Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ
Коронавируст халдварын үед үзүүлэх хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байна.
2021 оны дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын “Коронавируст халдварын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх журам, тусламж үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ батлах тухай” хамтарсан тушаал батлагдсан.
Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудаас 4 төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж, гарах зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байгаа. Үүний нэг нь "Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ" юм.
Уг тусламж, үйлчилгээг эрсдлийн зэргээс нь хамааран эрсдэлтэй хөнгөн, хүндэвтэр, маш хүнд гэж ангилах бөгөөд өвчтөнийг харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн болон хувийн хэвшлийн эмнэлэгт тусгаарлаж, үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас хариуцан ажиллаж байна.