Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг энэ сарын 7-нд зохион байгуулна
Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулахаар болжээ.
Мэтгэлцээнийг шууд дамжуулах бөгөөд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад асуудлаар бодлогын мэтгэлцээн хийх юм байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 9-нд болох бөгөөд нэр дэвшигчид 20 аймаг, есөн дүүргийн иргэдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар ажиллаж байгаа юм.