Зуны улиралд ходоодны галын илчид тохируулан шингэхэд хялбар хоол унд хэрэглэх хэрэгтэй
Зун хүнд хоол иддэггүй гэдэг ч өдөр болгон л махтай хоол иддэг нийтлэг хэрэглээтэй байна шүү дээ. Энэ нь хэр зохистой вэ?
Зуны улиралд хүний биеийн шар үсний нүх сүв нээгддэг учраас ходоодны галын илч буурч бодисын солилцооны үйл ажиллагаа сулардаг. Тиймээс ходоодны галын илчид тохируулан шингэхэд хялбар хоол унд хэрэглэх хэрэгтэй. Голчлон зутан, хонины махтай шөлтэй хоол идвэл сайн.
Цагаан идээг сайн хэрэглээрэй. Энэ нь хийг маш сайн дарж өгдөг. Зун хөнгөн хооллож байна гээд мах идэлгүй, дан ногоогоор хооллох нь тийм ч зохистой биш. Хонины махтай шөлтэй хоол нь хийг дардаг тул зун мах хэрэглэж болохгүй гэх өрөөсгөл ойлголтоор махны хэрэглээгээ хэт багасгаж болохгүй. Цагаан хоол гэдэг нь цагаан идээг хэлж байгаа шүү дээ. Тиймээс шинэхэн гарсан цагаан идээг сайн хэрэглээрэй гэж зөвлөе.
Харин дээр хэлсэнчлэн хүйтэн сэрүүн ус, ундаа, ус ихтэй гүйцэд боловсроогүй жимс, ногоо, ямаа, тэмээний махыг аль болох хэрэглэх хэрэггүй. Эдгээр нь хийг үүсгэдэг. Хий хөдөлж байгаа үед хий үүсгэдэг хоол унд хэрэглэвэл улам арвидаж өвчлөх эрсдэлтэй.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Тасгийн их эмч С.Чойжамц
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин