УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2021 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 96 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. |
Сэтгэгдэл (-)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
-
Зочин ×Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
-
Зочин {[{ childComment.ip_address }]} ×{[{ childComment.text }]}{[{ childComment.like_count }]} {[{ childComment.dislike_count }]}
-
Бусад сэтгэгдэл ()
-
-
Бусад сэтгэгдэл ()