Шинэ Үндсэн хууль баталснаас хойш монголчууд найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байна. Энэ сонгуулиар зургаа дахь Ерөнхийлөгч тодорно. Өнгөрсөн гучаад жилд долоон сонгуулиар таван Ерөнхийлөгч гаргаж иржээ. Тэр утгаараа бид өнөөдөр сонгууль өгөөд сурчихсан гэсэн үг. Гэхдээ анхны сонгуулиуд шиг нэр дэвшигчийн “өөр зүйл”-ийг хараад сонирхоод байдаг хэвээр л байна.
Ар гэр, ахуй амьдрал, хөрөнгө чинээ, хэл аманд өртдөг байдал гээд нэгэнт сонгоход, эсвэл сонгохоос татгалзахад нөлөөлөхгүй мэдээллүүдийг ихээр сонирхох ажээ. Гэтэл тухайн нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу хийж чадах вэ, юуг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна вэ гэдэг сонирхох ёстой нэгдүгээр асуудал юм. Тиймээс “Зууны мэдээ” гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг тоймлон хүргэж байна. “...Зургаа дахь Ерөнхийлөгч юу хийх вэ” гэдгийг эндээс харж болох юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин