Хүний биед хамар, залгиурыг чихтэй холбосон хос гуурс байдаг. Хамрын арын зай, залгиурын дээд хэсэг болон дунд чихийг хооронд нь холбосон нарийн гуурс байдаг бөгөөд үүнийг Сонсголын гуурс гэнэ.
Энэхүү хос гуурс нь чихийг агааржуулах, дунд чихний хөндийн агаарын даралтыг зохицуулах онцгой үүрэгтэй. Бага насны хүүхдийн сонсголын гуурс нь Насанд хүрэгчдийнхийг бодвол зөөлөн эдээр баялаг, өргөн богино хөндлөн байрлах ба зай нь богино тул хэвтээ байрлалд хөхүүлэх үед сүү нь чих рүү орох эрсдэл өндөртэй гэсэн үг юм. Тиймээс хүүхдийг тэвэрч толгой цээжийг өндөрлөж хөхүүлэх нь чих өвдөх эрсдэлээс сэргийлнэ.
Мөн хүүхдийн хамрыг цэвэрлэхгүй байх, нусгайрах зэрэг нь хамарт буй нян нь хялбархан дунд чих рүү дамжин орох боломжтой. Дунд чихэнд орсон нян тэнд үрэвсэл үүсгэн хавагнуулснаас гуурс битүүрч үүгээр агаар орох боломжгүй болно. Ингэснээр дунд чихнээс ялгарах шингэн гадагшилж чадахгүйгээс үрэвсэж хүүхдийн чих өвдөнө.
Эх сурвалж: Хүүхдийн чих хамар хоолой өвчлөлөөс сэргийлэх, эмчийн зөвөлгөө