О.Мөнхзаяа: Улсаа сурталчлах үндэсний нэгдмэл маркетинг дутагдаж байна

2021-05-31, 10:09 Цаг үе 484 0
О.Мөнхзаяа: Улсаа сурталчлах үндэсний нэгдмэл маркетинг дутагдаж байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа дэлхийн аялал жуулчлалын салбарт 20 орчим жил ажиллаж буй АНУ-ын “Гранд Серкл Корпораци”-ийн Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч О.Мөнхзаяаг онцолж ярилцсан юм.

 

Ковидын дараах шинэ үеийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

БЛИЦ

Эрх зүйч, багш О.Мөнхзаяа

 

БОЛОВСРОЛ:

-2021 онд АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн хуулийн сургуулийн магистрант

-2013 - 2015 онд Шихихутуг Их Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн

-2012 - 2013 онд АНУ-ын Портландын Их Сургуулийн бизнесийн байгууллагын манлайллын хөтөлбөрийг дүүргэсэн.

-1997 - 2001 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг англи-орос хэлний багшаар төгссөн.

 

МЭРГЭШИЛ

-Бизнесийн удирдлага

-Төслийн менежмент

-Байгууллагын соёл, хэрэглэгчийн үйлчилгээний бизнесийн сургагч багш

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

-2013 оноос одоог хүртэл АНУ-ын Гранд Серкл корпорацид Монгол дахь суурин төлөөлөгчөөс, хойд Азийн бүсийн ерөнхий менежер, Азийн бүсийн гүйцэтгэлийн менежментийн захирал, Ази, Номхон далай, Африкийн бүсийн дэд ерөнхийлөгч албыг хашиж байна.

-2007-2013 онд Мерси Кор Монгол олон улсын байгууллагад иргэний нийгмийн сургалт нөлөөлөл, хамтын ажиллагаа төслийн мэргэжилтэн, Монгол Ралли, Нийгмийн хамгааллын сүлжээ, сайн засаглалыг бэхжүүлэх APPEAL төслийн удирдагч, Засаглал оролцооны хэлтсийн захирал зэрэг албыг хашсан.

-2003 – 2007 онд Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн, Францын хүмүүнлэгийн байгууллагад төслийн хяналт, үнэлгээний мэргэжилтэн.

-2001- 2002 онд Монре-Импекс ХХК-ийн дэргэдэх Арабеск бүжгийн төвийн менежер

-Монгол Улсын хөгжил нь  үндэст­ний онцлог давуу талыг эдийн засаг, нийг­мийн дэвшил болгон хувиргах, хувь хүний болон төрийн чадамж, урт ху­га­цааны тогтвортой бодлого гэ­сэн гур­­ван тулгуурт хүчин зүйлээс хамаарна.

Одоо яг энэ цаг үед ковидын дараах шинэ хэвийн нөхцөл цаашид үргэлжилнэ, хэзээ ч бүх зүйл өмнөх нөхцөл байдалд эргэн орохгүй гэдгийг ойлгож, дэлхийн аялагч нарын сэтгэл зүйд тааруулж үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагууд хурдан өсөлт үзүүлнэ гэдгийг манай үйлчилгээний байгууллагууд ойлгох хэрэгтэй.

