ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнэ нэмэгдэж байна гэдэг чинь хэрэглэгч хохирч байна гэсэн хэлбэр биш

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнэ нэмэгдэж байна гэдэг чинь хэрэглэгч хохирч байна гэсэн хэлбэр биш

Дэлхийн зах зээлд төмрийн үнэ өссөнтэй холбоотойгоор, ялангуяа арматур төмрийн үнэ өнгөрсөн жил тонн нь 1.7 сая төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 3.4 сая төгрөг болж нэмэгдээд байгаа. Мөн төмөр зэсний орцтой бүхэн бага зэрэг үнэ нэмэгдсэн байна. Тэгвэл энэхүү үнийн өсөлтийг дагаж барилгын салбарын бүхий л үнэ ханш огцом нэмэгдсэн нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн бухимдлыг төрүүлж, бүтээн байгуулалтын оргил үед зогсонги байдалд хүргээд байна. Харин мэргэжлийн хүмүүс энэхүү өсөлтийг арматур дагасан зориудын үнийн хөөсрөлт гэж хэлж байна. Ялангуяа орон сууцны дундаж үнэ өнгөрсөн жил метр квадрат нь 1.4-1.6 сая төгрөгийн хооронд байсан бол өнөөдрийн байдлаар метр квадрат нь 1.8-2.2 сая төгрөгт хүрээд байна. Зэрэглэл байршлаасаа хамаарч метр квадрат нь 3.5 саяын үнэтэй орон сууц ч байна. Тэгвэл хоёрхон жилийн өмнө метр квадрат нь нэг сая төгрөг байхад орон сууц худалдан авах боломжгүй байсан иргэд өнөөдөр метр квадратыг нь хоёр, гурван саяар авч чадна гэж үү? Угтаа төр ард түмнээ орон сууцжуулах хэтийн бодлого баримталж буй энэ цаг үед яалт ч үгүй анхаарах сэдэв болчихоод байна.

Саяхан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхэн арматур импортлогчидтой уулзжээ. Тодруулбал, Монголын арматурын зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг “Улаанбаатар менежмэнт”, “Үүртээл” ХХК-ийн удирдлагуудтай уулзсан байна. Импортлогчид “Цар тахлаас үүдэлтэйгээр арматурын нэг тонн тутмын үнэ 3.3 сая хүрээд байсан бол сүүлийн өдрүүдээс буурч 3 сая 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ бууж байгаа боловч цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр арматурын үнэ тогтворгүй байна. Тиймээс гол нийлүүлэгч болох Хятад болон Оросын зах зээлийн нөхцөл байдлыг харах юм байна. Бид арматурыг нөөцлөхгүйгээр, дотоодын зах зээлээ таслахгүй байх чиглэлийг барьж ажиллаж байна” гэдгээ хэлжээ. Мөн импортлогчдын зүгээс тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг учирласан байна. Учир нь тахлын улмаас хоёр хөршөөс арматур орж ирэхэд 14 хоног, цаашлаад хоёр сар хүртэл хугацаагаар саатдаг байна. Үүнээс үүдэж дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэл бий болдог талаар ярьжээ. Тиймээс БХБЯ-наас ган боловсруулах үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэх боломжийг судлахаас гадна арматур импортлогчдыг хил гаалийн татвараас тодорхой хэмжээгээр хөнгөлж, чөлөөлөх саналыг холбогдох газруудад гаргажээ. Мөн уг саналыг Монголын барилгачдын нэгдсэн холбооноос ч гаргасан байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Дэлхийн зах зээл дээрх арматурын үнийн өсөлтөд бид нөлөөлж чадахгүйХарин дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого барина

