Ш.Гантулга: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн яаж ч гарсан Монгол Улсад төдийлөн ач холбогдолгүй

Ш.Гантулга: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн яаж ч гарсан Монгол Улсад төдийлөн ач холбогдолгүй

Олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын талаар таны бодол?

Дээрх нэр дэвшигчдийн тухайд тэд бол гурвуулаа системийн хүмүүс. Өөрөөр хэлбэл эдний дунд системийн бус, сөрөг хүчнийг төлөөлсөн хүн ганц ч байхгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн яаж ч  гарсан Монгол Улсад төдийлөн ач холбогдолгүй зүйл байх болно. Мөн энэ сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү. Учир нь энэ сонгуулийг сонгогчид биш, сонгуулийн хар машинаар дамжуулан эрх баригчид өөрсдөө тохоон томилох гэж оролдоно гэдэг нь тодорхой юм. Ийм болохоор энэхүү сонгуул үндсэндээ бас нэгэн хэнд ч хэрэггүй, урьдчилан бэлтгэсэн жүжиг болж өнгөрөх байх гэж би эмээж байна. Энэхүү сонгууль хүмүүст жинхэнэ үр өгөөжөө олгохын тулд тодорхой нөхцлийг хангах ёстой. УИХ-ын 2020 оны сонгууль Монгол Улсад парламентын тогтолцоо ямар ч үр ашиггүй, нийгэм эдийн засаг, улс төр, ёс суртахууны мухардалд  орчихоод байгааг харуулсан юм. Жинхэнэ ардчиллын үед төр, засгийн тэргүүнээр хамгийн шилдэг хүмүүс сонгогдож, энэ нь эдийн засагт сайнаар нөлөөлдөг бол, яг одоогийн  нөхцөл байдалд хамгийн өөдгүй хүмүүс он дараалан сонгогдож, гарч ирээд байгааг та бүхэн ажигласан байх. Энэ нь Монгол Улсад төрийн байгуулалт, улс төрийн систем нь өөрөө буруу болсныг харуулж байгаа юм.Ийм ч учраас бид парламентын засаглалаас нэн даруй татгалзаж, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой. Нэгэнт Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой юм бол Ерөнхийлөгчийг зөвхөн парламентад суудалтай намууд нэр дэвшүүлдэг энэхүү практикаас бүрэн татгалзаж, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ нэр дэвшүүлээд, бүх ард түмнээрээ сонгодог зарчим руу шилжих ёстой юм. Хоёрдугаарт бид Ерөнхийлөгчид онцгой бүрэн эрх мэдлийг олгох ёстой. Цаазаар авах хүртэл эрх мэдлийг олгох ёстой. Ингэж  байж бид энэхүү системийн шинэчлэлтээс тодорхой үр дүнг хүлээж авч болно.

Яг одоогийн байдлаар Монгол Улсад Ерөнхийлөгч нь үнэндээ бэлэг тэмдгийн чанартай.Тэгээд ч Ерөнхийлөгчид парламентад суудалтай намаас л нэр дэвшүүлдэг нь энэхүү маш чухал албан тушаалын ач холбогдлыг эрс бууруулж байгаа юм.  

 

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих тохиромжтой цаг нь мөн үү?

Монголын сонгогчид ингэх нь зүйтэй гэдэгт итгэж чадах л юм бол боломжгүй зүйл гэж ерөөсөө  байхгүй шүү дээ.Ардчилал гэдэг хамгийн сайн нийгэм гэдэг нь  тодорхой л доо. Энэ тал дээр надад  маргаад байх зүйл байхгүй. Баруун Европын түүхээс харж  байхад ардчилсан нийгмийн үед нэг чухал зүйл ажиглагддаг. Тэр нь төрийн байгуулалтаасаа эдийн засаг нь шууд хамаардаг. Жинхэнэ ардчилсан нийгэм бүхий улс орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлт хэдэн арван жилээр үргэлжилдэг. Тэгэхээр ардчилал шиг сайхан зүйл гэж байхгүй. Гэхдээ Монгол Улсын хувьд яг одоогийн энэхүү парламентын тогтолцоо үнэндээ Монгол орныг сүйрүүлэх замд оруулж байна. Учир нь жилээс жилд хамгийн өөдгүй, муу хүмүүс шилэгдэн төрд гарч ирж байна. Энэ нь Монгол Улс, Монголчууд бид ардчилсан төрийн тогтолцооноос нэн даруй татгалзах хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм. Дан ганц гуйлгачин ядуус, дан ганц олигарх баячуудаас бүрдсэн нийгэмд ардчиллыг Баруун Европын орнуудын жишгээр байгуулж болохгүй гэдгийг бид гучин жилийнхээ  түүхээс  ойлгож  мэдэх ёстой.

АНУ-ын ТЕГ-ын захирал байсан Аллен Даллес хэлэхдээ: “Хүнийг ямар ч олон баримтаар толгойг нь эргүүлж болно. Гэхдээ тэр хүн аливаа зүйлийн тодорхой чиг хандлагыг олж харах юм бол юунд ч хууртахгүй” гэж хэлсэн байдаг юм. Тэгэхээр бидний хувьд бүхэл бүтэн гучин жилийн чиг хандлага бол тодорхой байна шүү дээ.Энэ гучин жилийн хугацаанд Монгол Улсын нөхцөл байдал  улам  муудлаа. Хүн амын дийлэнх олонхийнх нь  эдийн засгийн нөхцөл байдал  эрс  муудсан. Монгол Улсад өөрийнхөө  гараар, өөрийнхөө оюун ухаанаар ямар нэгэн бизнесийг бий болгож, гэдсээ тэжээдэг хүмүүс улам ховордож  байна.Төр засгаас, хэн нэгнээс хоногийн хоолоо горьдож амьдардаг хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна.Гэтэл өнгөрсөн гучин жилийн хугацаанд Монгол Улс эдийн засгийн хамгийн тааламжтай нөхцөлд  байсан. Учир нь манай урд хөрш Хятад Улсад эдийн засгийн аугаа хөгжил дэвшил болсон. Монгол Улсын ашигт малтмалын ордууд Хятад Улсын эдийн засагт  хэрэгтэй болсон. Эдийн засгийг хөгжүүлэх  алтан боломж гарсан байхад гучин жилийн туршид Монголд ганц ч үйлдвэр байгуулагдсангүй. Харин ч социализмын үед байсан бүх эдийн засгийн салбаруудыг устгалаа, хувьчиллаа. Заримыг нь бүр сөнөөлөө.Энэ гучин жилийн хугацаа Монголчуудын хувьд буруу замаар будаа тээсэн он жилүүд байсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Бид одоо зөв зам руугаа  орох хэрэгтэй. Ардчилсан нийгэмд янз бүрийн л юм сонгогчдод хэрэгтэй байдаг  байх л даа. Гэхдээ сонгогчдын хувьд  хамгийн чухал хэрэгтэй нэг зүйл нь, ардчилсан нийгэмд  амьдрахыг  хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн чухал нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөх чадвар юм. Монголчуудад тийм чадвар  байдаггүй. Энэ бол боолын сэтгэлгээ гэсэн үг. Олон зуун жилийн турш  бидний тархи толгойд дамжиж ирсэн боолын сэтгэлгээ юм. Яагаад ийм сэтгэлгээтэй байдаг юм бэ гэхээр боол хүн ямар нэгэн буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөх юм бол эзэн ноёндоо зодуулах тавилантай байдаг учраас юм.Харин ардчилсан нийгэмд амьдардаг эрх чөлөөт хүн яагаад өөрийнхөө бурууг их амархан хүлээн зөвшөөрдөг юм бэ гэхээр, алдаагаа нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн юм чинь дараа нь тэр алдаагаа засаж, ажлаа улам сайн хийхийн тулд чармайдаг.Бид ардчилсан нийгэмд амьдрахыг хүсэж байгаа бол нэн тэргүүнд өөрсдийнхөө гаргасан алдааг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөдгүй амьтдыг сонгосон гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.Учир нь бид сонгуулийн үеэр  өөрсдийнхөө эзэн ноёдыг сонгож байгаа юм биш шүү дээ. Эрх чөлөөт  хөдөлмөрт биднийг удирдах хүмүүсийг  сонгож  байгаа юм.

Монголын ардчиллыг зохих ёсоор нь хөгжүүлэхийн тулд манай оронд дундаж анги хэрэгтэй гэдэг нь тодорхой. Дундаж ангийг бий болгохын тулд гарцаа байхгүй Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм.Азийн орнуудын хөгжлийн туршлагаас харж байхад хатуу төвлөрсөн засаг гарцаагүй хэрэгтэй. Нэн ялангуяа Монгол шиг дан ганц ядуучуудаас бүрдсэн нийгэмд маш чухал хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хатуу засаглалыг тогтоож  байж л эмх журмыг бий болгож чадна.Улс орны бүхий л хүч хөрөнгө, эд баялгийг нэг гарт төвлөрүүлж чадна. Ингэснээр таван жилийн төлөвлөгөөг зохиож чадна. Элдэв төрлийн хулгайч луйварчин, олигарх баячуудыг шударга шүүхийн өмнө зөвхөн хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглал аваачиж чадна. Өмнөд Солонгос яг ийм замаар  хөгжиж  байж өнөөдөр хөгжлийн туйлд хүрсэн гэдгийг хүн болгон мэдэх байх. Мөн өнөөдөр Монгол Улс хөгжлийн хамгийн дорой шатанд  байгаа гэдгийг хүн болгон мэднэ. Нөгөө талаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар хаагуур ч явсан “Самсунг” гэх мэтийн нэр дандаа тааралддаг шүү дээ. Тэгвэл Өмнөд Солонгос 1950-иад оны үеийн Солонгосын дайны үеэр хамгийн ядуу улс байсан. Хойд болон Өмнөд Солонгост амьдардаг бүх сэхээтнүүдийнх нь тоог нэмэхэд тухайн үеийн БНМАУ-д  байсан сэхээтнүүдийн тоонд хүрэхгүй байсан удаатай. Гэтэл энэ улс орон яагаад ингэж үсрэнгүй замаар хөгжсөн нь генерал Пак Чон Хи-тэй холбоотой. Генерал Пак Чон Хи засгийн эрхэнд гармагцаа хамгийн түрүүнд авч хэрэгжүүлсэн шийдвэр нь өмнөх сонгуулийг будилаантуулсан хүмүүсийг бүгдийг нь толгойг авах, цаазлах шийдвэр байсан юм.Үүний дараагаар Өмнөд Солонгос улсад сонгууль будилаантуулах тухай ямар ч яриа  байхгүй болсон.Эцэстээ Өмнөд Солонгос аж үйлдвэржүүлэлтийг  амжилттай хийгээд, эдийн засгаа өндөрт хөгжүүлсэн.Барууны улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлагч дэглэм гэж хэлдэг ч гэсэн зөвхөн генерал Пак Чон Хи-гийн дарангуйлах дэглэмийн ачаар л Өмнөд Солонгост анх удаагаа өөрийн гэсэн үзэл бодолтой, амьдралдаа итгэлтэй  дундаж анги бүрэлдэж бий болоод, энэ нь ардчиллыг цааш нь хөгжүүлэх боломжийг бий болгосон юм. Өмнөд Солонгос Улсад хоёр ч Ерөнхийлөгч нь шоронд сууж байгаа. Тэгэхээр Өмнөд Солонгосыг хэн ч ардчилсан улс биш гэж хэлж  чадахгүй. Хэн ч Өмнөд Солонгосыг  хөгжингүй улс биш гэж хэлж чадахгүй. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн гар утаснуудыг  харахад  хангалттай. Монголчууд бид яагаад зөв замаар, Өмнөд Солонгосын замаар, Сингапурын замаар, Тайванийн замаар, бүр цаашилбал БНХАУ-ын явсан тэр замаар явж болохгүй юм бэ? гэдэг асуулт гарч ирж байгаа юм.Үүнд саад болж байгаа гол хүчин бол олигарх баячууд ч биш, хулгайч нар ч биш. Хэтэрхий сайхан сэтгэлтэй, хэтэрхий гэнэхэн, барууны соёл боловсролыг бурханчлан шүтчихсэн зарим нэгэн сэхээтнүүд саад болж байгаа юм.Тэдний хувьд ардчилал гэдэг зүгээр л шашин учраас мухар сүсгээр сүсэглэн биширч, Монголын ард түмнийг гучин жилийн турш буруу замаар явууллаа. Ийм учраас би та бүхэнд  хандаж нэг зүйлийг уриалмаар байна.Та бүхэн өөрсдийнхөө хийсэн бурууг ухамсарлах хэрэгтэй.Та бүхэн өөрсдийнхөө гаргасан алдааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.Ингэж байж л бид ямар нэгэн үр дүнд хүрч чадна. Хэрэв бид өөрсдийнхөө гаргасан алдааг хүлээн зөвшөөрөхгүй юм бол дахиад жаран жил өнгөрсөн ч Монгол Улс яг одоогийнх шиг, бахь байдгаараа л байх болно.Хүн амынх нь 97 хувийг үгээгүй ядуучууд гуйлгачид, 3 хувийг нь хэтэрхий баячууд бүрдүүлсэн тийм улс хэвээр  байх болно. Ийм  учраас бид өөрсдийнхөө мөн чанарыг  ойлгох ёстой. Зөв шийдвэрийг гаргахын тулд өмнөх алдаагаа ухамсарлах ёстой. 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван хүн гурвуулаа системийн хүн гэж та хэллээ. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар хуучин хүн байдаг юм байж. Д.Энхбат гэдэг хүнийг та яагаад системийн хүн гэж үзэж байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн байсан. Гэхдээ би тэр энэ хүнийг  чадахгүй гэж  хэлээгүй шүү дээ.Учир нь тэр хүний юу чадах эсэх нь Ерөнхийлөгчийн суудалд суусан анхны өдрөөс эхлэн харагдана.Генерал Пак Чон Хи жинхэнэ Ерөнхийлөгч болж чадна гэдэг нь, шударга ёсыг тогтоож чадна гэдэг нь эхнийхээ өдөр ажиглагдсан юм.Тэрээр Ерөнхийлөгч болсон анхныхаа өдөр л өмнөх сонгуулийг будилаантуулсан этгээдүүдийг толгой дарааллан баривчилж, буудаж алах тушаалыг өгсөн юм. Харин Д.Энхбат гэдэг энэ хүнд тийм зүрх зориг байгаа болов уу? үгүй юу гэдгийг  би сайн мэдэхгүй. Хэрэв би Ерөнхийлөгч болох юм бол Генерал Пак Чон Хи-гийн хийсэн зүйлийг дахин хийх болно.Хэрэв би Ерөнхийлөгч болох юм бол азийн хөгжлийн замаар Монгол орныг оруулна. Азийн хөгжлийн зам гэдэг дарангуйллын зам биш.  Азийн хөгжлийн зам гэдэг  хөгжил дэвшлийн зам юм. Энэ бол шударга ёсны зам юм. Ардчиллыг бид  шударга ёсны бат бэх суурин дээр  байгуулах ёстой. Ардчиллыг хэрэв шударга бус зүйлийн суурин дээр байгуулах юм бол хэзээ нэгэн цагт сөнөх бол тавилантай шүү дээ. Ийм  учраас Монголчууд бид ардчилал гэж ярихаасаа өмнө шударга ёсны тухай  ярих хэрэгтэй. Эдийн засгийн хөгжил дэвшлийн тухай ярих ёстой юм. Одоогийн улс төрийн систем, одоогийн парламентын засаглал  Монгол оронд  шударга ёсыг  тогтоож чадахгүй.Яагаад вэ? гэвэл 100 жилийн өмнө төр барьж байсан нам одоо ч төр барьж байна.Энэ хугацаанд энэ намын ялзарч болох зүйлүүд нь ялзарсан.Удирдлагууд нь толгой дарааллан өөдгүй амьтад болж хувирсан.

Энэ намын баримталдаг цорын ганц зорилго нь засгийн эрхийг гартаа  байлгах явдал. Өөрөөр хэлбэл энэ нам 1960, 1970-аад оны үеийн дарганцруудын олонлог, тэдний үр сад шүү дээ. Тэд ямар ч ажил хийхгүйгээр ард түмний нуруун дээр шимэгч хорхой шиг байсан хэвээрээ  байхыг  хүсэж  байгаа юм. Тэд Монголын төр засаг, Монголын шүүх засаглал, бүгдийг нь өөрсдөдөө тохируулж өөрчилж  байгаа юм. Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа юм бэ? гэж хүмүүс гайхдаг. Учир нь төр засгийн эрхэнд  гарсныхаа ачаар  баяжиж хөлжсөн хүмүүс, компаний эзэд хэрвээ өөр бусад хүмүүс өөртэй нь адилхан баяжчихвал, тэр хүмүүс сонгуульд өөрийг нь дэмжихгүй байж магадгүй, өөр хүнийг сонгочихож магадгүй, өөрөө засгийн эрхнээс зайлуулагдаж магадгүй гэж боддог. Хэрэв тэгвэл түүний компани нь зах зээлд өрсөлдөж чадахгүй болно. Тухайн олигарх баян засгийн эрхэнд нөлөөлж байсны ачаар компани нь  зах зээл дээр  монополь  болж байгаа гэдгийг тэр өөрөө ойлгож байгаа юм.Ийм учраас Монголын эдийн засгийн хөгжлийг зориудаар хойш татаж  байгаа юм. Газрын тостой, Персийн булангийн улс орон ч юм уу? зэсээр  баян Чили улс ч юм уу, байгалийн баялгаа гадагш нь экспортолж байгаа тохиолдолд ард олноос авах албан татварыг хамгийн бага  байлгадаг юм.Ард түмэнд жижиг бизнесүүд эрхлэх боломжийг олгодог. Ард түмнийг аль болох чөлөөтэй амьсгалуулахыг  хичээдэг юм. Ингэснээр дундаж анги гарч ирдэг юм. Гэтэл Монголын улс төрийн систем, Монголын эрх баригч, сүүлийн жилүүдэд тогтвортой тууштай хэрэгжүүлж  байгаа зүйл нь дундаж ангийг  устгах, хувийн өмчид халдах явдал байгаа юм. Ийм учраас Монголд эдийн засгийн хөгжил  гарахгүй байна. Зах зээлийн нийгэмд, ямар ч капиталист маягийн системийн хөгжил дэвшил нь нэгдүгээрт хувийн өмч, хоёрдугаарт шударга өрсөлдөөн дээр тогтдог юм.  Монголд ийм биш учраас эдийн засгийн ямар ч өсөлт гарахгүй байна. Мөн нэг чухал зүйл нь бүгд хуулийн дор  байх ёстой. Бүгд хүлээн зөвшөөрч даган мөрддөг  хуульгүй бол тэр орны  эдийн засагт гадаад, дотоодын ямар ч хөрөнгө оруулалт ч орж ирэхгүй. Монгол улсад  нэг  нам тэр чигээрээ хуулийн дээр гараад суучихсан болохоор хууль хэрэгжихгүй байгаа юм. Томоохон улс төрч болгон өөрийн гэсэн халаасны шүүгчтэй.Тэр шүүгч нь хугацааныхаа 5 хувийг эзэндээ, 95 хувийг өөртөө зориулдаг. Тийм  учраас Монголд хууль үйлчлэхгүй байгаа юм. Нэгэнт хууль үйлчлэхгүй газарт хувийн өмч баталгаагүй, хөрөнгө оруулалт баталгаагүй, эдийн засгийн өсөлтийг хангах ямар ч боломжгүй байдаг. 

Монгол Улс хөгжихгүй байгаагийн хамгийн энгийн, хамгийн зөв тайлбар нь энэ юм. Хэрэв бид эдийн засгаа хөгжүүлэхийг, аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдрахыг хүсэж байгаа бол энэхүү улс төрийн системийг солих хэрэгтэй. 30 жилийн туршид  ганц ч үйлдвэр  байгуулаагүй, 30 жилийн туршид ганц ч хулгайч луйварчныг цаазаар аваагүй, ийм системийг энэ хэвээр нь  үргэлжлүүлж ерөөсөө болохгүй.Монголчууд бид Африкийн биш, Азийн замаар  хөгжих ёстой. Учир нь Монгол бол Азийн орон, Монгол  бол Азийн хамгийн шилдэг ард түмэн шүү дээ.Хэрвээ зөв замыг сонгох юм бол Монголын ард түмнийг  хамгийн сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшил угтаж байгаа гэдгийг хүн болгон ойлгох ёстой. Өнгөрсөн зуунд Алексис Де Токвиль гэдэг Франц хүн Америкт  аялсан байдаг юм. Тэр хүн “Америкийн ардчилал” гэдэг ном бичсэн байна. Алексис Де Токвиль бичихдээ: “Ард түмэн хичнээн их дарлагдаж,  амьдрал  нь муу байгаад ямарваа нэгэн өөрчлөлтийг, хувьсгалыг хийдэггүй юм. Харин тухайн ард түмэн өөрсдийг нь сайн сайхан ирээдүй хүлээж байгаа гэж мэдэх юм бол өөрчлөлтийг  хийдэг юм” гэжээ. Монголчууд өөрчлөлт шинэчлэлтийг хийе гэж бодож байх юм бол та бүхнийг сайн сайхан ирээдүй угтаж  байгаа шүү гэдгийг ойлгох ёстой.  Өнгөрсөн 30 жилийн түүх гэдэг чинь, та бүхний 30 жилийн хамгийн сайн сайхан амьдралыг хулгайлсан түүх байсан шүү дээ. Одоо дахиж сайхан амьдралаа хулгайлуулахгүйн тулд та бүхэн нэгдэж тэмцэх ёстой.

 

 

МАХН, МАН-тай нэгдэх шийдвэрийг гаргаж байх үед та УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дэмжиж байсан.Гэтэл С.Ганбаатар АН-д элсчихлээ шүү дээ?

С.Ганбаатарын хувьд өөр зам байхгүй байсан байх гэж бодож байна. Гэхдээ АН-д элсэн ордог нь тийм ч зөв зам байгаагүй болов уу? С.Ганбаатарт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж байсан. Гэтэл МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Энхбаярт цуглуулсан хөрөнгө мөнгө нь  багадсан юм уу, эрх мэдэл нь багадсан юм уу, зөвхөн өөрөө ноён баян байхаар төдийгүй, хүүхдээ төр засаг руу шургуулах гэж МАН-тай нууцаар хуйвалдаан хийсэн. Үүнийг нь С.Ганбаатар гишүүн  эсэргүүцсэн. Ард түмнээс нэр дэвшүүлсэн нэр дэвшигч биш, улс төрийн намын дарга илүү эрх мэдэл, чадалтай байдаг болохоор С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болчихлоо. Тийм ч учраас С.Ганбаатар гишүүн АН руу орж, Ерөнхийлөгчид нэр дэвшихийг оролдсон ч, сонгуульд нэр дэвшигчдийг сонгуульд ороогүй байхад нь,холын зайнаас намнадаг тактикт автчих шиг боллоо.МАХН-ын дарга Н.Энхбаяр хэдхэн сарын өмнө өөрийнхөө харааны ТВ-9 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан харлуулж, муулж байсан тэрхүү хүчинтэйгээ эргээд нэгдчихлээ. Энэ нь Н.Энхбаярт ямар ч улс төрийн чиг баримжаа, Монголын ард түмнийг гэсэн санаа сэтгэл огт байхгүй. Зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө зүтгэгч хүн байсан гэдгийг нь харуулж байна. Энэ үйл явдал Монголын ард түмэн төр засгийн эрх мэдлийг гартаа авах боломж одоогийн энэ системд байхгүй байна гэдгийг харуулж байна. Жинхэнэ ардчилал Монгол Улсад оршин тогтнож байсан бол С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвших үү, үгүй юу гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр биш, түүнийг сонгосон Эрдэнэтийн ард түмэн шийдэх ёстой байсан юм. Энэ нь илүү шударга явдал болох байсан. С.Ганбаатар гишүүн яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээгүй юм бэ гэдгийн цаад шалтгааныг хүн болгон ойлголоо. МАХН-ыг МАН-тай нэгтгэх урвагч шийдвэр нь  Н.Энхбаярын өөрийнх нь цэргүүдэд хэр зэрэг таалагдах эсэхийг сайн мэдэхгүй байна.  Н.Энхбаяр  өөдгүй амьтан гэдгийг би УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр яс махандаа тултал мэдэж  авсан. Энэ этгээдийн талаар өөр хэлэх юм алга.С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгчийд нэр дэвшиж чадаагүйд би харамсаж байна.

 

 Ярианыхаа төгсгөлд миний асууж чадаагүй, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал та хэлэхгүй юу?

Монголчууд бид итгэл найдвараа ерөөсөө алдаж болохгүй. Бидэнд нэг зүйл их саад болоод байх шиг санагддаг.Энэ бол та бидний сэтгэлийн дотор  хурсан айдас юм. 1933 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Франклин Делано Рузвельт хэлэхдээ бидний айж явах ёстой цорын ганц зүйл бол бидний сэтгэлд хурсан тэр айдас юм гэж хэлсэн байдаг.  Маш олон хүмүүс сонгуулийн үеэр өөрийнхөө айдсандаа автаж буруу шийдвэр гаргадаг. МАН-ын эсрэг саналаа өгчихвөл төр засаг хямрах болов уу? миний амьдрал балрах болов уу? коронавирусийн вакциныг тариулахгүй гээд хэлчихвэл намайг ажлаас маань халчих болов уу? гэх мэтийн зүйлийг боддог. Үнэн хэрэг дээрээ хүн зөв сонголтыг хийхийн тулд айдасгүй байх ёстой. Бидний сэтгэлд хургасан айдас өмнөх он жилүүдээс бидэнд өвлөгдөж ирсэн зүйл юм. 1937 оноос өвлөгдөж ирсэн, 1959 оноос өвлөгдөж ирсэн зүйл. Манжийн дарлалын үеэс  өвлөгдөж ирсэн зүйл. Энэ бол боолын сэтгэхүй юм. Боолын сэтгэхүйгээсээ ангижрахгүй бол зөв сонголтыг хийж чадахгүй. Зөв сонголт хийж чадахгүй бол  сайхан амьдарч чадахгүй. Яг одоо Монгол Улс гаслан зовлонгоос өөр зүйлийг  экспортолж чадахгүй байна.Үүнээс татгалзаж, аз жаргалыг экспортолдог улс орон болоё гэж хүмүүст уриалж  байна.Та бүхнийг сайн сайхан ирээдүй угтаж байгаа гэдгийг ойлгох ёстой.Үүний тулд зөв сонголтыг хийх ёстой. Монголчууд бид зөв замаар, азийн хөгжлийн замаар, Ерөнхийлөгчийн засаглалаа дэмжээд, эдийн засгаа хөгжүүлэн, аз жаргалаа цогцлоон бүтээх хэрэгтэй. Үүнд бидэнд юу ч саад болж  болохгүй.

Зарим нэгэн өөрсдийгөө ухаантай эрдэмтэй боловсролтой гэж боддог, тэнэг хүмүүс өөрөөр хэлж  магадгүй. Гэхдээ та бүхэн миний үгэнд итгээсэй гэж хүсэж  байна.  Учир нь би системийн бус, сөрөг хүчний төлөөлөгч юм. Системийн бус, сөрөг хүчний төлөөлөгч гэдэг нь гадаадад ямар ч хөрөнгө мөнгөгүй, хэзээ ч үе удмаараа баян тарган байгаагүй,  дарга сайд  хийж  байгаагүй хүнийг  хэлж байгаа юм. Миний өвөө уурхайчин байсан. Миний аав ажилчин хүн байсан.Би өөрөө жирийн нэгэн сэхээтэн. Өөрийнхөө ухаанаар, гараа хөдөлгөж амь зуудаг, та бүхэнтэй адилхан тийм хүн юм. Ийм ч учраас миний бодол, миний хүсэл зорилго бол төр засгийн эрх мэдлийг гартаа авчихаад байгаа ноёдуудынхаас  огт өөр шүү гэдгийг  ойлгуулахыг  хүсэж байна. Ийм ч учраас би та бүхэнд зөв замыг хэлж байгаа юм. Хэрэв бид зөв замаар орвол амьдрал, бүх зүйл аажмаар сайжраад  эхлэнэ ээ. Одоо Монголын эдийн засаг 0 хувилбарын эдийн засаг байгаа юм. Тэг гэдэг нь огтхон ч нэмэгддэггүй эдийн засгийг хэлж байгаа юм. Хэн нэгнээс хөрөнгө мөнгийг нь  авчихвал нөгөө  талд нь  мөнгө хөрөнгө дутагдаад ирдэг  эдийн засгийг хэлж байгаа юм. Бид эдийн засгийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлж, эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Эдийн засгийг хөгжүүлж чадах улстөрийн систем бол одоогийн нөхцөл байдалд зөвхөн Ерөнхийлөгчийн засаглал гэдгийг ойлгох хэрэгтэй.   

Бид Ерөнхийлөгчийн засаглал руу зоригтой, ухамсартай орох ёстой. Ерөнхийлөгчийн засаглал руу орно гэдэг ардчиллаас ухарч  байгаа хэрэг биш. Харин жинхэнэ ардчиллыг  байгуулах ул суурийг нь тавьж  байгаа  хэрэг юм. Жинхэнэ ардчиллын улс суурь гэдэг нь шударга ёс, дундаж анги хоёр юм.Ийм учраас та бүхнийг итгэл найдвараа  алдахгүй байхыг би уриалж байна.  Өөрсдийнхөө сэтгэлд  хурсан айдсаасаа салах хэрэгтэй.

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419