Сэтгэл зүйч Б.Баярцэнгэл: Зарим хосууд нэгнийгээ хэт туйлдуулж, сэтгэцийн хямралд оруулж буйгаа мэддэггүй

Сэтгэл зүйч Б.Баярцэнгэл: Зарим хосууд нэгнийгээ хэт туйлдуулж, сэтгэцийн хямралд оруулж буйгаа мэддэггүй

Гэр бүлийн маргааны улмаас амь насаа хохироожтухайн үйлдлээ бичлэг болгон үлдээсэн хэрэг энэ сарын 1нд гарсан байнаТодруулбалНийслэлийн Баянгол дүүрэг дэх орон сууцанд 35 настай эрэгтэй нас барсан байдалтай олджээУлмаар албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт хийжшар айрагны сав болон гар утсыг нь эд мөрийн баримтаар хураан авсан байнаТалийгаачийн гар утаснаас өөрийгөө боомилж буй бичлэг олдсон гэх бөгөөд гэр бүлтэйгээ муудалцаж байсан талаарх мэдээлэл бийҮүнтэй холбоотойгоор гэр бүлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сэтгэл зүйч Б.Баярцэнгэлээс тодрууллаа.


-Гэр бүлийн маргааныг даван туулахын тулд хосууд юунд анхаарах хэрэгтэй байдаг вэМагадгүй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэхгүй явснаар хурцадмал хэлбэрт шилжих болов уу?

-Гэр бүлийн чиглэлийн судалгаанаас үзэхэд залуу гэр бүл эхний 1.5 жил тодорхой хэмжээнд бэрхшээлтэй тулгардаг. Гэр бүлийн хүрээнд үүссэн асуудлыг ярилцаж шийдвэрлэхгүй тэвчдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэр орондоо ямар ч зан ааш гаргасан, ямар ч үйлдэл хийсэн бие биенээ хүлээн зөвшөөрөх байх хэмээн итгэж, хүлээдэг. Улмаар асуудлууд нь бөөгнөрч, тэвчээр алдарснаар хуучны үл ойлголцол сэдэрч хэрэлдэх хандлага бий. Хувийн соёлын хүрээнд нэгэндээ шаардлага тавьж, үнэлж дүгнэх, шүүж яллах үйл явц 1.5 жилийн дараа өрнөнө гэсэн үг. Монголын залуус гэр бүл зохиосны дараа чухам юу тохиолдох, ямар бэрхшээл тулгарах вэ гэдгийг огт бодохгүй байна л даа. Ирээдүйгээ хэт өндөр хүлээлттэй төсөөлдөг. Хамгийн гол нь аливаа асуудал үүсэхэд, цаг нь ирэхээр болох байлгүй гэж бодож суухгүйгээр шууд ярилцдаг байх нь чухал.

-Монгол хосууд түгээмэл гаргадаг бусад алдааг тодруулбалүүнийг хэрхэн засаж залруулах вэ?

-Зарим хосуудын нэгнийгээ маш их туйлдуулдаг. Амьдрал гэдэг чинь хүнээс олон төрлийн дүр шаарддаг. Жишээлбэл, эрэгтэй хүн сайн аав, сайн ажилтан, сайн хань байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ч адилхан. Ерөөс энэ олон дүрийг амилуулахын тулд амьдралынхаа ачааллыг тэнцвэржүүлэх, ачаагаа хамт үүрэлцэх нь чухал. Тухайн хоёр хосын аль нэг талынх нь зүгээс болоод байна гэж боддог. Гэвч нэгнийгээ сэтгэл санаа, бие махбодын хувьд туйлдуулж, шимэгч шиг үрэн таран хийж буйгаа мэддэггүй. Тэгэхээр залуус маань амьдралынхаа эхний хагаст олон асуудлыг шийдэх ёстой юм байна. Нэгдүгээрт, мэдрэмжийн хувьд биесээ сайтар танин мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл, зөвхөн амнаас нь биш, байгаа байдлаас нь хараад л хариу арга хэмжээ авчихдаг сэтгэхүй суух ёстой. Хоёрдугаарт, амьдралдаа гэнэтийн шийдвэр гаргахдаа асар няхуур хандах нь зүйтэй. Хэрвээ гэрлэлтийг төлөвлөж байгаа бол давхар төрөлтийг ч төлөвлөх хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг чинь тэр чигээрээ таныг аз жаргалтай, эдийн засгийн хувьд хүчирхэг байлгахад туслах арга зам шүү дээ.

-Манай улсын эрчүүдийн нас баралтын шалтгаанд амиа хорлолт тодорхой хувийг эзэлж байнаЭрэгтэйчүүдийн амиа хорлолтын цаана удаан хугацааны туршид бугшсан асуудал байдаг болов уу?

-Сэтгэцийн томоохон эмгэг асуудал нь даамжирснаар сөрөг үйлдэл гаргах эрсдэлд хүргэнэ. Магадгүй амьдралын орчин, бусад боломжууд хязгаарлагдмал байж болно. Үүнд, нийгэм, эдийн засгийн асуудал айхавтар нөлөөлж байгаа. Өрхийн тэргүүн л гэр орныхоо эдийн засгийг авч явах ёстой гэдэг уламжлалт хандлага дэндүү том ачаа болдог. Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй гэдгээ мэдэрдэг ч хариу тусламж авалгүй удаан хугацаанд явдаг. Эрэгтэй хүүхдийг бага насанд нь хүйсийн хувьд дарангуйлж хүмүүжүүлэх нь маш буруу. Бусадтай л адил стрессээ хэн нэгэнд ярьж гаргах хэрэгцээтэй байдаг шүү дээ. Эрэгтэйчүүдэд биеийн онц ноцтой өвчин зовуурь илрэхгүй л бол сэтгэл зүйн хамааралтай, бодисын солилцооны өвчлөлийг өөрсдөө даван туулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд ямар ч тусламж авахгүй яваад л байдаг.

-Эрчүүдийн тухайд сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг дотроо хуримтлуулсаар асуудлыг даамжруулах аюултай гэсэн үг үү?

-Ихэнх эрчүүд сэтгэлийн асуудлаа архи, эсвэл ажлын ачааллаар дарж өөрийгөө улам эмгэгшүүлж байна. Улмаар нөгөө шийдэгдээгүй асуудал нь залхах, бүх зүйлийг орхиод өгмөөр санагдах, гүн хямрах зэрэгт стресст автуулдаг. Ингэж гүн хямралд өртсөнөөр амиа хорлох, нийгмээс өөрийгөө хэт тусгаарлах, архинд живэх, тодорхой хэмжээнд орон зайнаас холдмоор санагдах мэдрэмжийг төрүүлдэг. Нэг ёсондоо эрчүүд маань сэтгэлийн асуудлаа даван туулахын тулд өөрсдийгөө үрэн таран хийж байна.

-Сэтгэл хөөрлөө бид хэрхэн хянах хэрэгтэй вэСэтгэл хөдлөлөө барьж чадаагүйгээс л дээрх хурцадмал үйлдэлд хүрсэн болов уу?

-Хамгийн гол нь эрүүлээр сэтгэх хэрэгтэй. Үнэхээр асуудал бэрхшээлийн ачааллыг даахгүй, бүх зүйл хэцүү юм шиг санагдаад байгаа бол мэргэжлийн байгууллагад хандаж болно. Монголчуудын хувьд бусдаас тусламж авахдаа муу байна л даа. Өөрсдөө шийдэх гээд л яваад байдаг. Гэтэл сэтгэл хөөрлөө ч удирдах боломжгүй болсон үед маш хэцүү шийдвэр гаргах эрсдэлтэй. Танаас хурдан гарч байгаа шийдвэр бол хамгийн буруу шийдвэр байдаг. Бусад хүмүүс таныг эрүүл шийдвэр гаргахад туслах болохоос биш таны өмнөөс шийдвэр гаргахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйн хямрал надад байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн л бол тодорхой хэмжээнд туслалцаа авах нь зүйтэй. Түүнээс биш дотроо байнга бодоод л улам их сэтгэл гутралыг үүсгээд явах нь гарц биш. Бусдын туслалцааг авна гэдэг маань сул дорой гэсэн үг биш. Энэ нь танд эрүүлээр сэтгэх боломжийг олгодог.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419