Хүүхэд долоон нас хүртлээ насан туршдаа хуримтлуулах мэдлэгийн 70-80 хувийг авах чадвартай
Бид чинь хүүхэд бол гэнэн гэцгээдэг, тэгж ч итгэцгээдэг. Тэгээд хүүхдээ өхөөрдөхдөө бүгд л өөрсдөө ярьж ч чадахгүй мэт хэл амаа хазаад хачин болцгоодог.
Уг нь бол гэнэн гэж бодох тусам тэдэнтэйгээ яг л өөртэй чинь үеийн чинь хүн яаж харьцдаг вэ яг л тийм байдлаар харилцан ярьж байж, асуусан сонирхсон бүгдийг нь өөрийнхөө мэддэг хэмжээгээр бодит мэдээллээр хангаж байж уг хүүхэд маань ухаан бодол нь тэлэх учиртай. Тэрнээс биш хэн ч ойлгохгүй стилээр бувтнаад хүүхэд чинь шинэ юм сурахгүй шүү дээ.
Харин тэр хайр хүрч өхөөрдмөөр насан дээрээ л бяцхан иргэд маань маш их мэдээллийг авч, ирээдүйн хэн болохыг нь тодорхойлох хүчин зүйлсийн бараг 90% нь шийдэгддэг шүү.
Өөрөөр хэлбэл 7 нас хүртлээ насан туршдаа хуримтлуулах мэдлэгийн 70-80%-ийг авах чадвартай ба тэр үед нь зөв зохимжит аргаар хөгжүүлж чадаагүй хүүхэд харин ч жинхэнэ гэнэн байдлаар их урт аялах болдог гэнэ.
Тэгэхээр хүүхдээ гэнэн юм чинь, хүүхэд ямар хамаатай юм гэх байдлаар бус, оюун ухаант, ухамсарт хүнтэй харьцаж байна гэж бодож харилцаж байх нь хүүхэд тань эрт бие дааж, өөрт чинь дарамт ачаа бололгүй, өөрийн зам мөрөө олж сурах үндэс шүү.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах