Өнөөдөр таны оймсоо угааж буй усаар ирээдүйд үр хүүхэд чинь цангах вий...
Өнөөдөр таны оймсоо угааж буй усаар ирээдүйд үр хүүхэд чинь цангах вий.
Монгол орны нийт нутгаар 2021 оноос их хуурайшил буюу гангийн давтамж эхэлнэ гэж эрдэмтэн судлаачид бичиж байна.
Энэхүү цаг уурын таагүй үзэгдэл 20 жил үргэлжилнэ гэсэн таамаг гарчээ. Монголд өмнө нь нийт долоон удаа их хуурайшлын давтамж тохиож. Хамгийн удаан нь 58 жилийн хугацаанд үргэлжилж байсан аж.
Өнгөрсөн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн тэлэлт, хүний бусад хүчин зүйлээс болж хэдэн зуугаар тоологдох гол, мөрөн, нуур ширгэж үгүй болсон.
Гол мөрөн, нуур цөөрөм ширгэж үгүй болоход нөлөөлж байгаа шалтгаан нь дулаарал, манай орны ойн сан багасч байгаа явдал ажээ. Мөн хүний буруутай үйл ажиллагаа гол хүчин зүйл болж буй.
Монгол орон 3826 нууртай. Нэг ам километр хүрэхгүй талбайтай жижиг нуур, тойрмоос эхлээд нэг мянгаас дээш ам километр талбайтай их нуурууд үүнд багтаж буй.
Усны сан бүхий газар 686.1 мянга га буюу нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлж байна. Усны сан бүхий газарт гол мөрөн 33.3 хувь, нуур, цөөрөм, тойром 64.6 хувь, горхи, булаг, шанд 1.8 хувь, мөнх цас, мөсөн гол 0.2 хувийг эзэлж байна.
Монгол улс усны нөөц, ой модны нөөц багатай орны тоонд ордог. Мөн цөлжиж буй орон гэж үздэг.
Цэнхэр алт болсон усаа хайрлаарай.