AFP: Популист бизнесмений оронд "нударга" хочит У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Дэлхийн томоохон мэдээллийн агентлагуудын нэг Agence France Presse (AFP) өнөөдөр Монгол Улс шинэ ерөнхийлөгчтэй болсон мэдээлжээ. AFP агентлаг дээр нийтлэгдсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Тус нийтлэлд,
"Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нь цээж нүцгэн морин дээр сууж зураг даруулдаг Путин маягийн стилл бүхий эршүүд төрхтэй нэгэн юм. Тэрбээр парламентын гишүүнтэй нударга зөрүүлснээр хойш "Нударга" хочтой болжээ. Ерөнхий сайд асан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 70 орчим хувийн санал авсныг Пүрэв гарагт , урьдчилсан дүнгээр мэдэгдэв, сүүлийн хоёр жилийн хугацаанд гурав дахь удаагаа сонгогчдын оролцоо түүхэндээ бага байв.
Тус улсын Ерөнхийлөгч популист бизнесмен Халтмаагийн Баттулгыг орлуулах Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг Лхагва гарагт явуулсан юм. Самбо бөхийн тулааны урлагийн дэлхийн аварга асан тэрбээр Үндсэн хуулийн дүрмийн дагуу хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй юм.
Пүрэв гарагийн шөнө У.Хүрэлсүх нийт сонгогчдын 70 орчим хувийн санал авсны дараа шийдэмгийгээр ялалт байгуулснаа зарлав. "Би элэг нэгт Монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна" гэж тэр хэллээ. Түүний гол өрсөлдөгч Дангаасүрэнгийн Энхбат ердөө тавны нэг орчим санал цуглуулж ялагдлаа хүлээн зөвшөөрөв. Үр дүнгийн талаар албан ёсны мэдэгдлийг Пүрэв гарагийн үдээс хойш болно гэж Монголын төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.
ОХУ-ын удирдагч Владимир Путины алдарт зургуудтай ижил төстэй ангийн буу барин цээж нүцгэн зургаа авахуулж байсан зургуудаараа дүр бүтээсэн Хүрэлсүх. Түүний 2012 онд парламентын гишүүнийг цохиж байгаа бичлэг цахим ертөнцөд цацагдсаны дараа "Нударга" хочтой болжээ. Үүнээс хойш Хүрэлсүх өөрийн дүр төрхийг цэвэрлэхийг хичээсэн бөгөөд энэ нь түүний Монгол Ардын Намын хувьд сүүлийн 12 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн анхны ялалт болсон боловч сонгогчдын ирцийн хувьд хоёр сая орчим сонгогчдын дөнгөж 59 хувь нь байв.
Өнгөрсөн нэгдүгээр сард амаржаад удаагүй байсан коронавирусийн өвчтөн болон түүний нялх хүүхдэд хандсан хандлагаас болж олон нийт дургүйцлээ илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал хийсэн. Ингэснээр тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байв. Хятад, Оросын хооронд байрлах далайд гарцгүй Монгол улс ардчилсан улс болсноосоо хойш улс төрийн тогтворгүй байдалтай тэмцэж ирсэн. Анхны үндсэн хууль нь 1992 онд олон арван жилийн турш коммунист засаглалын дараа батлагдсан юм.
Тус улсын залуусыг уриалан дуудагч интернетийн бизнесмен Энхбат сонгуулийн сурталчилгааны үеэр коронавирустай болох нь батлагдсан тул хүчээ алдаж, хорио цээрийн дэглэмд хамрагджээ. Монголын Үндэсний Боловсролын Их Сургуулийн ахлах багш Гэрэлт-Од AFP-д хэлэхдээ, "Ирц бага байгаа нь иргэд бүх намд хайхрамжгүй хандаж байгаагийн илрэл" гэв. Өрсөлдөгч намуудын хоорондох зөрчилдөөн, Ковид-19-ийн хязгаарлалт мөн сонгуулийн ирц хүрээгүйд нөлөөлжээ" гэж бичжээ.