өгсөн.
Энэ үеэр Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд халдвар буурч байгааг хараад өөрөө жаахан ч гэсэн дэм болж байгаа юм болов уу гээд баярлаж сууна гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад эхэлжээ.
Энэ үеэр NTV телевизийн сэтгүүлч О.Бямбагэрэл “Нэг хаалга нэг шинжилгээ үр дүнгүй болсон. Эл шинжилгээг хийх хэрэгтэй гэж Оном сан, та маш их шаардаж зөвлөсөн. Түүний дагуу Засгийн газар 18.4 тэрбум төгрөгөөр хийсэн. Одоо дахиад эсрэг биетийн шинжилгээ хийх хэрэгтэй гэж та зөвлөж байна. Улсаас дахиад л мөнгө зарцуулна. Үр дүнгүй ийм зүйлийг хийх ямар шаардлагатай вэ” гэж асуулаа.
Үүнд Д.Наранбаатар “Энэ асуудлын улмаас манайх, Засгийн газар их нүдүүллээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр БНХАУ халдвараа хумьсан. Халдварын тоо цөөхөн байсан үед энэ шинжилгээг Монголд хийсэн нь зөв байсан уу гэвэл зөв байсан. Үүнийг би хэзээ ч хэлнэ. Ажил хийсэн хүн дандаа шүүмжлүүлдэг. Ажил хийсэн хүнд алдаа, оноо гардаг. Түүгээрээ дуусаг” гэлээ.
Энэ үеэр О..Бямбагэрэл сэтгүүлч тодруулан асуух гэхэд Д.Дагвадорж тэс хөндлөн юм асуугаад, сэдвийг нь “хадууруулав”.