Амин хуучийг дэлгэн хөөрөлдөхүй

Амин хуучийг дэлгэн хөөрөлдөхүй

Дуртгалын улаан очис яндангаас шидлэн

Дурсамжийн галт тэрэг зогсоол дээрээс хөдөлнө

Байн байн дохиолох чимээ нь зүрх цочоон

Сайхан муухай учралын харгуй цочрооно

(С.Дашдооров. 1990)

 

Дурсамжийн зэрэглээт талын бор толгод

Академич Ц.Дамдинсүрэн 1959 оны “Ардын аман зохиол ба бичгийн зохиолын тухай” өгүүлэлдээ “Намын есдүгээр хурлаар батлагдсан үндэсний соёлын тухай илтгэлд хэлсэн нь ардын аман үгийн зохиол болох амаар уламжилж ирсэн баатрын үлгэрүүд, явган үлгэр, оньсого, дуу, хууч зэргийг цуглуулан бичих ба судлах мөн хэвлэх ёстой гэжээ” 1 хэмээснийг онцлон дурьдсан байдаг. Мөн “Аман өгүүлэг” өгүүлэлдээ “аман өгүүлэг бол монгол ардын аман зохиолын нэг чухал хэлбэр бөгөөд их дэлгэрсэн зүйл мөн. Монгол хүмүүс аман өгүүллэг ярихыг ‘хууч хөөрөх’ гэж нэрлэдэг. Тэгэхлээр аман өгүүллэгийг бараг ‘хууч’ гэж нэрлэж болмоор юм” 2 гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Монголын үгийн урлагийн нэрт төлөөлөгч С.Дашдооров зохиолчийн “Элдэв учрал” хэмээх өвөрмөц хэлбэр зохиомж, шимтэж хошуурам баялаг агуулгатай, монгол аман билиг соёлын улбаа уламжлал мэдрэгдэх ном “Бидний монголчууд” цувралаар (2003) хэвлэгдсэн нь эдүгээ эрэл сураг тавих нүдний гэм болжээ. “Бидний хорвоо”(1991) номд нь анх хэвлэгдэж, “Цог”, “Утга зохиол урлаг” сонинд хэсэгчлэн нийтлэгдэж байсныг уншигч хорхойтнууд андахгүй. Өдгөө ч энэхүү номон доторх сэтгэлд бүлээ оргиулсан амин халуун яриа, уярал ухаарал, гуниг баярын дурдатгал шингэсэн учрал тохиолдлуудаас ам дамжин ярьж амьд хэвээр хуучлагдан оршсоор байдаг билээ. Өөртөө болон үе үеийн танил дотно нөхдөд тохиож учирсан түүхүүдийг дурсамж, тэмдэглэл, намтар, хөргөөр урлан өгүүлэхээс гадна яриа дурсамж, хууч яриа, аман түүх, түүх домгийн тэрхүү баримт хэлбэрээр нь цуглуулан бичиж, тээн дамжуулсанаараа нэн онцгой юм. Энэ жил эрхэм зохиолчийн мэндэлсний 85 насны ой тохиож буй бөгөөд үр хүүхдүүд нь бүрэн зохиолын түүврийг нь хэвлүүлэх өгөөжтэй ажлыг эхлүүлэхдээ уг номоор магнайлж буй аж. С.Дашдооров гуайн уран бүтээлийн өв, гар бичмэлүүдийг дахин нягтлан шүүж, энэхүү номд холбогдох хэвлэгдээгүй материал, ховор шинэ бичвэрийг мөн зохиолчийн архив дахь түүхэн гэрэл зургуудаар нэмэн баяжуулаад “Амин хууч” нэрээр дахин хэвлүүлж буйг уншигч та гартаа дэлгэн сууна.

Зохиолч номынхоо өмнөтгөл “Өөрийн учир” тэмдэглэлдээ “Ай цаг хугацаа юутай хурдан өнгөрөө вэ? Анхны шүлэг зохиол хэвлэгдсэн 1952-1953 он, анхны ном, түүвэр гарсан 1958-1959 он, сурагч ахуйн цагаас хүсэн мөрөөдсөн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн босго алхсан 1958 оны дурсгалт намар, өөрийнхөө авьяас чадварыг нээсэн оюутан ахуй цаг, ахмад болон үе тэнгийн зохиолч, яруу найрагчдын царай зүсийг анх харж учирсан өдрүүд, заримтай нь дотночлон үерхэж явсан жилүүд эдүгээ надаас холдон дурсамжийн зэрэглээт талын бор толгод лугаа алслан байгааг санахад уяралтай бөгөөд дурсгалтай ажээ. Тэр бүхэн минь миний зохиолч болох замд таарах, дайрах хувь тавилан байж дээ” гэж уясан дурсжээ. Тодрон алслаад буйг санагалзан хуучилж болдог нь хүний бодол сэтгэлийн нэгэн гайхамшиг, амаар “уламжлан шүншиглэснээ” түүхчлэн домоглож, хуучлан хөөрөлддөг монгол үндэсний билиг соёлын нөгөө гайхамшиг ажаам. Иймээс ч найрагч өөрөө,

 

Мартахуйн цэл мөсөн доогуур

Санахуйн сул усан жирэлзэнэ  дүрслэл яруу бичсэн биз ээ.

Ц.Дамдинсүрэн гуай хууч хөөрөх хэмээгч нь онцгойрох ямар учир утга, хэлбэр зохиомжтой тухайд: “Гэвч ‘хууч’ гэхлээр заавал эрт урьдын явдал баймаар санагдаж болох юм. Гэтэл ‘Хууч хөөрөх’ гэдэг бол чухамдаа заавал одоо цагийн явдал байдаг биш боловч бас заавал эрт урьдын явдал байдаг биш юм. Монгол оронд хэдэн хүмүүс чөлөөтэй цагтаа цуглараад элдвийн юм ярилцаж байх нь олон тохиолддог. Тэднээс ‘Та нар юу ярина вэ’ гэж асуухад ‘Бид хууч хөөрч байна’ гэж хариулах нь олон байдаг. Хэрэв тэд ажил хэргийн чанартай юм зөвлөн хэлэлцэж байсан бол ‘Бид хууч хөөрч байна’ гэж хэлдэггүй. Жишээ нь: Бэлчээр сонгож нүүхийг зөвлөх буюу хаана очиж хадлан хадвал дээр вэ? гэх мэтийн асуудлыг ярилцаж байсан бол энэ нь ‘хууч хөөрсөн’ биш юм. ‘Урьд нэг туулай явж байгаад чонотой дайралдаж’ гэх мэтийн юм ярилцаж байсан бол энэ ‘хууч хөөрсөн’ биш, ‘үлгэр ярьсан’ болно. Хэрэв ‘Гэсэр хаан Цотон ноёнд хэлж гэнэ’ гэх зэргээр ‘Гэсэрийн туужаас’ ярьж байсан бол үлгэр тууж ярьсан болох бөгөөд ‘хууч хөөрсөн’ биш болно. Ер бусын хачин явдал чөтгөр хувилгааны тухай ярьж байсан бол бас ‘Хууч хөөрсөн’ биш болно. Амарсанаа тэгж явсан юм. Галдан бошигт түүгээр байлдсан юм гэж яривал бас ‘хууч хөөрсөн’ биш, түүх ярьсан болох юм. ‘Түүхэн домог’ шиг зүйлийг хааяа ‘хууч хөөрөх’ гэдэг боловч аман өгүүллэгт хэтрүүлэн давруулсан зүйл бараг байдаггүй, түүхэн домогт давруулсан уран саналын нэмэр үлэмжхэн байдаг. Тэгэхлээр ‘Хууч хөөрч байна’ гэж ардууд чухам юуг ямар яриаг нэрлэж байна вэ? гэдэг асуулт гарна. ‘Хууч хөөрч’ байгаа хүмүүсийн яриаг сонсоход их төлөв тэр ярьж байгаа хүмүүст урьд нэг цагт тохиолдсон явдал, дурсамжийн зүйл байдаг. Чухам үнэн болсон явдал голлож байх боловч бас нэмэр чимэг оруулсан зүйл ч байдаг. Тэр ярьж байгаа зүйл нь тэр ярьж байгаа хүнд тохиолдоогүй, хааяа дам сонссон зүйл байдаг боловч тэр нь маш эрт цагийн явдал биш, ойрмог болсон явдал, тэр ярьсан юм гэх буюу түүнд тохиолдсон явдал гэж буух эзэнтэй явдал байдаг” 3 гэжээ.

“Амин хууч” ном “Сэтгэлийн хуудас”, “Цагийн эрх”, “Хөхрөөн хөгжөөн”, “Амин халуун”, “Учрал ухаарал”, “Нүүдэлчин” гэсэн зургаан хэсгээс бүрдэнэ. Монголын соёл урлагийн хэд хэдэн үеийг төлөөлөх нэр цуутай зохиолч, яруу найрагч, орчуулагч, театр, киноны жүжигчин, найруулагч, кино найруулагч, зураглаач тэргүүтэй зуу гаруй хүмүүсийн яриа дурсамж, хууч яриаг сонссоноо С.Дашдооров зохиолч бичгээр сийрүүлэн туурвижээ. Зохиолч бүр “энэхүү номоо туурвин цогшуулж байхдаа” гэж онцлон бичсэн байна. Үнэхээр л  өгүүлсэн хүн нь зуугаад мөртлөө яриа бүрт дам дамаан дурьдагдах хүмүүс, тэдгээрийн элдэв зөн төрх, он цагийн хэлхээ, хэрэг явдлуудын сүлжээ, санаа сэдлийг өгүүлбэл ой санамжийг сэргээн хөөрөлдөж, хүүрнэн хуйлалцах эдгээр хууч яриануудад хичнээн нарийн сэтгэл хөдөлмөрийн илч дулаан шингэсэн нь мэдрэгдэнэ. Нөгөөтээгүүр нэгэн үеийн уран бүтээлчид үнэнч сэтгэл, итгэл үнэмшил, хүсэл зориг, бүтээн туурвихуйн чин эрмэлзлэлээрээ хэрхэн нэгдэж, ойлголцож, басхүү тэмцдэг байсан үнэн дүр төрхийг тольдож болно.

 

Домог яримхай өвгөн буюу аман түүхийн үнэ цэн

Гавьяат жүжигчин Н.Дугарсанжаа “Цогт тайж” киноы зураг авалттай санамсаргүй таарч Б.Ринчен зохиолчийг анх харсанаа хуучилсаныг С.Дашдооров гуай “Домог яримхай өвгөн” хэмээн нэрлээд ийн буулгажээ.

“Хэн нэг хүн айраг хуллан барьтал тэр хүн маань хоёр гардан авснаа, баруун гарынхаа ядам хурууг хултай айргандаа дүрэн дээш сэржимдэж, “Хатан Туулдаа өргөе!” хэмээн өгүүлснээ шимэн уулаа. Би “Яасан ёсорхуу хүн бэ?” гэж бодон хөдлөх ярихыг нь сонирхон байлаа. Гэтэл тэр майханд орж ирсэн нэг хүн “Та чинь шүтлэгтэй юм уу” гэж шоолох аястай дуу алдахад өнөө хүн хуван шар нүдээ нэгэнтээ том болгон харснаа сахлаа сурмагхан илбэж,

-Манай Монголын өвөг дээдэс хэзээнээс Хан уул, Хатан туул голдоо суугуул нутаг, уугуул ус минь гэж бишрэн бахархаж цай идээнийхээ дээжийг өргөн ирсэн уламжлалтай юм. Би шүтлэгтэн бус Монгол нутгаа гэдэг чин сэтгэлтэн... гэж нэгэн хэвийн намуун дуунаар гүнгэнэн өгүүлэв. Хүмүүс ч чимээгүй болж сайх асуулт тавьсан залуу “мад” болсондоо ичингүйрэх бололтой сууна”

