Нууц үгээ АЛДЧИХЛАА: Одоо яах вэ?

Нууц үгээ АЛДЧИХЛАА: Одоо яах вэ?

Та өдөрт хэдэн төрлийн нууц үг ашигладаг вэ? Гар утас, фэйсбүүк, банкны гүйлгээ гээд бид өдөр тутамдаа цөөнгүй нууц үг, нэвтрэх нэрийг тогтмол ашигладаг. Тэгвэл нууц үгээ мартах, хэн нэгэнд алдах, хэтэрхий энгийн нууц үг тохируулах зэргээс болж эрсдэлд орох тохиолдол бий. Бид өөрсдийн маш чухалд тооцогдох хувийн мэдээлэл, санхүүгээ ердөө хэдхэн үсэг, тэмдэгтээр хамгаалж байна шүү дээ. Иймд нууц үгтэй холбоотой таны мэдэх ёстой бүхнийг энэхүү нийтлэлд нэгтгэлээ.

  1. Хэрэв нууц үгээ алдсан бол

Хэн нэгэн нууц үгийг тань мэдсэн, сэжигтэй тохиолдолд даруй өөрийн и-мэйл болон гар утсандаа нэг удаагийн нууц үг авч, хуучин нууц үгээ солих хэрэгтэй. Үүний тулд та и-мэйл хаяг болон гар утасны дугаараа банканд үнэн зөв бүртгүүлсэн, банкнаас илгээсэн нэг удаагийн нууц үгийг тэр дор нь шалгах боломжтой байх ёстой. (Нэг удаагийн нууц үг болон хэрхэн сэргээх зааварчилгааг дор илүү дэлгэрэнгүй дурдав.)

Харин үүний дараа нууц үгээ дахин алдахгүй байхад анхаарч дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

  1. Хэний ч санаанд оромгүй нууц үг зохиохоос бүх зүйл эхэлнэ

Таны хамгийн анх цахим орчинд оруулж байсан нууц үг юу байсан бэ? Таах гээд оролдоод үзье. Магадгүй “pass123”, “таны нэр+төрсөн он”, “таны нэр+утасны дугаар” байх. Хэрэв та зөвхөн өөртөө зориулж, эргэн санахад амар гээд өөрийнхөө хаа ч нээлттэй байдаг мэдээллийг нууц үгэндээ ашиглавал, бусад хүн ч гэсэн таны нууц үгийг түвэггүй олох боломжтой гэсэн үг. Иймд аль болох хэний ч санаанд оромгүй, таны хувийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар холбоогүй нууц үг үүсгэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нэг сонирхолтой жишээ дурдахад та аль нэг өгүүлбэрийг товчилж, нууц үг үүсгэх боломжтой. Доорх жишээгээр харуулъя.

 № 

Өгүүлбэр

Нууц үг

 1 

Би анх 4 настайдаа аав ээжтэйгээ хамт хүүхдийн парк орж байсан. :)

Ба4наэххпоб:)

 2 

 1955 онд Манчестер Юнайтед өөрийн талбайдаа Манчестер Ситиг 5:0 харьцаатай буулган авч байв. 

 1955оМЮөтМС5:0хбаб 

Мөн emoji ашиглах нь эргэн санахад хялбар мөртлөө тийм ч хялбар таах боломжгүй нууц үгийн тоонд ордог. (Жишээлбэл:  :p , =o , ;0 , :* , @_@) Зарим хүн нууц үг нээдэг, хадгалдаг програм ашиглах нь бий. Хэрэв тийм боломжийг сонирхож байвал энд дарж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Эцэст нь танд л гэж хэлэхэд интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл байдаг дараах нууц үгсийг хэзээ ч, хэзээ ч бүү ашиглаарай. (qwerty, password, 12345, qwerty123, 1q2w3e, 12345678, 111111, 1234567890)

  1. Нууц бол нууц л байх ёстой

Та өөрийн фэйсбүүкийн нэвтрэх нэр болон нууц үгээ яг одоо цээжээрээ хэлэх гээд оролдоод үз дээ. Хэрэв чадаж байвал танд баяр хүргэе. Харин шууд хэлж чадахгүй хэтэрхий олон нууц үг, нэвтрэх нэрэн дундаа төөрч орхисон бол яах вэ? Гар утсаа зараад л фэйсбүүктээ нэвтэрч чадахгүй болсон тохиолдол ойрын танилууд дотор цөөнгүй бий. Дээр дурдсанчлан бид өдөр тутамдаа хэд хэдэн өөр төрлийн нууц үг ашигласнаар түүнийгээ хэрхэн хадгалах учраа олдоггүй. Тэгвэл эдгээр нууц үгээ хаана, хэрхэн хадгалах вэ? Ихэнх хүн тэмдэглэлийн дэвтэр, гар утас, вэб хөтөчдөө сануулах байдлаар хадгалдаг. Гэвч та тэдгээр зүйлсээ хэн нэгэнд алдвал яах тухай бодож үзсэн үү? Муугаар бодоход, гар утсаа хулгайд алдчихвал зөвхөн үнэтэй эд зүйлээрээ хохироод зогсохгүй дээр нь байгаа бүхий л хувийн мэдээллээ  алдаж орхино. Таны мэдээлэл, нууц үгийг гартаа оруулсан хэнд ч банкны аппликэйшнээр тань дамжуулан гүйлгээ хийх боломж нээлттэй. Учир нь та бүх нууц үгээ утсан дээрээ хадгалчихсан шүү дээ. Үүнд и-мэйл хаяг ч мөн орно. Нууц үгээ бүгдийг нь бичээд өөр лүүгээ и-мэйлдсэн гэх хүнтэй таарч байсан тул онцгойлон анхааруулж байгаа юм. Учир нь гар утсаа алдвал бүх мэйлийг тань нээж унших боломжтой гэдгийг санаарай.

Иймд нууц үгээ нууц л байлгах хэрэгтэй. Харин нууцлахын тулд та анхнаасаа тогтсон нэг дүрмээр нууц үг зохиож хэвшвэл хялбар. Жишээ татъя л даа. Би нууц үг зохиохдоо, эхлээд өөрийнхөө шүтдэг хөлбөмбөгчний товчилсон нэрийг оруулдаг. Түүнийг David Beckham буюу нэрийг нь DB гэж товчилдог. Дараа нь дунд сургуульд байхдаа ашигладаг байсан утасны дугаараа оруулна. Энэ удаад бүгдээрээ 9999-9999 гэж төсөөлье. Ихэвчлэн тэмдэгт шаарддаг тул сүүлийн хоёр орныг $$ тэмдгээр тохируулдаг. Мөнгөтэй болно хэмээн бэлгэшээдэг юм. (Инээв.) Харин дараа нь тухайн програм, аппликэйшний товчилсон нэрийг жижиг үсгээр оруулна.

Одоо бүгдээрээ фэйсбүүкийн нууц үгийг маань нийлүүлж үзье: DB999999$$fb. Тэгвэл твиттерт энэ нууц үг маань DB999999$$tw гэх мэтээр хувираад явна гэсэн үг. Нэг ёсондоо та өөрийн дүрмээ л санаж байхад аль ч нууц үгээ хэзээ ч мартахгүй болчихож байгаа юм. Ингэснээр хамгийн аюулгүй газар болох оюун санаандаа нууц үгээ итгэлтэй хадгалж болно.

  1. Нэг удаагийн нууц үг гэж юу вэ?

Энэ нь хамгийн аюулгүй төрлийн нууц үг хэдий ч хүмүүс тэр бүр тогтмол хэрэглэхээсээ түвэгшээх нь бий. Учир нь таны и-мэйл хаяг, эсхүл гар утсанд тань илгээсэн, автоматаар үүсгэсэн нууц үг тул та ашиглахын тулд заавал и-мэйлдээ нэвтэрч, мэссежээ шалгах шаардлага гарна. Гэвч энэ нь одоохондоо технологийн компаниудын олсон төгс шийдэл тул эвлэрэхээс аргагүй. “Эрүүлийг хүсвэл жаргалыг хүс” гэдэгтэй ижил, аюулгүй байдлыг хүсвэл нэг удаагийн нууц үгийг цааргалалгүй хэрэглэж хэвшээрэй. Энэ нууц үгийг банкнаас зээл авах, нууц үгээ сэргээх зэрэг тохиолдолд ихэвчлэн ашигладаг.

  1. Нууц үгээ хэрхэн сэргээх вэ?

Нууц үгээ сэргээхийн тулд дээр дурдсан нэг удаагийн нууц үгийг ашигладаг. Ямартай ч та өөрийн нууц үгээ мартсан бол тухайн ашиглаж буй аппликэйшн, програмаасаа шууд сэргээх боломжтой. Жишээлбэл, ХААН Банкны онлайн банкны үйлчилгээний нууц үгээ мартсан тохиолдолд өөрийн аппликэйшнээр болон www.khanbank.com цахим хуудсаар дамжин “Нууц үг сэргээх” цэсэнд хандаж, регистрийн дугаараа оруулж, утасны дугаар эсвэл и-мэйл хаягтаа (таны сонголтоор) идэвхжүүлэх код авна. Тус кодыг оруулснаар нууц үгээ шинээр тохируулах боломжтой болдог. Ингэхдээ дээр дурдсан, зөвхөн таны л мэдэх нууц дүрмийн дагуу тохируулаарай. Мөн энэ тохиолдолд та гар утас болон и-мэйлээ шууд шалгах боломжтой байх ёстой. Банкны зүгээс гар утасны дугаараа өөрчилсөн бол банканд хандаж тэмдэглүүлээрэй гээд байдаг нь ийм учиртай. Аливаа үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна тохиолдож болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419