ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртэх шилдэг оюутнууд тодорлоо
ХААН Банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг хүртэх шилдэг оюутнууд тодорлоо.
Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол орны 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд, Багануур дүүргээс нийт 500 гаруй оюутан хүсэлтээ ирүүлсэн бөгөөд 2 үе шаттай сонгон шалгаруулалт явуулсны эцэст тэтгэлэг хүртэх шилдэг 57 оюутныг шалгаруулаад байна. Сонгон шалгаруулалтын комисст ХААН Банкны холбогдох ажилтнууд болон боловсролын байгууллагын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн шүүгчид оролцож, цаасан болон цахим хэлбэрээр ирүүлсэн материалыг сурлагын амжилт, голч дүн, нийгмийн идэвх, эссе бичлэг зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэсэн юм.
2021-2022 оны хичээлийн жилийн “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.
ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас жил бүр шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлдэг уламжлалтай. Тус тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан сүүлийн 15 жилийн хугацаанд боловсролын салбарт хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, оюутан залуусын сурч боловсрох хүсэл эрмэлзлийг бодит санхүүжилтээр дэмжээд байна.
2021-2022 оны “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.