Нийслэлд дахин тав хоног аадар бороо орно

Нийслэлд дахин тав хоног аадар бороо орно

Улаанбаатарчууд бол хамгийн “зовлонтой” хүмүүс. Өглөө ажилдаа явахаар гэрээс гарах үед тааралдах хөглөрсөн их хог, замын түгжрэл, агаарын бохирдол, үмхий үнэр, эвдэрхий зам гээд л үй олон асуудал дунд л нийслэлийнхэн амьдардаг. Сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орсон бороо энэ “зовлон”-гийн тоог нэгээр нэмлээ. Бороо их орохоор зам усанд автаж, гарах гарцгүй болдог нь шинэ асуудал биш. Зун бүр л нийслэлчүүд уртын харайлтын “тэмцээн”-д албан шахалтаар оролцож, хэн сайн харайсан нь ажил, амьдралаа залгуулдаг жамтай. Ерөнхийлөгчийн сонгууль хэмээн завгүй байх үед энэ асуудал сөхөгдсөн учир бид анзаарсангүй. Харин өчигдрөөс иргэд нүдээ нээж, бодит нөхцөл байдлыг дэлгэж эхэллээ.

Бидний хамгийн эхэнд очсон газар бол Баянзүрх дүүргийн XXVI  хороо буюу олонхийн нэрлэж заншсанаар Баянмонгол хороолол юм. Тус хорооны зам бүхэлдээ усанд автаж, явган хүн байтугай жижиг суудлын тэрэг явахад хүндрэлтэй  болсон байх агаад замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүссэн дүр зураг угтлаа. Баянмонгол хорооллын баруун талын замын уулзвар дээр хөрсний ус сорох машин ирсэн байхаас гадна замын лаг шаврыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын мэргэжилтнүүд цэвэрлэж байв. Гэвч өмнөх борооны усыг нь цэвэрлэж амжаагүй байтал дахин бороо орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, усыг нь тийм хурдан хугацаанд сорох боломжгүй болжээ. Тиймээс явган иргэдийн зарим нь хөлдөө гялгар тор углаж зарим нь тоосго эгнүүлэн тавьж зам гарч байлаа.

Ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүйд хүрчээ

Мөн Сонгинохайрхан дүүргийн XX хороо, хуучнаар 22-ын товчооны урд байрладаг айл өрхүүд лхагва гаригт гэрээсээ орж, гарч чадахаа болиод байв. Тус хороо хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан юм. Үүнээс гадна Нарны зам дагуу Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Нарны замаас урагш төмөр замын дээгүүр, Махатма Гандигийн гудамж руу холбосон авто зам, Нарны замаас урагш Баянмонгол хороолол руу холбосон нүхэн гарцуудыг зорчих боломжгүй гэсэн шалтгаанаар энэ сарын 9-нд хаасан. Эдгээр газрууд усанд автаж, явган хүн байтугай автомашин зорчих боломжгүй болсон юм. Энэ талаар Геодези, усны байгууламжийн газар “Сүүлийн өдрүүдэд бороо их орсны улмаас Сэлбэ, Дунд голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинд хүрсэн.

Энхтайваны гүүрний нүхэн гарцын тухайд усаа гол руу шахдаг. Гэвч усаа шахдаг голынх нь түвшин нэмэгдсэн учир одоогийн нөхцөл байдал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, нүхэн гарц усаа шахаж чадахгүй байна. Манай байгууллага яаралтай арга үүсээд буй нөхцөл байдлыг хэвийн болгоно” гэв.

Их хэмжээний усанд автсаны улмаас зарим хорооны зам эвдэрсэн гэсэн мэдээллийг иргэд бидэнд өгсөн юм. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Борооны уснаас үүдэн зам эвдэрсэн гэсэн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна.  Нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор долоон байршилд түр зам байгуулсан. Үүний хоёр нь Дунд гол дагуу байрладаг. Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Дунд голын усны түвшин нэмэгдсэн учир урсацыг нь сайжруулах зорилгоор замуудыг сэтэлж, усыг нь урсгаж байгаа. Ингэснээр усны түвшин багассан. Дунд голын ай савын үерийн хэмжээ нэмэгдэж,  борооны усны шугамнууд дүүрсэн, ус зайлуулах хоолой ачаалал ихтэй учраас ус зам дээр гарч ирээд байгаа.Тиймээс Онцгой байдал, Геодези, усны байгууламжийн газрын албан хаагчид сүүлийн хэдэн өдөр 24 цагаар ажиллаж байна” гэсэн  тайлбарыг өглөө. Аль ч нам төрийн эрхэнд гарч, ямар ч хүн сонгогдсон бороо орохоор л хот даяараа үерт автдаг эмгэнэлт төрхтэйгээр л хэдэн арван зуныг нийслэлчүүд үдэж байна. Хэзээ бид уртын харайлтын “тэмцээн”-ий бэлтгэлээ зогсоож, бороо орохоор  тоосго, гялгар уут авч явахаа больтлоо хөгжсөн хотод амьдрах юм бэ.

Улаанбаатарт ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл үе үе усархаг бороо орно гэж Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байна.

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419