Хариулт ганцхан өгүүлбэрээс цаг үеийн “таагүй” өнгө аяс, язгуур өвгийн түүх, уламжлалт нүүдэлчин соёл, зан үйлийн өв эрдэм, итгэл бишрэлийн ухаан гээд олон бодит тусгалтай баримт, “гэрчтэй амьд” мэдээлэл,  аман түүхийн үнэн хураангуйг мэдэж болохоор байна. “Бичгийн түүх гэдэг бол голдуу улс төрийн түүх байдаг тул бичгийн түүхийн орхигдуулсан орон зайг аман түүхээр нөхвөрлөх хэрэгтэй гэсэн үзэл хандлага сүүлийн үед хүмүүнлэгийн ухааны салбарт гарч ирээд байна. Аман түүх нь бичгийн түүхээс ялгаатай нь улс төрийн түүхийг биш, тухайн үеийн улс төрийн үзэл суртал нь хувь хүний амьдрал, хувь заяанд хэрхэн нөлөөлснийг өгүүлж байдаг” 4 ажээ. Жишээлбэл номын “Цагийн эрх” бүлэгт улс төрийн хэмжээ хориг доорх уран бүтээлчдийн хувь заяа, элдэв содон түүх, аргай сүйхээн тухай дурсамжууд инээд нулимс, харамсал баясал хослуулан түүхийн доторх түүх, хууч доторх хууч, үгэн дотох үг, бодлын гүн дэх ухаарлыг учирлан нээж таниулна. Аман түүхийн үнэ цэнийн өсөлттэй холбоод, басхүү “Амин хууч” номын ач холбогдолтой хамтатган нэгэн шинэ баримт хачирлан өгүүлэхийг хүслээ.

2020 онд Улаанбаатар хотноо зохиогдсон “Гэгээн Муза 15” олон улсын театрын наадмын драмын жүжгийн төрөлд ОХУ-ын Буриадын театрын бүтээл “Дүүлэн нис. Бильчир нутгийн түүх”(Полёт. Бильчирская история) хэмээх нэгэн содон жүжиг шилдгээр шалгарсан юм. 1961 онд Эрхүү мужийн Осинский дүүрэгт Братскийн усан цахилгаан станц барьсанаас үүдэж буриад тосгонууд үерт автан төрсөн нутгаа орхиход хүрсэн эмгэнэлтэй бодит явдлыг өгүүлэх агаад В.Распутины “Прощание с Матёрой” туужийн санааг тусгажээ. Эхлээд бүтээлч судалгаа явуулж, бодит явдлыг туулсан гэрчүүдийн яриа дурсамж, намтар, хөгшчүүлийн хууч яриа, уугуул иргэдийн аман түүх, хууч домгийг дүрсжүүлсэн үр дүнгээ жүжиг бүтээхдээ ашиглаж нэгтгэсэн нь шинэлэг байлаа. Баримтат уран сайхны гэж төрөлжүүлмээр атал үндэсний аялгуу хөгжим, ардын дуу бүжиг бүхий туульслаг цар хүрээтэйгээр найруулсан нь өвөрмөц нийлэг хандлагыг мэдрүүлсэн. Нэмээд баримтат дүрс, баримтат хроник, аман түүхийн баримт, амьд дурсамж, хууч ярианууд бүхий проекцийг жүжигчдийн биед буюу хувцсанд, барьж буй эд юмсад нь тусган харуулах шийдлүүд нь бэлгэдэлт утгуудаар арвитган баяжуулна. Тайзыг нэлэнхий усанд автуулж дэвсгэрлэсэн зэрэг дэглэлтүүд нь бие даасан дүр болон амилж, түүн дээрх олны хэсгийн галтай, гунигтай тогтолтууд буцалж буй гол мэт ч санагдахаар уран сайхны олон илэрхийллүүдтэй. “Түүхийг өгүүлж ярих хүмүүс амьд байгаа цагт усан доорх дурсамж сэргэх болно”, “Усанд живсэн бүхэн ёроолд үлддэг гэдэг. Гэвч хүний ой санамж амьд байсан цагт үерт автсан тэр газар үүрд амьдрах болно” хэмээх санааг гүндээ агуулахдаа залуучуудыг түүхийн тээгч, үндэстний соёлын ой санамж болгон үзүүлсэн юм.

Доктор Г.Билгүүдэй “Аман түүх гэж юуг хэлэх вэ” өгүүлэлдээ “Найман шарга агтыг нэхэн олж ирсэн хэрэг явдлыг Тэмүжин, Боорчи нар дурсан ярьсан тохиолдолд энэ нь ‘хууч яриа’ байсан бол хожим хойно ‘Монголын нууц товчоон’-д тэмдэглэгдэх үед бол цаг хугацааны хувьд ‘аман түүх’-ийн шинжийг олсон монголчуудын олонтоо сонссон зүйл болон хувирсан байжээ гэж үзэх үндэстэй байгаа юм. Эрт цагийн эцэг өвгөдийн баатарлаг үйлсийн тухай дурсамж хууч яриа нь аажимдаа аман түүх болон хувирах зүй тогтол байжээ” 5  гэж дүгнэжээ. Энэхүү “Амин хууч” номын үл анзаарагдам мэт аар саархан тэмдэглэлүүд, тухайн цагтаа бол итгэлтэй хүндээ л аминчархан булагнаж ярих дахин давтагдашгүй яриа, болсон явдлууд нь  XX зууны нийгэм түүх, соёл урлаг, түүн дотор аж төрсөн хүмүүсийн жудаг чанарын тухай аман түүхийн нэгэн өвөрмөц хэв шинжтэй чуулган, эрт эдүгээн олон өнгө төрхийг цогцлоосон ой санамж, сурвалж мэдээлэл болон уламжлагдан үлдэж байна.

 

Тэр аяараа зохиол ярилаа шүү...

Дээрх үгийг Ц.Уламбаяр гуай нэгэн хуучдаа хэлсэн бий. Зохиолч бага (Төмөрийн) Нацагдорж өөрийн найруулалцсан “Сүхбаатар” киноныхоо анхны үзлэгийн дараа гэнэт л ээжтэйгээ уулзмаар санагдаад болохгүй дэнслээд байхаар нь зөндөө хөтлөгдөөд очсоноос эхлээд амьдралаа хуучилсан яриа бол эмгэнэлт бяцхан роман л гэсэн үг. Үүнтэй ижил С.Удвал гуайн анхны хайрын учрал тавилангийн ээдрээн тухай мөн л уянгын зохиол шиг гайхам түүх. С.Буяннэмэхийн зохиолчийн амьдралын дотор өмрөм гунигтай төгсгөлийн тухай Хар малгай Жамбалын хуучийг уншсан хэний боловч аньсага чийгтэх нь эргэлзээгүй. Их Д.Нацагдоржийн алдарт бүх малгайтай хөргийн учир, Дандар баатарын сэтгэлийн гүн дэх нууц, Д.Гомбожав, Д.Маам, Б.Явуухулан, М.Цэдэндорж, Р.Доржпалам нарын уран бүтээлийн ертөнцийг нээн хөтөлсөн яриа дурсамжууд бол хэр баргийн баримтат кино зохиол, урлан судлалын эрдмийн ажлаас илүү амь амьдралтай бичигдэн үлджээ. Энэ мэтээр хууч ярианууд доторх далдагдсан утга, сэтгэлийн олон өнгө, нарийн өгүүлэмжүүдийг шинжлэн задалвал урлагийн шилдэг бүтээлүүд олныг төрүүлж ч болохоор санагдана. Аман түүх, дурсамж яриа ингэж бие даасан уран бүтээл, ангид хэв төрхтэй төрөл болон боловсроход хууч яриаг мэдээлэгчээс гадна дамжуулан өгүүлж буй хүний илэрхийлэх уран чадварын онцлог яригдах ёстой нь мэдээж билээ. Номд багтсан С.Дашдооров гуайн зарим дурсамж, тэмдэглэлүүдээс өөрийнх нь бичсэн шүлгийн санаа, өгүүллэгийн дүрүүдийн үр хөврөл болов уу гэлтэй уран бүтээлийн халуун амь холбоо анзаарагдах нь бас сонирхолтой. 

Өнгөрснийг зүйрлэн харах өөр өнцгийг, хүнийг ойлгох хүмүүнлэг ухаарлыг эдгээр хуучууд, аман түүхүүд танд өгөх буй за. Амин хуучийг дэлгэн хөөрөлдөхүй...

 

СУИС-ийн багш, утга зохиол судлаач Х.ЧОЙДОГЖАМЦ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419