Цагаан гурилаар барьсан талх муу гэдэг нь өрөөсгөл ойлголт
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхээр хичээж буй хүмүүс цагаан гурилаар барьсан талх идэхгүй байхыг хичээдэг.
Учир нь, цагаан талх биед муу гэх ойлголт олны дунд тархсан байдаг. Харин үнэн хэрэгтээ талхнаас биш уг бүтээгдэхүүнд ордог химийн нэмэлтүүдээс болж эрүүл мэндийн асуудлууд үүсдэг гэжээ.
Энэ талаар мэргэжилтнүүд хэлэхдээ “Дэлгүүрт зарагддаг талхыг үр тарианы эндосперм хэсгээр хийдэг бөгөөд хадгалах хугацааг уртасгахын тулд олон төрлийн нэмэлтүүдийг оруулдаг. Энэ нь тэжээллэг чанарыг нь хэд дахин алдагдуулдаг тул гэртээ өөрийн гараар талхаа барих нь зөв сонголт болно” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин