Григорийн тооллоор хавар дуусаагүй байна...
Яагаад зун болохгүй байна, зунаар цас орлоо гээд гайхсан хүмүүс олон байх. Гэхдээ хамгийн гайхалтай нь манай нэг том Их сургуулийн багш “Цөвүүн цаг ирэхэд зун үгүй болж, хавар намар хоёр уртасна” гэж бичсэн байх юм.
Дэлхий нарыг тойрч эргэнэ, дэлхийг сар тойрч эргэнэ. Нарыг тойрох эргэлтийг нь тооцож Григорийн тоолол гарсан. Харин дэлхийг тойрч эргэдэг сарны хөдөлгөөнийг тооцоолж билгийн тоолол гарчээ.
Григорийн тоолол нь нарыг тойрох эргэлтийг тооцолдог учир алдах магадлал маш бага, алдвал ганц нэг өдрөөр алдана. Тэр нэг өдрөө өндөр жилд шингээж өгдөг. Тиймээс дэлхий нийтээр григорийн календарийг хэрэглэдэг билээ. Билгийн цагалбар бол 30 хоногоор алдах нь бий. Түүнээ илүү сард шингээнэ. Жил бүр монголчуудыг талцуулдаг Цагаан сар хэзээ болох эсэх маргаан бол цэвэр билгийн тооллын асуудал шүү.
Өнөөдөр бол сарны тооллоор зуны дунд сарын шинийн 3-ны өдөр. Гэтэл григорийн тооллоор хавар дуусаагүй байгаа. Дэлхий ганц л нартай. Тэр нь орон орны газар нутгийн онцлогт тохируулж илч гэрлээ түгээнэ гэж байхгүй учир бөмбөрцгийн хойд хагасын бүх улсад зун адилхан нэг өдөр эхэлнэ.
6 сарын 22 өдөр дэлхий наранд хамгийн их ойртож бөмбөрцгийн хойд хэсэгт зун эхэлнэ.
9 сарын 22 өдөр бөмбөрцгийн хойд хэсэгт намар эхэлж өдөр шөнө тэнцэнэ.
12 сарын 22 өдөр дэлхий нарнаас хамгийн их холдож бөмбөрцгийн хойд хэсэгт өвөл эхэлнэ.
3 сарын 22 өдөр бөмбөрцгийн хойд хэсэгт хавар эхэлж, өдөр шөнө тэнцэнэ.
Монгол Улс маань дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байдаг. Харин зун бол яг 8 хоногийн дараа эхэлнэ.
Даваадоржийн Төмөрхуяг