Хүүхдийн комикийн хэл найруулга болоод зураг дүрслэлийн онцлог

Хүүхдийн комикийн хэл найруулга болоод зураг дүрслэлийн онцлог

Хүний хүмүүжин төлөвшихөд нөлөөлөх зүйлийн хүрээ маш өргөн. Тэрхүү өргөн ойлголт дотор уран зохиол нэлээд суурь эзэлнэ. Өдийг хүртэл дэлхий дахины нэртэй том зохиолчдын бичсэн зөгнөлт зохиолуудад дэвшүүлсэн ихэнх санаа хэрэгжсээр ирсэн байдаг. Зөгнөлийг, сайн сайхныг биелүүлж цогцлоох нь гагхүү ирээдүйн инженер, эмч, багш, зохиолч, эгэл жирийн малчин ч байж болох “балчир хүмүүс” учраас хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх зүйл асар чухал юм.

Дорноос харахад дэлхий барууншиж, Өрнөөс харахад дэлхий ертөнц дорножиж байна. Ийм цаг үед бид даяаршил руу хэл, соёл, сэтгэлгээний асар өндөр түвшний дархлаатай хөл тавих ёстой. Хүүхдийн комикын хэвлэлт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь энэ салбар манайд хурдацтай хөгжиж буйн баталгаа мөн. Сонирхолтой зурган өгүүлэмж бүхий энэ номоор дамжуулж багачуудад амьдралыг танин мэдүүлж, номонд дурлахад нь туслах том хэрэглүүр болгох боломжтой зэргээс харвал комикт олон сайн тал бий.

Зурагт ном буюу комикын хувьд хэлбэр нь өөр боловч хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг төрөл юм. Учир нь улсын ерөнхийлөгчөө огцруулахад гол үүрэг гүйцэтгэж, хууль бус үйл ажиллагаануудыг нь илчилж, алдарт Пулицерийн шагнал авсан тохиолдол комикын түүхэнд бий.

2005 онд Монголд анхны 20 цуврал худалдаанд гарсан нь “Чингис хаан” комик юм. Түүнээс хойш цувралаар хэд хэдэн комик зах зээл дээр гарч ирснээс гадна Америк болон Японы цувралуудыг орчуулж худалдаалж эхэлсэн нь комиксийн талаарх ойлголт болоод түүний хэрэглээ нэмэгдэхэд хүргэжээ. Тэр дундаа 2010-2017 онд түүхэн, адал явдалт, аж байдлын, шашны гэсэн сэдвийг түлхүү хамарсан 20 гаран цуврал комик тогтмол хэвлэгдсэн байна. Мөн 25 жилийн хугацаанд олон цуврал гаргахаар төлөвлөсөн нэлээд алсыг харсан төслүүд ч байв.

Хүүхдийн уран зохиолын өвөрмөц шинж чанарын нэн тэргүүний ойлголт нь нас сэтгэхүйн онцлог билээ. “20 настай хүн 50 настай хүн хоёр хоорондоо 30 жилийн зөрүүтэй ч тэднийг зэрэгцүүлэн суулгаж байгаад юм ярьчихаж болно. Харин хоёртой, гуравтай хоёр хүүхэд хоорондоо ганцхан насны зөрүүтэй боловч тэдэнд нэг зүйлийг ижил аргаар ойлгуулж яавч болохгүй. Үүнийг л уншигчдын нас сэтгэхүйн онцлог гээд байгаа юм” хэмээн судлаач Д.Оюунбадрах дурдсан байдаг. “Сургуулийн өмнөх насныханд зориулсан ном нь хүүхдийг хэлд оруулдаг, иймээс түүний үг хэл найруулга нь маш нарийн цэвэр байх хэрэгтэй. Энэ бяцхан номоор чинь хүүхдүүд бодож, мэдэрч, ярьж сурч байгаа биш үү!” хэмээн судлаач, доктор Л.Түдэв гуай “Хүүхдийн зохиолын онцлогууд” номондоо мөн дурджээ.

Монголд хэвлэгдэж буй хүүхдийн комикын зураг дүрслэл хурдтай хөгжсөн боловч нөгөө талаараа хэл найруулга бүдүүлэг, нас сэтгэхүйн онцлог, амьдралын туршлагыг харгалзаагүй, хэвлэлт, хавтас, чимэглэлд хэт анхаарч буй хандлага зэрэг шүүмжлүүштэй зүйлс байна. Тухайлбал, хэл найруулгын хувьд монгол хэлний зөв бичих дүрэм баримтлаагүй, хараалын болон зохисгүй харь үгс хэрэглэсэн комикс олширч байна.

(Үг үсгийн алдааг засваргүй оруулсан)

-“Чишш, Чимээгээ аядцгаа! Энд тахил өргөж байна”,

–“Хүзүүг нь хуга мушгина даа”,

-“Эцэг чин” “Хир том болохыг нь үзье”,

-“Булаах гээгүй”,

-“Тэмүүжин одоо хүртэл амьд байхнээ”,

-“Тэгээд 9 настай нусгай бандийн гарт…”, “Тэмүүжийн новш”,

-“тэр новшийг барьж ирье”, “Хүний зүрхийг шанталъя (“Чингис хаан” цуврал 10, ху 16)” гэх мэт.