Тухайлбал, дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын байгууллагуудад зориулсан эрүүл ахуйн протокол, “Аялахад аюулгүй” гэсэн тэмдгийг шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй олгож, шинэ хэвийн нөхцөлд аялал жуулчлалын үйл ажиллагаагаа сэргээхэд нь тусалж байна. Үүнийг саяхнаас Аялал жуулчлалын хөгжлийн төв олгож эхлээд байна. Шинэ хэвийн нөхцөлд хүмүүс аялж эхлэхэд Монгол Улс хүн ам цөөтэй гэдэг утгаараа ашигтай байр сууринд байгаа. Гэвч дэлхийн нийтийн чиг хандлага хүн амын тархан суурьшсан байдлыг харахаасаа илүү тухайн орны эрүүл мэндийн системийн найдвартай байдал, технологи ашиглан аливаа үйлчилгээг /touchless/ буюу гар хүрэхгүйгээр авах боломж байгаа эсэхийг түлхүү харж байна. Тиймээс манай улсын хил гааль, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар технологийн шинэчлэлийг маш хурдан нэвтрүүлэх шаардлагатай. Монгол Улсын хилээр орж ирж буй зорчигчдын гадаад паспортыг шалгах үйл ажиллагааг гаалийн байцаагч зорчигч болон жуулчдаас гараас гарт дамжуулан  авч өгөхгүйгээр  тухайн хүний мэдээллийг нүүр таних системээр уншуулах хэрэгцээ тулгарч байна. Ингээд хилээр орж ирсэн хүн дараагийн алхам болох зочид буудалдаа очиход тухайн хүний мэдээллийг хилээр орж ирсэн мэдээллээс нь шууд татаж гадаад  паспортгүйгээр бүртгэх боломж бий. Сингапур гэх мэт Азийн хөгжилтэй орнууд, Европын холбоо энэ санаачилгыг хэрэгжүүлж байна.  Эдгээр улсын хэрэгжүүлж байгаа системд манай улс нэгдэх боломжтой.  Түүнчлэн жуулчны баазууд, зоогийн газрууд ч мөн адил зөвхөн хоолны цэсээ  ном шиг биш, хүн гар хүрч эргүүлдэггүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Нэг хэсэг "touch screen" моданд орж байсан бол одоо "touchless" чухал болчихлоо.

 

Үндэсний нэгдмэл маркетингийг бий болгох

-Манай компани гурван сая орчим харилцагчийн дата баазтай бөгөөд шинэ хэвийн нөхцөлд хаашаа аялахыг хүсч байгаа талаар судлахад нийт аялагчдын 70-аас дээш хувь нь Европын орнууд руу аялна гэсэн чигтэй байна.  Хэдийгээр ковидын хор уршгаар Итали улсад 4.2 сая хүн халдварлаж, 125 мянган хүн нас барсан ч америкчууд  Итали, Испани руу аялна гэсэн байгаа нь эдгээр орнуудын эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр оруулах, нөгөөтэйгүүр ковидыг хэрхэн даван туулж байгааг нь харах сонирхолтой. Мөн аюулгүй үйлчилгээ үзүүлж чадна гэдэгт нь итгэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, “Аялахад аюулгүй” тэмдэг авсан аяллын чиглэлүүдээ тодорхой болгосон гэсэн үг. Ингэхээр Монгол Улс аялагч нарын сэтгэлийг татахын тулд гадаад руу чиглэсэн маркетингаа нэгдмэл байдлаар зөв хийх нь чухал. Зөвхөн нүүдлийн соёл иргэншил, Чингис хаанаа сурталчлаад оновчгүй. Монгол үндэсний маркетингийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, яагаад шинэ хэвийн нөхцөлд Монгол руу аялах ёстой талаар цахим контентыг англи болон бусад онилж байгаа зах зээлийн хэлээр нэгдсэн байдлаар хүргэх. Биднийг дэлхий нийтээр Чингис хааны монгол, нүүдэлчин монгол гэж мэдэж байгаа ч гэсэн өнөөгийн Монголын тухай мэдээллийг бараг мэдэхгүй гэхэд болно. Өнөөгийн Монголын тухай та нар юу мэдэх вэ гэж корпорацийнхаа ажилтнуудаас асуухад 30 мянган хонь Хятадад хандивласан гэж л мэдэж байна. Тэгэхээр биднийг хүн нь биш, мал нь сурталчилж байна гэж  хэлчихэд хатуудахгүй. Яагаад  ингэж хэлж байна вэ гэвэл Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас бусад бүх цахим хуудас зөвхөн монгол хэл дээр байдагтай холбоотой. Хамгийн түрүүнд  Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоод нь цахим хуудсаа англи хэл дээр болгох нэн тэргүүний шаардлагатай. Боловсролын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байдаг ч манай боловсролын яамны хуудас мөн л англи хэл дээр байдаггүй.  2008 оноос хойшхи мэдээлэл бараг олддоггүй гэх мэт. Энэ нь бидний дэлхийтэй харилцаж байгаа байдал хэт сул байгааг илтгэнэ.

 

Нэгдмэл маркетингийг иргэдийн оролцоотой бий болгодог

-Манай улс нэг сая жуулчин авна гэж яриад байдаг хэрнээ яагаад холбоо харилцаандаа анхаарахгүй байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Гүүгл компанийн судалгаагаар нийт аялагчдын 65, нийт хөрөнгө оруулагчдын 86 хувь нь аливаа орон руу аялах эсхүл хөрөнгө оруулах шийдвэрээ хайлтын систем ашиглан мэдээлэл цуглуулж, улмаар шийдвэр гаргадаг гэсэн байна. Гэтэл Монгол Улсад үндэсний маркетингаа хийж байгаа нэгдмэл цахим хуудас алга. Тэр ч байтугай англи хэл дээр хэдэн тур оператор, Монгол руу жуулчнаа явуулдаг манайх шиг гадны хэдэн компанис өөр Монголын тухай контентыг дэлгэн нийтэлж  байгаа газар алга. Гадаад хэлтэй хүн болгон эх орныхоо сайн сайхан зүйлийн тухай контентыг гадагш нь сурталчлахад  хувь нэмрээ оруулцгаая гэж уриалмаар байна. Хоёрдугаарт, бидэнд нэгдмэл байдал ус агаар шиг хэрэгтэй. Монгол Улсын ерөнхий  сайд аялал жуулчлалын салбарынхантай уулзахдаа нэгдмэл стратеги, нэгдмэл маркетингийн бодлого барина гэж хэлсэн нь маш чухал асуудлыг хөндсөн. Аялал жуулчлал бол зөвхөн энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын асуудал биш.  Анзаарч байхад гадны жуулчин гэртээ буулгадаг малчин өрхүүдээ жуулчны баазууд нь ад үзсэн байдалтай, зоогийн газар, хоолны үйлчилгээ эрхэлдэг газруудыг аялал жуулчлалын салбарт юу хийж яваа юм гэх мэтээр хардаг тун хачирхалтай өнцгүүд байна. Гэвч аливаа улс үндэсний хэмжээнд нэгдмэл маркетинг хэзээ хийдэг вэ гэвэл иргэдийн оролцоотой засаглал бүхий, улс төрийн намаас хараат бус төрийн тогтвортой бодлоготой үед. Мөн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын гурван талт түншлэл нь хүчтэй, хяналт үнэлгээний системтэй байснаар. Түүнчлэн экспортонд гаргаж байгаа бараа, үйлчилгээ нь чанартай байх. Соёл, спортын солилцоо хийдэг, улмаар экспортод гаргадаг байх. Жуулчиндаа ээлтэй, нөхөрсөг, чин сэтгэлээсээ ханддаг байх. Гадаадад яваа иргэд нь биеэ зөв авч явж, улс орныхоо нэрийг сайнаар гаргахгүй юм гэхэд сэвтүүлэхгүй байх. Энэ бүхэн нийлснээр Монгол Улсын нэгдмэл маркетинг бий болох юм.

 

Үндэсний ялгарлаа тодорхой болгох

-Монгол үндэсний ялгарал юу байх юм, бидний алсын хараа юу юм гэдгээ тодорхойлж, иргэн бүр нь мэддэг байх. Монгол Улсын 2050 алсын харааг хэдэн иргэн мэдэж байгаа бол. Иргэн нь мэддэггүй алсын хараа хэзээ ч иргэдийнхээ сэтгэл зүрхний галыг асаахгүй. Сэтгэлийн гал нь асч нэг зүгт тэмүүлсэн ард түмэн хамгийн хүчирхэг. Үндэсний маркетингаа хүчтэй хийж байгаа дэлхийн улсуудыг анзаарч байхад тэд  дэлхийн асуудлыг шийдэлцэх, хүн төрөлхтний сайн сайханд хувь нэмэр оруулах гэсэн алсын хараагаараа ялгарч байна. Жишээлбэл, бидэнтэй соёл уламжлалаараа  төстэй Бутан улс Хималайн нурууны энгэрт нэг сая ч хүрэхгүй цөөхөн хүн амтай, хөгжиж буй орон яагаад дэлхийн аялагч нарын заавал очихыг хүсдэг арван орны тоонд багтчихав. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах нь дэлхийн бүх улс орны зорьж буй нэгдмэл асуудал болоод байгаа энэ цаг үед үндэсний газар зүйн суваг буюу “National Geographic” –аас Бутан улсыг хүлэмжийн хийг тэглэсэн дэлхийн анхны орон хэмээн зарласан. Үүнийгээ бутанчууд аялал жуулчлалын гол маркетингаа болгон ашиглаж “Манай орон хүлэмжийн хийг сөрөг утгатай болгосон дэлхийн анхны орон. Та дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сааруулах үйл явцад хувь нэмэр оруулъя гэвэл манай орон руу аялаарай” гэсэн сурталчилгаа хийж байна. Бутан үндэстний аз жаргалын индекс хэмээх ойлголтыг дахин сэргээсэн нь дэлхийн хүмүүсийн сонирхлыг татаж, хамгийн аз жаргалтай иргэдтэй орон хэмээх алдрыг хүртсэн. Ингэснээр тэд өөрсдийгөө дэлхийн анхаарлын төвд оруулж чадсан бөгөөд манай орон бол зөвхөн өндөр үнэтэй, чанартай аяллыг санал болгоно. Жуулчны тоо бол чухал биш. Та өдөрт 200-250 ам.доллар зарцуулах боломжтой байх ёстой шүү гэсэн чанарт  төвлөрсөн бодлого барьж байна. Бутан улс жуулчин бүрээс 65 ам.долларын татвар авч түүнийгээ хүн амын боловсрол, эрүүл мэнд, ядуурлыг бууруулах санаачилга, аялал жуулчлалын дэд бүтэц барих гэсэн дөрвөн салбарт хөрөнгө оруулж байгаагаа зарласан. Ингэснээр, хэдий үнэтэй ч миний энэ оронд жуулчилж буй үйл явдал нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй, тус улсын иргэдийн амьдралыг сайжруулахад нөлөө болж байгаа юм байна гэсэн үнэ цэнийг жуулчин хүн бүрт өгч чадаж байна. Энэ бол маш мундаг маркетинг буюу үндэсний тогтвортой аялал жуулчлалын бодлого юм.

 

Манайх “дижитал стресс”-ийг анагаах төв байж болно

-Тэгвэл Монгол Улсын хувьд дэлхийн ямар асуудлыг шийдэж чадах юм бэ. Ямартай ч аз жаргалтай орон гэдгээрээ бид хүмүүсийн сонирхлыг татахааргүй байгаа нь харамсалтай. Аз жаргалтай дэлхийн индекс (happyplanetindex.org) байгууллагын судалгаагаар Монгол Улс аз жаргалын түвшнээр дэлхийн 140 орны 136-д жагссан байдаг. Авлигын индекс нь маш өндөр учраас энэ бол нэг их гайхаад байх зүйл биш. Авлига, хээл хахуулийн асуудлаа шийдэхгүй бол гадны жуулчин татах, хөрөнгө оруулалт авах гэдэг бол маш төвөгтэй.

Гэхдээ Монгол Улсад дэлхийн хаанаас ч олдохгүй эрхэм сайхан чанар олон бий. Миний хувьд  АНУ-ын “Гранд Серкл Корпораци”-ийн Ази, номхон далай, Африкийн бүсийг хариуцаж олон оронд өдөр тутамдаа ажилладаг тул үүнийг итгэлтэйгээр хэлж чадна. Жишээлбэл, Монгол Улс шинэ зууны өвчин болох “дижитал стресс”-ийг анагаах төв байж болно.

Техник технологи хэт их хөгжиж, гар утас, нийгмийн сүлжээний хамаарлаас үүдсэн стресс ядаргааг агуу их түүхтэй, нүүдлийн соёл иргэншилтэй, үзэсгэлэнт байгальтай, хүн ам цөөтэй, хүнлэг нөхөрсөг ард түмэнтэй манай оронд ирж тайлах боломжтой.

Дахин төрсөн мэт мэдрэмжийг аваад буцаарай гэсэн нэгдмэл маркетингийг яагаад хийж болохгүй гэж. Ингэснээрээ бид хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан байдалд томоохон хөрөнгө оруулалт, хувь нэмэр оруулж болох юм. Түүнчлэн үйлчилгээний боловсон байдал, бие засах газрын асуудал, хоггүй цэмцгэр орон болох гэх зэргээр бидэнд дээрх зорилгод хүрэхийн тулд хийх зүйл маш их. Монгол оронд ирээд буцаж буй хүн бүр нүүдэлчид гэдэг чинь ямар цэмцгэр хүмүүс юм бэ, ямар нөхөрсөг ард түмэн юм бэ гэдэг ойлголттой л буцвал манайхыг чиглэсэн аялагч нарын урсгал улам нэмэгдэнэ.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419