10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,400 хүнд шинжилгээ хийх явцад 2,188 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 76,084 болж байна” гэв.
Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,
- Улаанбаатар хотод 1,498
- орон нутагт 683 тохиолдол бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах долоон тохиолдол бүртгэгдлээ.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Халдварын улмаас 8,538 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- Хөнгөн – 2,760
- Хүндэвтэр – 1,810
- Хүнд - 638
- Маш хүнд – 146 хүн байна
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.