Мөн “Динза” цувралд эсэргүү, хэлмэг­дүүлэлтийн талаар үйл явдал өрнөж цааш ихээхэн сунжирчээ. 35 болон 36 дугаар цувралд дээр дурдсантай адил хараалын үг, эсэргүү, хэлмэгдүүлэлтийн талаар гарахаас гадна хөгшин хойд эх хүүхдээ хөөж, байшинг нь өөрийн болгохын тулд муу хүнтэй хуйвалдаж буйгаар гарна. Энэ хэсгийг уншихад бидний нэрлэж заншсанаар солонгосын “савангийн дууриас” хуулбарласан ч юм шиг сэтгэгдэл төрнө.

“Ногун” байгаль дэлхий бол амьтайг хүүхдэд таниулах зорилготой уг комикт

–“Уушгийг нь сугалаад, ууцыг нь хугалаад”,

–“Хөл сүүлийг нь холбож бариад, Тасар татаад тонилгох байлаа” зэргээр бичсэн бол

“Майдар” комикт “шүтэн барилдлага”, “тахил”-ын сүм, “төрөл авах”,

-“Энэ ертөнцийн зовлон нь бие биенээ идэж амьдрахаар төрсөн нь байдаг”,

-“бодь сэтгэлийн галыг бадамлуулах”, “бирдийн ертөнц”, “…Бузартсан сүнсээ ариустал харамсан шаналж, харуусан зовох ёстой бөгөөд” гэх мэт маш олон шашны ойлгомжгүй хэллэг оруулсан нь хүүхдийн оюунд төөрөгдөл бий болгох эрсдэлтэй.

-“Сүүлийн электромагнетик зургаар бол энэ хавийн газрын гүнд өндөр даралттай их хэмжээний шингэн зүйл байгааг зааж байгаа юм” гэх мэт харь болон мэргэжлийн үг хэллэг оруулсан комик ч бий.

 

“КОМИКЫН ЗУРАГ, ДҮРСЛЭЛИЙН ОНЦЛОГ”

Хүүхдийн номын зураг чимэглэл нь дүрслэх урлагийн хэлээр үзүүлэх, агуулга дүрийг нээн илэрхийлэх, түүгээрээ уншигчидтайгаа харьцах тэргүүтнээрээ хэд хэдэн онцлогтой байдаг. Хүүхдийн хүмүүжилд дүрслэх урлаг ихээхэн нөлөөтэй болох нь тодорхой. Үүний хамгийн гол учир шалтгаан нь дүрслэх урлаг харах эрхтнээр дамжин сэрэл мэдрэхүйд тусдаг, хүүхдийн хамгийн соргог мэдрэхүй нүд байдаг хоёрт оршино. Зохиолч Д.Өлзийбаяр 1979 онд хэвлүүлсэн  “ Хүүхдийн зохиолын тухай бодол” бүтээлдээ “Ийнхүү дүрслэх урлагийн хүмүүжүүлэх үр нөлөөг анхаарах явдал сурган хүмүүжүүлэх ухааны онолын мэдлэг, баялаг туршлага, бүтээлч эрэлхийллийг уран бүтээлчээс шаарддаг” гэж бичсэнээс үзэхэд хүүхдийн хүмүүжилд дүрслэх урлаг ихээхэн нөлөөтэй болохыг харуулж байна.

Бидний сайн мэдэх “Бумбардай” комик цуврал тус бүртээ ямар нэг зүйлийн талаар тусгайлан өгүүлдэг нь шинэлэг юм. Тухайлбал борц, аргалын тухай өгүүлсэн комик тус тус гарч зурган өгүүлэмж нь нүүдлийн ахуйд ойр, нохой, баавгайн үсийг ширхэгчлэн зурсан зэрэг нарийн ажиллагаа нь илүү бодит мэдрэмж төрүүлэхүйц болжээ. Уг комикын хоёрдугаар цувралд “Борцны хулгай”-д дорго зулзгануудаа тэжээхийн төлөө зайлшгүй нөхцөл байдлын улмаас “хулгай” хийдэг. Өгүүлэмжид хулгайг өөхшүүлж, зөвшөөсөн мэт ойлголтыг өгч болохоор байна. Бумбардай доргыг зулзгануудаа тэжээхийн тулд хулгай хийснийг мэдээд шийтгэхээ больж “Чи ийм учраас хулгай хийсэн байх нь ээ. Би чамд бүр илүү их борц өгье” гэх зэрэг агуулга гарч, Бумбардай хүү өөрөө борц авчирч өгдөг.

Энэ нь нэг талаар өрөвч нинжин сэтгэлийг харуулж буй боловч нөгөө талаар хүүхэд “зайлшгүй” гэх шалтгаанаар түрүү барьж, бэлэнчилэх, “бусдаар өрөвдүүлэн” завшиж болдог гэх сөрөг сэтгэлгээ, ухамсрыг авч болох. Бага насныханд юу нь муу, юу нь сайн бэ гэдгийг тодорхой ойлгуулж чадах тийм тод дүртэй зохиол чухал юм. Учир нь сайн муу хольсон баатрын дүрийг багачууд ялгаж салгаж чаддаггүй гэдгийг мэдэх нь зүйтэй. Мөн бага насныханд зохиол үйл явдлаар л баян бол болох нь тэр гээд ёс суртахууны асуудлыг орхигдуулан, элдэв сонин хачин зүйлээр хөөцөлдвөл буруу тийшээ хазайна гэдгийг анхаарах нь чухал бөгөөд хоёрдмол санаа хүүхдэд зөрчилтэй ойлголт төрүүлж улмаар гоо сайхны мэдлэг хүмүүжилд нь нөлөөлнө.

 “Майдар” комикын зураг дүрслэл бага насныхан байтугай сургуулийн дунд насны хүүхдүүдэд ч хүндэднэ. Хэдийгээр бурхан шашны төслийн хүрээнд хийгдэж буй комик боловч хэл найруулга, зураг дүрслэлийн тал дээр аль алинд нь нас, сэтгэхүйн онцлогийг харгалзаагүй, түүнчлэн садар самууныг сурталчилжээ. Охид /эмэгтэйчүүд/-ыг нь хэтэрхий задгай хувцастай зурсан. Хүүхдэд буруу ухамсар сэтгэхүйг өгөх, сөргөөр нөлөөлөх дүр, дүрслэл ихтэй. “Тамхи” татаж буй нүцгэн шахам хүүхэн, “архины” шил барьсан шүдгүй өвгөн, атаа хорсол, эмэгтэй хүний сээтэн хаяж, “хардан” аальгүйтэж буй байдлыг харуулсан зураг, өгүүлэмжүүд ч бий. Гол дүрүүдийн монгол хувцсыг өвдөгнөөс дээш гуя гарсан богино хэлбэрээр, бүсний оронд орос тэлээтэйгээр зуржээ. Монгол гутлыг эв хавгүй зурсан зэрэг дүрслэл нь монгол ахуй соёлоосоо хол хөндий өсч буй хүүхдүүдэд ташаа мэдээлэл өгч, харийн соёлыг хэт шүтэх, үндэстний соёл, ёс суртахуунаас улам хөндийрөх эрсдэлийг бий болгож байна.

Комик нь өнөөгийн нийгмийн амьдралд нийцэхүйц, асар хурдан хугацаанд оновчтой мэдээллийг өгөхөөс гадна хэл соёлоо сэргээн сурталчилж, багачууд гэлтгүй насанд хүрэгчдэд ч сонирхолтой байдлаар залхуугүй хүрч чадах онцлог давуу талтай билээ. Тэр ч утгаараа монголын орчин үеийн залуу уран бүтээлчдийн хувьд комикс нь шинэ, том орон зай, чөлөөт сэтгэлгээний хязгааргүй талбар юм. Гаднаас нь харахад амархан юм шиг хэрнээ асар их хариуцлага, мэргэжлийн ур чадвар шаарддаг хүүхдийн уран зохиолын салбарт “шинэ” төрлийг оруулж ирэн хүчээ сорьж, санаачлага гаргаж буй хүн бүхнийг магтууштай билээ. Гэсэн хэдий ч монголд хэвлэгдэж буй хүүхдийн зарим комикуудыг судлан үзэхэд мэргэжлийн түвшинд хянаж, засан сайжруулах хэрэгтэй дараах зөрчлүүд илэрч байна.  

-Нас сэтгэхүйн онцлогийг харгалзаагүй

-Хэл, найруулга, үг үсгийн дүрмийн алдаатай

-Хар ярианы, зохисгүй үг хэллэг, харь үг хэрэглэсэн

-Садар самууныг сурталчилсан

-Комикын дүр дүрслэлд гадны соёл, тэр дундаа япон, солонгосын хүүхэлдэйн кино, комик зургийн хэв маяг хэт шингэсэн.

-Хөдөө, орон нутгийн хүүхдүүд орхигдож байна. Хүүхэд л бол “хүүхэд” шүү дээ. Амьдарч буй харьяаллыг үл харгалзан бүх хүүхдэд хүртээлтэй мэдээллийг өгч чадах комик мөн хэрэгтэй байна.

Иймд хүүхдэд зориулан гаргаж буй контентуудад хяналт тавьж, нарийн шалгуураар шүүдэг тогтолцоонд шилжих, үүнийг улсын бодлогын түвшинд авч үзэх, энэ чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин судлаачдыг бэлтгэж, олон улсын сайн туршлагуудыг судлах нь зүйтэй байна. 

 

Б.Мөнхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419