Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сургалтыг зохион байгуулж, шинэ зээлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа
Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан “Бэрхшээл, хямралыг даван туулах сэтгэлзүй” сэдэвт сургалтыг “Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб”-тэй хамтран 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтад бизнесийн салбарын өнөөгийн чиг хандлагыг тодорхойлж буй манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан тус сургалтад сургагч багшаар CISV Олон улсын байгууллагын Боловсролын хөтөлбөрийн Ази Номхон Далайн бүсийн зохицуулагч Б.Наранзаяа, СISV Олон улсын байгууллагын гишүүн С.Уянга нар оролцож, илтгэл тавилаа.
Мөн сургалтын үеэр Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүн танилцуулагдсан юм. Уг бүтээгдэхүүн нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх болон бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой юм.
Цаашид Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ажлын хүрээнд тэдний санхүүгийн хэрэгцээг хангах, ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх, тогтвортой амьжиргааг дэмжих болон жижиг дунд бизнесүүдийг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн сургалтыг зохион байгуулахдаа УОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэрийн дагуу хүн хоорондын зай барьж, цар тахлын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг бүрэн авч ажиллалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.