Монголын 3x3 эрэгтэй шигшээ баг Австрийн тэмцээнээс олимпийн эрхээ авч чадсангүй
"Токио-2020" олимпийн эрх олгох FIBA 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Австрийн Грац хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнийг манай улсын эрэгтэй шигшээ баг зорьсон бөгөөд хэсгийнхээ сүүлийн тоглолтыг Бразилын шигшээ багтай хийлээ.
Тоглолтод 10-18 харьцаагаар Бразилын баг ялснаар Монголын шигшээ баг хэсгээсээ гарах боломжгүй боллоо. А хэсгийг Польш дөрөв тоглож 3 хожсон 69 оноотойгоор тэргүүлсэн бол Бразил дөрөв тоглож гурав хожсон 72 оноотойгоор удааллаа.
Ингэснээр манай баг энэ удаагийн тэмцээнээс олимпийн эрх авах боломжгүй болсон бөгөөд одоо зургадугаар сарын 4-6-нд Унгарт болох сүүлийн ганц эрхийн төлөө тоглох боломж үлдлээ.