Гадаад харилцааны сайд газраа “наймаалах”-аар Орос руу нисэв үү?

Гадаад харилцааны сайд газраа “наймаалах”-аар Орос руу нисэв үү?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрөөс зургадугаар сарын 4-нийг хүртэл ОХУ-д ажиллаж байгаа талаар яамнаас нь мэдээлэв. Тэрбээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно.

Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулах зарим арга хэмжээнд оролцож, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Оросын төр засаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзах аж.

Харин албан бус мэдээлэл нь “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг ОХУ-аас вакцин авчрах, мөн “Спутник” вакциныг Монголд үйлдвэрлэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг албажуулж ирэх болов уу гэсэн хүлээлт нийгэмд үүсгээд байна” гэх агуулгатай цацагдаж байна. Гадаад харилцааны сайдын ОХУ-д ажилласныг вакцинтай уях нь олон нийтийн анхаарлыг татна гэж үзсэн бололтой.

Гэвч олон нийтийн вакцинд хошуурч байсан цаг өнгөрсөн. Монгол Улс өнөөдөр вакцинжуулалтад санаа зовохоо нэгэнт больсон. Вакцинжуулалтынхаа хувиар дэлхийд тэргүүлж байна.

Б.Батцэцэг сайд өөрөө ч “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд “АстраЗенека”, “Пфайзер” вакциныг нийлүүлээд нэг сая гаруй тунг он дуустал авахаар тохирсон. “Синофарм”-ын вакцин 800 мянган тунг авах дутуу байна. Энэ сардаа багтаад авчихна. “Спутник” вакцины 980 мянган тунг энэ ондоо багтаад авна гэж тохирсон. “Пфайзер” компаниас зургадугаар сарын эхээр эхний 250 мянган тунг хүлээж авна. Гуравдугаар улиралд нэг сая нэг мянга, дөрөвдүгээр улиралд мөн адил нэг сая нэг мянган тунг арилжааны шугамаар худалдаж авахаар тус компанитай тохирон, гэрээ байгуулахаар ажиллаж байна” гэж ярьсан.

Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) дамжуулан Монголын хүн амын 1.3 сая хүнд шаардлагатай тун вакцин нийлүүлэх хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлэхээр болсон. Бас БНСУ-ын хоёр ч компани удахгүй “Спутник”-ийг үйлдвэрлээд эхэлнэ.

Вакцин онцгой хэрэгтэй үе байсан. Сар гаруйн өмнө дөө, халдварын дэгдэлт гаарч, хатуу хөл хорио тогтоосон үед бид хориод хоног вакцингүй суусан. Чухам тэр үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдрийнх шигээ ОХУ руу явж, вакцинаа ярих ёстой байв. Харамсалтай нь, Ерөнхий сайд нь хүртэл оролцож, ийш тийш утастаж байж, өмнөд хөрш, бусад улсаас вакцин оруулж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Бид маш их хүчин чармайлт гаргасан гэж Б.Батцэцэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьдаг. Мэдээж хэрэг, хариуцсан салбар нь юм чинь ярьж л таарна.

Тэгвэл эрхэм сайд энэ удаад ОХУ-д хэд хонохдоо Монгол Улсад халтай нэгэн ноцтой зүйл “хэлэлцэх”-ээр явж байж магадгүй байна. Б.Батцэцэг Гадаад харилцааны сайд болсноосоо хойш Улаанбаатарын төв цэгт байдаг Төрийн ордон, Чойжин ламын сүмийн дунд оршдог газрыг ОХУ-ын мэдэлд өгөх талаар идэвхийлэн хөөцөлдөх болжээ. Сүүлдээ 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр “Монгол Улс, ОХУ-ын харилцаанд саад болж буй “Ленин клуб” болон түүний орчмын газрын маргаан олон жил яригдаж байна. Үүнийг нийслэлийн төрийн захиргааны байгууллага, удирдлага онцгой анхааралдаа авах хэрэгтэй. Барилга, хот байгуулалтын яамтай ярилцаж байгаад холбогдох нийслэлийн байгууллага, улсын бүртгэлийн газар, Газар зохион байгуулалтын алба хамтраад Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулах нь чухал байна” гэж хүртэл ярьсан байдаг.

Гадаад харилцааны сайдын ОХУ-д өгнө гээд байгаа энэ газар нь Монгол Улсын төр, түүх, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг албаны хүмүүс, түүхчид нэгэн дуугаар баталдаг. Түүхээс нь цухас дурдахад Төрийн ордны шавыг тавихдаа Чойжин ламын сүм музейн чанх хойш чигт байхаар тогтож барьж байгуулсан гэдэг. Төрийн хүндэтгэл ёслолын ордны төв хэсэг, төрийн далбаа Чойжин ламын сүм музейн гол сүмийн ганжиртай нэг шугамд давхацсан байдаг. Энэ нь муу зүгээс ирэх аливаа хорлолоос Монголын төрийг Чойжин ламын сүм, Чойжин сахиусууд хамгаалж байг гэсэн утга бэлгэдэл агуулжээ. Чойжин ламын сүм нь ард олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын түүх соёлын үнэт өв юм. Энэхүү сүм 50 орчим хурлын лам, таван сүм, гурван жастайгаар хурал ном хурж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хаан битүүмжилж, лам нарыг нь тараасан гэдэг. Ингээд 1941 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тэргүүн зэргийн хамгаалалтад авч, 1942 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн тусгай зочин, элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад 1962 оноос нийтэд үйлчилдэг музей болгосон. Мөн Ардын хувьсгалын анхны долоо “Төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэнэ” гэсэн цусан тангаргийг Чойжин ламын сүм дэх улаан Жамсран сахиусын өмнө өргөсөн түүхтэй юм байна. Тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд шашныг үгүйсгэж байсан ч хувь хүнийхээ хувьд шүтэж байжээ.

Ийм газраа Гадаад харилцааны сайд нь харийн улсад өгнө гээд байгаа нь огт ойлгомжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдалд халдсан хэрэг биш үү. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд “Үндэсний язгуур ашиг сонирхол гэдэгт Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гээд тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, газар нутгаа хамгаалж байхын тулд гадаад харилцаа байдаг бус уу.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь энэ газрыг “Монгол Улс, ОХУ-ын харилцаанд саад болж буй” гэж тодорхойлсон нь маш ноцтой байгаа юм. Сайдын энэ үгийг гадаад харилцааны мэргэжилтнүүд юу гэж дүгнэх вэ. Хоёр улсын харилцаанд газрын асуудал яаж саад болов?!

Ер нь бол ОХУ манай улсын нийслэлийн энэ чухал газрыг авна гээгүй нь ойлгомжтой. Хэрвээ ОХУ манай улсын нийслэлийн төв цэгт, улсын түүх дурсгалын чухал ач холбогдолтой газрыг авахаар харилцаандаа бойкот хийж буй бол энэ нь дипломат бодлоготой харшина. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд ч “Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг НҮБ-ын дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно” гэсэн байдаг. Тэгэхээр энэ нь ОХУ-ын талаас ч, манайхаас ч гарах боломжгүй.

Харин Гадаад харилцааны сайдын энэ үйлдлийг сонгуулийн дараа болох Засгийн газар дахь “хөдөлгөөн”-д эсэн мэнд үлдэх, бас томилогдсоноосоо хойш ОХУ-ын С.Лавров, БНХАУ-ын Ван И нартай харилцахад “жулдаж” байна гэсэн шүүмжлэлийг үгүйсгэх гэсэн хувь улстөрчийн ашиг сонирхол төдий зүйл гэж үзэж болохоор байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг газраа “наймаалах”-аар Орос руу нисэв үү гэж хардаж байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419