О.Чулуунбилэг: Монголчууд аа, Венесуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье

О.Чулуунбилэг: Монголчууд аа, Венесуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье

Ардчилсан намын гишүүнулс төр судлаач О.Чулуунбилэгтэй Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон сэдвээр ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарлааАрдчилсан намаас нэр дэвшигч зургаан хувийн санал авлааГишүүд дэмжигчдийнхээ саналыг ч бүрэн цуглуулж чадсангүйИйм үр дүнг хэрхэн хүлээж авсан бэ?

-Сонгуулийн хугацаанд судалгааны дүнгүүдийг харж байсан учраас огцом цочиж хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн сонгууль бол улс төрийн нам нэр дэвшүүлдэг боловч хувь лидерийн сонгууль байдгаараа онцлог. С.Эрдэнэ дарга нэр дэвшүүлсэн нам нь дотроо багадаа гурав хагарчихсан, хөрөнгө санхүүгийн нөөцгүй, эрх баригч намын хуульчилсан дарангуйлалтай тэмцлээ.

-Ардчилсан намаас сонгуулийн маргааш үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайМАН төрийн аппаратыг ашиглажтөсвийн мөнгөөр сонгогч нарын саналыг худалдаад авчихлаа гэх утга бүхий мэдэгдэл хийсэнЭнэ удаагийн ялагдал танай намын удирдлагуудын шөргөлцөөнхуваагдлаас үүдэлтэй байв уу гэж харагдсанҮүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Ялагдалд олон шалтгаан бий. Сонгуулийн дараа мэргэн цэцэн хүмүүс ч илт олширдог. Ялагдлын үндсэн шалтгаан нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайханыг нэр дэвшүүлээд соц декүүд эсрэг ажилласан, сонин, сурталчилгааны материалыг нь тараахгүй, эрх баригчдад худалдагдсантай яг ижил түүх давтагдлаа. Зүүнтнүүд, экс соц декүүд цагаан сонголт уриалсныг бүгд харлаа. Чи Н.Алтанхуяг даргын цагаан сонголт хийгээрэй гэсэн лайвыг үзээ байлгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын ерөнхий менежер байсан хүн шүү дээ. Бүхнийг төсвийн мөнгөөр худалдаж авах нь эрх баригчдын стратеги байлаа.

Ардчилсан нам доторх энэ зөрчил үзэл санааны зөрчил болохоор цаашид соц дек, либерал гэдгээрээ хатуу хуваагдаад үргэлжлэх болов уу. 2000 онд таван том нам нэгдэхэд либералууд, консервтивүүд, соц декүүд, шашинтнууд гэдэг өөр өөр үзэл бодолтой намууд нэгдсэний сөрөг тал нь өнөөдөр гарч байна. Сонгуулийн дараачаас Э.Бат-Үүл даргаас эхлээд 2000 оны нэгдэл шиг дахиад үхрийн бөөр шиг алаг үзэл санаатай нэгдэл яриад эхэлсэн байна лээ. Бид өмнөх алдаагаа давтах ёсгүй. Улс төрийн шинэчлэлийн гол түлхүүр нь улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлах явдал.

-Тэгэхээр та ардчиллын төлөөх намууд нэгдэх ёсгүй гэж үзэж байна уу?

-Нэгдэх, эвсэх хоёр маш том зарчмын ялгаатай. Бидний ахмад үеийнхэнд амжилттай хэрэгжүүлсэн туршлага байдаг нь МАН-ын эсрэг бусад намуудын нэгдсэн фронт байгуулж байж ялдаг. 1996 оны “Ардчилсан холбоо” эсвэл, 2012 онд Шударга Ёс эвсэл байж ардчилсан хүчин засаг барьж чадсан. Сул тал нь үзэл санааны бат холбоос байхгүй учраас засаг аваад намын хэрүүл нь төрийн хэрүүл болдог.

-Сонгуулийн үр дүн нэгэнт гарчодоо ямар ч маргаан мэтгэлцээнээр сонгуулийн үр дүнг өөрчлөхөөс өнгөрсөн болов уу гэж харж байнаХамгийн гол нь Ардчилсан нам өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийхучраа ололцохолон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг сэргээх зэрэг дотогшоо чиглэсэн алхмуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байх шигҮүний тулд яах ёстой вэ?

-Тэгэхээр стратегийн хувьд 2024 оны сонгуульд эрх баригч МАН-ын эсрэг ардчиллын төлөөх намуудын эвсэл байгуулж орсон нь зөвХарин 2024 он хүртэл Ардчилсан нам барууны үзэл санаатай бусад намуудтай нэгдэх ёстойОдоо тосусаараа ялгараад зүүн үзэлтэй хэсэг нь зүүн төвийн МАН-тай учраа олсон нь дээрЭнэ бол урвалт огт бишҮзэл санааны жам ёсны л хуваагдал явж байгаа учраас манай намын соц декүүд ичих хэрэггүй.

МАН-тай нийлж болно. Баруун төвийн үзэл санаатай хэсэг нь барууны хүчний холбоог эхэлж байгуулах нь зөв гэсэн миний хатуу итгэл үнэмшил бий. МАН-ын баруунтнууд, либералууд ч бидэн дээр ирэх ёстой. Энэ бүх шилжилтийн гол түлхүүр механизм бол улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлах. Энэ намрын чуулганаар хэлэлцээд баталчихвал том дэвшил болно.

-Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд хүчтэй сөрөг хүчин байсаар ирсэнГэтэл УИХЗасагЕрөнхийлөгч гээд нэг талд гарчихлааХяналтын тогтолцоо алдагдлаа гэж ярих боллооЭнэ тухайд?

-Нэг намын дарангуйлалд орчихлоо шүү дээ. 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг ялахад Засгийн газар нь гурван намын эвслийн Засгийн газар байлаа. Нэг нам ингээд 100 хувь дангаар ялчихаар бүх зүйлийг Үндэсний аюулгүй байпдлын зөвлөл нэрээр гуравхан хүн л бүгдийг шийддэг түүх эргэн ирж байна. Өмнөх гурав нь шар дээлтэй байсан бол өнөөдрийн гурав нь ёсолдог гэдгээрээ л ялгаатай байх шив. Иргэд бидэнд байтугай МАН-ын парламент дахь 62 гишүүнд хамааруулалгүй бүх зүйлийг хяналтгүй шийдэх болно.

Нийгэмд хүндрэл эхнээсээ үүсээд эхэлчихлээ. Шатахууны үнийг олон сараар төр лицензээр дарамталж барьснаас болж нэг аж ахуйн нэгж дунджаар 10 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орж байна. Гурван дарга компанийн эздийг ард түмний өмнөөс дарамтлаад байна гэж бодоод байгаа ч амьдрал дээр компани нь хэдэн арван мянган ард түмний төлөөлөл байдаг гэдгийг ойлгохгүйгээр амжилттай коммунизм байгуулж байна. Үнэтэй бензин хэрэглэх үү, огт бензин хэрэглэхгүй хомсдолд орох уу гэдгээ удахгүй ҮАБЗ-ийн хурлаар шийдэх юм гэж хэвлэлийн ажилтнаас нь ойлгосон.

Намар болоход мах, хүнсний ногоо, түлшний хомсдолд оруулах мэргэн шийдвэрүүдээ ҮАБЗ маань төрд хөрөнгө хурааснаар баталгаажуулах нь тодорхой болж байна. Энэ тэнэглэлийн өртгийг нэр барьдаг ард түмэн нь төлнө. Коммунизм эргэж ирж байна. Картын барааны үе ч эргэн ирж байна. Монголчууд аа, Венесуэлийн хомсдолын коммунизмд тавтай морил л гэж хэлье.

-Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулга Ерөнхийлөгч ажлаа өгч байнаНамраас АН-ын дарга болж Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн шуум байнаТанай намд их хурлаа хийе гэж хоёр ч хэсэг залуучууд дуугараад эхэллээ?

-Нэгд, Ардчилсан нам одоо Э.Тулгат гэж даргатай. Хоёрдугаарт, Ардчилсан намын дүрмийн дагуу Х.Баттулга Ерөнхийлөгч эхлээд намд эргэж элсэх өргөдлөө өгөх ёстой. Парламентын нөхөн сонгуульд Ардчилсан нам ялсан түүх байхгүй. Тэгэхээр Х.Баттулга ялахгүй сонгууль руу орохгүй. Ялахын тулд “Херо”-гийн фракцын хүн болох Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болж байж Ерөнхийлөгч Х.Баттулга нөхөн сонгуульд нэр дэвшинэ. Ялна. Бусдаар бол хэцүү. Ардчилсан намын залуучууд намаа нэгтгэе, их хурлаа хийе гэж дуугараад эхэлж байгаа нь зөв. Зүгээр ямар аргаар, хэрхэн дүрмэндээ нийцүүлэх вэ гэдгээ сууж ярилцах ёстой. Бид бэлэн.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419