У. Хүрэлсүхийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан гэжээ
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр "Клабхаус"-т болсон мэтгэлцээнд оролцоогүй. Тухайн үед МАН-аас нэр дэвшигчийг сураглаж, "Клабхаус"-т оруулаад ирээч хэмээн иргэд болон оролцогчид хүссэн. Харин энэ үеэр нэгэн иргэн нэр дэвшигч У.Хүрэлсүхийг халдвар авсан. Бие нь тааруу байна гэх мэдээллийг өгч, олон нийтийг төөрөгдөлд оруулсан. Тэгвэл энэ талаар МАН-ын Ерөнхий менежер Д.Амарбаясгалан тайлбар өглөө. Тэрбээр "У. Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг.
Нэр дэвшигч У. Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаран болж байна.
Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан.
Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ" гэжээ.