Хүйтний улирал хаяанд ирэхэд л өнөөх утааны асуудал яригддаг. Манай улс агаарын бохирдлын эсрэг тэмцсээр олон жилийн нүүр үзлээ. Түүхий нүүрсийг сайжруулсан түлшээр сольж тодорхой үр дүнд хүрч бохирдол буурсан. Харин өнөөдөр энэ үр дүн нь сайжирсан уу, дордсон уу?
2020 онд 61.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тайланд тусгагдсанаар 2020 онд таван зорилт бүхий 58 арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорилт тавьснаас 24 буюу 50 хувийг нь л хэрэгжүүлсэн байна. Энэ бол хангалттай үр дүн биш. 2020 оны 10 сарын байдлаар манай улс агаарын чанарын индексээрээ эхний 10 орноос дөрөвт жагссан муу үзүүлэлттэй байв.
Эрүүл мэндэд учруулах хор нөлөө
Агаарын бохирдлын хувьд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг. Ялангуяа амьсгалын замын өвчин эмгэг, зүрх судасны өвчлөл түүнчлэн дархлааг дарангуйлах, янз бүрийн харшилын шалтгаан болдог.Хүүхдэд олон төрлийн харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Яагаад гэвэл бага насны хүүхдийн бие махбодийн хөгжил хурдацтай явагддаг, насанд хүрсэн хүнээс хоёр дахин хурдан амьсгалдаг, дархлааны эсийн хөгжил өөр байдаг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг болохоор хүүхдэд маш муугаар нөлөөлдөг гэсэн судалгаа бий.
Агаарын бохирдлыг юу үүсгэдэг вэ?
Агаарын бохирдлын эх үүсвэрийг хүний үйл ажиллагаанаас болон байгалийн гаралтай гэж ангилдаг. Хүний үйл ажиллагаанаас гаралтай эх үүсвэрийн дийлэнх нь ямар нэг төрлийн түлшийг шатааснаас үүдэлтэй байдаг.
Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан төлдөг
Манай улс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Агаарын бохирдолтойгоо тэмцэж, шийдэлд хүрч чадсан бусад улс орны жишээг боломжтойг нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Энгийн бөгөөд оновчтой шийдэл бол ногоон байгууламж бий болгох, мод тарих. Нэг хүн 18 мод тарихад эх Засгийн газар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах, сайжруулсан түлшийг нэмэгдүүлж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах, уурын зуухнуудыг шинэчлэх, цахилгааны тарифийг тэглэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Амлалт биелэлээ олвол бид агаарын бохирдлоо 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой.
ХИС-ийн Сэтгүүл зүйн IV курсын оюутан О.ТӨГӨЛДӨРМАА
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан (www.unicef.org),
Агаарын чанар (www.agaar.mn)
Байгаль орчин аялал жуулчлалын яам,
Орчны бохирдлыг бууруулах үндэсний холбоо,
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар