Б.Амарбаясгалан: Дүүпүүг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой

Б.Амарбаясгалан: Дүүпүүг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой

“Даваатөгөлдөрбилгүүн” компанийн захирал Б.Амарбаясгаланг Бизнес, хөгжил буландаа урьж ярилцлаа. Компанийнхаа нэрийг гурван хүүхдийнхээ нэрийг нийлүүлж өгсөн юм билээ.

 

-Компаниа хэдэн онд байгуулж байсан бэ. Анх байгуулахдаа хэчнээн ажилтантай, ямар хүчин чадалтай босгож байв?

-Компаниа 2014 онд байгуулсан. Анх дөрвөн ажилтантай ажлаа эхлүүлж байлаа. Монголд дүүпүү хийж байсан хятад хүнээс санаа авч, үйлдвэрлэлээ эхэлсэн. Яагаад дандаа Хятадаас хүнсний бүтээгдэхүүн зөөх ёстой гэж. Өөрсдөө цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж бодоод үйлдвэрээ нээж байлаа. Бид цэвэр мах идэж байна. Сүү, цагаан идээ гэхэд л жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл ургамлаар цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголчууддаа идүүлэх юмсан гэж бодож л ажлаа эхлүүлсэн. Эхэндээ үйлдвэрлэл эрхлэх байр олоход  хэцүү байсан. Түрээсийн байртай байлаа. Сарын 1.8 сая төгрөгийн түрээстэй байр олсон. Би өөрөө III эмнэлэгт ариутгагч хийж байсан. Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан учраас ариун цэврийг нэгдүгээрт тавьдаг. Үйлдвэрлэл явуулах байр  ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой учраас ийм байр түрээслэхэд үнэтэй байдаг байсан. Эхэндээ эрсдэл их хүлээсэн. Өдөрт 40 ширхэг дүүпүү, 25 кг шар буурцагны соёолж зарчихаад баярладаг байлаа. Одоо бол олон сайхан байгууллагатай гэрээтэй ажилладаг. Анх байгуулагдсан цагаасаа хойш долоон жил харилцан ажиллаж байгаа байгууллагууд ч бий. Одоо 7-8 хүнийг ажлын байраар хангадаг.

 

-Та ЖДҮХС-гаас хэчнээн төгрөгийн зээл авсан бэ. Зээлд хамрагдахаас өмнө ямар байсан. Одоо ямар өөрчлөлт гарав?

-2018 онд би ЖДҮ-ийн зээлд хамрагдахаар төсөл өгч байсан. Гэвч төсөл маань жаахан дутуу байсан учраас шалгарч чадаагүй. 2019 онд төслөө өгөөд, Улаанбаатар хотдоо шалгарсан. Би ЖДҮ-ийн зээлийг хариуцаж ажиллаж байгаа хүмүүст үнэхээр баярлаж явдаг. Яг л нүдээ олсон зээлийг надад өгсөн. Түүний хүчээр 110 ам.метр талбайтай болсон. Гэхдээ 70 сая төгрөгийн зээл авч чадсанаар үйлдвэрийнхээ цэвэр, бохирыг бүрэн шийдэж, дотор талыг нь тохижуулсан. Мөн тээрэм, дүүпүүний тогоо шинээр авсан. Зээлд хамрагдахаас өмнө түүхий эд буюу шар буурцгаа Хятадаас 2-3 шуудайгаар нь захиж авдаг байсан. Одоо 20, 30 шуудайгаар нь авдаг боллоо. Ялангуяа, цар тахлын үед жижиг, дундын зээл ямар их хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдрээд л сууж байна.  2014 онд 20 орчим сая төгрөгөөр үйлдвэрээ босгож байсан. 

Зориглоод ажиллах хүнд тийм ч их хөрөнгө оруулалт биш. Цаашид хөрөнгө оруулалт татах боломж байвал  илүү том үйлдвэрийн байр бариад, шар буурцаг тариалдаг машин оруулж ирээд, хоёр ээлжийн ажилтантай болоод 12-14 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Хүчин чадлаа энэ хэмжээнд хүргэж нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

-Зарим нэг асуудлаас болоод ЖДҮ-ийг дэмжих зээл хэрэгтэй хүндээ очихгүй байна гэдэг шүүмжлэл их гарах болсон. Та үр ашгийг нь хүртэж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Би тийм шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Яг хэрэгтэй хүндээ очиж чадаж байгаа гэдэгт би итгэдэг. Түүнээс гадна хүнсний салбарыг дэмжсэн бодлогыг илүүтэй хэрэгжүүлээсэй гэж боддог. Хүнсний бүх төрлийн ногоог тариалах хэрэгтэй байна. Гаднаас ямар ч ногоо авдаггүй болох хэрэгтэй. Азийн ихэнх орон дулаахан, чийглэг. Шар буурцгийг гэхэд гадаа, том машинаар дөрөв хоногийн дотор ургуулж байх жишээтэй. Гэтэл манайд болохоор дотор орчинд, услаад 10 хоног бөөцийлж байж ургуулдаг. Энэ мэтээр тариалалт хийхэд хүндрэлтэй байдаг юм. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд эхлээд тариаланчдыг, хүнсний салбарынхныг сайн дэмжиж өгмөөр байна.

 

-Шар буурцаг, дүүпүү хүний биед ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүний ашиг шимийг нэлээн харж сонгодог болж?

-Шар буурцаг, түүгээр үйлдвэрлэж байгаа дүүпүү, тариалж байгаа соёолж тэр чигээрээ уураг. Азийн ихэнх оронд махны нэг төрөл ч гэж үзэх нь бий. Цагаан хоолтнууд махны оронд хэрэглэдэг. Тэр чигээрээ л цэвэр уураг юм. Шар буурцагнаас гарч байгаа сүү хүний дотоод эрхтэнүүдийг цэвэрлэдэг. Мөн шар сүүг нь хэрэглэдэг юм билээ. Одоохондоо манайх шар сүүг нь хэрэглэхгүй л байгаа. Мөн шар буурцагны хаягдал буюу тэжээлд ашиглаад байгааг  үе мөчний эмчилгээнд хэрэглэдэг юм билээ Азийн бусад оронд. Манай зарим эмнэлэгт бас хэрэглэдэг. Манайд мал болон гахайд тэжээл болгон өгч байна. Тахианд ч өгдөг. “Түмэн шувуут”-ынхан шар буурцгийг тахиандаа өгдөг гэж би сонссон.

 

-Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдсан асуудал гардаг л байх. Одоо танд чухам юу тулгамдаж байна?

-Ажиллах хүч л хамгийн тулгамдсан асуудал. Өнөөдөр Монголд хөдөлмөрлөж чаддаг хүн багасаад байгаа юм шиг санагддаг. Манайх Улаанбаатар хотоос нэлээд хол. Сүхбаатар дүүргийн XX хорооны удирдлагуудтай уулзаж, ажиллах хүн байна уу гэж хайж үзсэн. Гэтэл оффист суугаад л байж байх сонирхолтой хүн их байх юм. Яг зүтгээд ажиллах хүн цөөн байна. Цаашдаа үйлдвэрээ томсгох хэрэгтэй байгаа. Хоёр ээлжтэй болчихвол үйлдвэрлэл илүү нэмэгдэж, борлуулалт ч нэмэгдэнэ шүү дээ.

 

-Танайхтай адилхан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр байна уу?

-Нэг үйлдвэр байгаа юм билээ. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалттай, Хятадын компани.Хятад ресторануудыг дүүпүүгээр хангадаг гэсэн. Тэгэхээр манайхан нэгийг бодох цаг болсон байна.

 

-Шар буурцаг тариалж, дүүпүү үйлдвэрлэхийг сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл  байна. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхний гурван жил жаахан хэцүү байдаг. Шантрахгүй зүтгэвэл амжилтад хүрнэ.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419