Эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд зургаадугаар сарын 1-ний дотор бүртгүүлж, зөөврийн хайрцгаар саналаа өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан сонгогчид, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болсон билээ.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна.
Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд 6 дугаар сарын 8-ны өдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бол энэ тухай хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгнө.
Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 5-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.