Тэгвэл өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа цаг үетэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж танилцуулсан юм. Энэ үеэр арматурын үнэ өссөнтэй холбоотойгоор барилгын салбарт үүсээд буй үнийн хөөрөгдлийн талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм. Тэрээр “Арматурын ажлын хэсгээс илүүтэйгээр БХБЯ гээд бүхэл бүтэн инстутици энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа. Ер нь Засгийн газраас аль нэг бараа бүтээгдэхүүний үнийн огцом савлагаа гарах бүрийд очиж зохицуулалт хийгээд, хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсөв дээр аваад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг татвар төлөгчдийн нуруун дээр авчираад байж болохгүй. Үүнийг аль болох уян хатан зах зээлийнх нь горимоор явуулах хэрэгтэй. Гагцхүү үүнийг судалж үзээд зах зээлийн бус ямар нэг нөлөө байна уу гэдгийг харах хэрэгтэй. Энд монополийн зориулалттай, эсвэл тодорхой зах зээл дээр богино хугацаанд ашиг олох зорилготой дамлан борлуулж байна уу гэдэг дээр төр зохицуулалтуудыг хийнэ. Тэрнээс биш суурь үнэ зах зээлийнхээ үнээр явна. Ганц арматур ч биш. Металл хийцийн үнэ бүгд өсч байгаа. Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл огцом өсч байна. Үүнтэй холбоотой үнэ өсч байгаад бид нөлөөлж чадахгүй. Одоо шингээхээс өөр арга байхгүй.Харин эдгээр бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэх тээврийн зардал, тээврийн хурдыг зохицуулна. Мөн дотооддоо үйлдвэрлэх ямар потенциал байна, үүнийг дэмжих ямар бодлого байж болох уу гэдгийг Засгийн газраас авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бол нэг өдөр шийддэг асуудал биш.Тухайлбал, цемент байна. Цемент дээр өнгөрсөн дөрвөн жил Засгийн газраас сайн арга хэмжээнүүдийг авсан. Дотооддоо цемент үйлдвэрлэлийг сайн дэмжсэн. Ингээд цементийн дотоодын зах зээлийг 100 хувь хангадаг болсон. Төмөр хийц, арматур дээр өнгөрсөн нэгдүгээр улиралд 1.9 сая байсан үнэ 3 сая даваад явчихаж байна. Үндсэндээ 40 хувийн нэмэгдэл гарсан. Цемент дээр ийм нэмэгдэл гараагүй. Энэ бол өнгөрсөн дөрвөн жил дотоодынхоо үйлдвэрлэлүүдийг сайн дэмжсэний үр дүн. Яг ийм чиглэлийг төмрийн хийц, арматур дээрээ бид авах ёстой. Тэрнээс биш дэлхийн зах зээлийг Монгол Улс удирдаж чадахгүй шүү дээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: Орон сууцны үнийг хянажшалгах чиг үүрэг байхгүй

Орон сууцны үнэ ханшны тооцоо судалгааг хийж хяналт шалгалт тавьдаг эсэхийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэтэй холбогдож тодруулахад дараахь хариултыг өглөө.


-Барилгын материалын үнэ огцом өссөнтэй холбоотойгоор шөхтг-аас анхаарч ажиллаж байгаа юу?

-БХБЯ болон МХЕГ газраас хамтарсан ажлын хэсэг гарсан гэсэн. Тус ажлын хэсгээс л хариулт өгөх байх. Манайх наад асуудалтай чинь ямар ч холбогдолгүй.

-Танайх орон сууцны үнэ дээр ямар нэг байдлаар шалгалт хийж байгаа юу?

-Манайд тийм чиг үүрэг байхгүй.

-тэгэхээр бхбя болон мхЕг газар л хамтран ажиллаж байгаа юм уу?

-Тийм.Арматур зэрэг барилгын материалын үнэ өссөнтэй холбоотойгоор дээрх газруудаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.

-Чиг үүргийн хувьд шалгах боломжгүй гэдэг нь барилгын салбар танайд хамаагүй гэсэн үг үү?

-Хэрэглэгчийн эрх барилгын салбар дээр зөрчигдөж байгаа бол бид орж ажиллана. Худалдаж авсан орон сууцтай нь холбоотой асуудал үүсвэл мэдээж ШӨХТГ орж шалгана. Үнэтэй холбоотой асуудалд ШӨХТГ орохгүй. Засгийн газар Улсын онцгой комиссын тогтоолоор хүнсний чиглэлийн үнэ дээр манайх ажиллаж байгаа.

-Орон сууцны үнэ хэт хөөсрөлттэй байгаа нь хэрэглэгчдийг хохироож буй асуудал биш гэж үү?

-Орон сууцны үнэ нэмэгдэж байна гэдэг чинь хэрэглэгч хохирч байна гэсэн хэлбэр биш байхгүй юу. Хэрэглэгчийн эрх гэдэг чинь өөр асуудал. Худалдаад авчихсан орон сууц энд тэндээ доголдолтой, асуудалтай бол бид орно. “Байр худалдаж авах гэсэн чинь үнэтэй байна” гэдэг асуудалд орохгүй л дээ. Энэ бол салбар яамны асуудал.

-Тэгвэл хэт үнийн хөөрөгдөл үүссэн байж болзошгүй гэж шалгах ч боломжгүй юу?

-Барилга дээр тийм зүйл байхгүй. Салбар яамнаас асуусан нь зүйтэй болов уу.

Д.Гантулга: Орон сууцны барилгын борлуулалтүнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөнхэрэглэгчийн төлөө газар

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга орон сууцны үнийн судалгааны талаар саяхан өгсөн ярицлагадаа “2020 онд м.кв барилга угсралтын ажилд ногдох арматурын өртөг 180,000 төгрөг байсан бол 2021 оны арматурын үнийн өсөлтөөр 349.2 мянган төгрөг болж өссөн байна. Үүнээс харахад 2020 онд 1мбарилгын төсөвт өртөг 1.358.000 төгрөг байсан бол 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан 1.527.000 төгрөг болж, барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг метр квадрат тутамд 169.000 төгрөгөөр өсөөд байна.Барилга байгууламж нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Дээр дурдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа. Орон сууцны барилгын борлуулалт, үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой” гэж дурдсан байдаг. Харин ШӨХТГ-аас дээрх асуудалд манайх хяналт тавих, шалгах эрх бүхий байгууллага биш гэсэн хариу өгөөд байгаа билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419