Монголын тамирчин Саиед Моллай Африк тивийн аваргыг цэвэр яллаа
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.
Хуваарь ёсоор тэмцээний дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саиед Моллай "B" хэсгийг тэргүүлж эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт 2020 оны Африк тивийн аварга Египетийн Мохамед Абдулрахманыг цэвэр ялжээ. Түүнчлэн дараагийн шатанд Израилийн залуу бөх Гемер Дин Яааков барилдаж яллаа. Тэрээр дараагийн шатанд Австрийн бөх Борчашвили Шамильтай барилдах ба ялбал хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болох юм.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд Үндэсний шигшээ, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Ганхайч эхний тойрогт IJF-н тамирчин Муна Дахоукийг даралтаар цэвэр ялсан юм. Түүнчлэн тэрээр дараагийн тойрогтоо 2021 оны Азийн аваргын хүрэл медальт БНСУ-н Чо Мохеег цэвэр ялсан ба удаах тойрогт Унгарын Озбас Сзофитой барилдана. Түүнийг ялбал хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болох юм.
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо