Баабар: Олзлогдсон Япончуудаар Сталин туслав

Баабар: Олзлогдсон Япончуудаар Сталин туслав

Японыг таван хэсэгт хувааж эзэмших JWPS 1 гэсэн төлөвлөгөө ялагч холбоотон гүрнүүдийн дунд яригдаж байсан юм. Түүнд Хоккайдо болон Хонсю арлын зүүн хойд хэсгийг СССР-ийн хяналтанд өгөх, Токио хотыг АНУ, СССР, Англи, Хятадын мэдлийн болгон дөрвөн эзэмшил хэсэгт хуваах санал дэвшүүлж байжээ. Гэтэл 1945 оны наймдугаар сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Хари Трюмэний гарын үсэг зурсан SWNCC 705 удирдамж нь Японы цаашдын хувь заяаг үндсэнд нь өөрчлөв. Япон улсыг Германы нэгэн адил эзэмшил хэсэгт хуваахгүй, Японд дан ганц АНУ-ын цэргийн хяналт тогтоохыг энэ баримт бичгээр баталгаажуулсан юм.

АНУ ийм шийдвэр гаргаж байгааг мэдээгүй байсан Сталин яг тэр өдөр Хоккайдог эзэмшихэд чиглэсэн ажлаа үргэлжлүүлэн СССР-ийн удирдлагууд гарын үсгээ зурсан тушаалыг Алс Дорнодын цэргийн ерөнхий командлагч маршал Васильевскийд илгээв. Уг тушаал ёсоор Япон, Манжгогийн олзлогсдыг СССР-ийн нутагт зөөвөрлөн аваачихгүй гээд Япон Манжгогийн бууж өгч зэвсгээ хураалгасан цэргийг газар дээр нь лагер байгуулан хорино, Японы армийн норм баримтлан хооллоно гэх мэтийг СССР-ийн тал үүрэг болгоно гэжээ. Олзлогдсон цэргийн асуудлыг дэслэгч генерал Кривенко биеэр хариуцна гэж тушаалд заажээ. [i] Подстамын тунхаглалын үзэл санаанд яв цав хийцсэн энэхүү “хүмүүнлэг” үүрэг нь зөвлөлтийн арми Японы газар нутагт эзэмшил тогтоосны дараа энэрэнгүй байх болно гэдгээ холбоотнуудын, ялангуяа АНУ-ын өмнө амлаж буй хэрэг юм. 

1945 оны есдүгээр сарын 3-нд нөхөр Сталинаас Зөвлөлтийн ард түмэнд хандсан илгээлтдээ:

Японтой бид онцгой тооцоотой. Япон улс манай орны эсрэгтүрэмгийллээ бүр 1904 онд эхэлсэн… Япончууд 1918 онд манай оронд дахин довтолж Алс Дорнодыг эзлэн авч ард түмнийг маань дөрвөн жил тарчлан зовоосон… Япончууд 1938 онд Владивосток, Хасан нуур орчмоор дахин довтолсон. Дараа жил нь Халх гол орчмоор БНМАУ-д бас халдсан. Орос Японы дайны үеэр 1904 онд Орос ялагдсан нь манай ард түмний ухамсарт хүнд дурдатгал үлдээсэн. Тэр нь эх орны маань түүхэнд хар толбо үлдээсэн юм. Японыг бут цохиж энэ хар толбыг арилгана гэж манай ард түмэн итгэн хүлээж байлаа. Энэ өдрийг ахмад үе маань дөчин жил хүлээсэн. Энэ өдөр хүрч ирлээ.[ii]

Ингээд Сталин мөнөөх тооцоогоо хийж эхэллээ. Америкчууд өөрийг нь хуурсныг мэдэнгүүтээ наймдугаар сарын 23-ны маш нууц 9898 тоот тушаалд Японы 500 мянган олзлогсдыг СССР-т зөөвөрлөн авчирч албадан хөдөлмөрт дайчлах болсныг мэдэгдлээ.[iii] Энэ мэдэгдэлд Сталин өөрөө гарын үсэг зуржээ. Зөвхөн Өвөрбайгалын фронт гэхэд 225 мянга 371 хүн олзолсны дотор япон үндэстнээс гадна орос-65, монгол-3 862, солонгос – 3 004,хятад -8 мянга 956. Олзлогдсон япончуудын дунд 77 генерал, 91 хурандаа байсан бол монголчууд дотор хурандаа-1, дэд хурандаа 1, хошууч – 3 байлаа.[iv]

Японы олзлогсдыг Хабаровск, Чита, Эрхүү, Буриад-Монгол, Красноярск, Алтайн хязгаар, Казахстан, Узбекстанд тараан хуваарилсан. СССР-т олзлогдсон нийт япончуудын тоо 609 мянга 158 гэж сүүлийн үеийн судалгаа хэлж байна.[v] БНМАУ-д бас хуваарилсан нь Подстамын тохиролцоог зөрчиж байгаагаа зөвтгөн нялзааж, Японы халдлагад өртсөн орнууд тооцоогоо хийж байна гэсэн утга оруулах гэж ингэсэн болов уу. Тэгээд ч олзлогсдын дийлэнх нь цэргийнхэн биш, Манжгод амьдарч байсан япон иргэд байжээ.

Чухам энэ олзны япончуудыг бүтээн байгуулалтдаа ашигла гэж Сталин 20 мянгыг нь Монгол руу явуулах болсон ба 1945 оны эцсээр Монголын тал 12 318 олзлогсод хүлээж авсан юм[vi]. 1936 оны Монгол Зөвлөлтийн харилцан туслах гэрээний үндсэн дээр дайны олзыг Монгол улс хуваалцах эрхтэй гэж ойлгуулжээ. Үүнийг нь ч япончууд 1939 онд Халх голд түрэмгийлэл үйлдсэний нөхөн төлбөр гэж монголчууд шууд ойлгожээ. 

“Олзлогсдын мянган хүнтэй батальон бүрт 4 автомашин шаардлагатай тул цэргийн олзлгсодыг зөөвөрлөхөд 80 автомашиныг бидэнд шилжүүлж өгөх шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн Чойбалсангийн гарын үсэгтэй бичиг СССР-т илгээгдлээ.[vii]Гэвч гуйсан автомашин нь ирээгүй бололтой Жэхэ-ээс Мүгдэн хүртэл олзлогсдыг 150 км явган тууж авчирчээ. Тэднийг 500 орчим монгол цэрэг харгалзан тууж авчирсан. Мүгдэнгээс төмөр замын Наушки өртөө хүртэл богооноор тээвэрлээд тэнд нь монголчуудад хүлээлгэж өгөв. 20 мянга биш, яг 12 мянга 318 хүнийг ямар ч нэрсийн жагсаалтгүйгээр тоолоод хүлээлгэж өгсөн байна.

Үнэндээ олзлогсдын дунд Японы армийн цэргүүд биш, дайны төгсгөл үед цэрэгт дайчлагдсан иргэд олон байлаа. Халуун гол мужид суурьшсан ердийн иргэд 1500 хүн хоморгонд баривчлагдан Монголд ачигдан иржээ. Хэлмэгдэн ирсэн энгийн иргэдийг суллах, нутаг буцаах шаардлага албан ёсоор тавьсан боловч хэн ч авч хэлэлцсэнгүй. Олзогсодын дунд хоёр эмэгтэй хүн байсныг замын турш хэн ч анзаарсангүй, зөвхөн биеийн оношлогооны үед хүйс нь илэрсэн байна. Энэ хүүхнүүд үсээ хусаад нөхрөө даган туугдаж явсаар энд иржээ. 

Тэднийг Улаанбаатар хотын төв хэсэгт баригдаж буй барилгуудад туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байсан. Дөнгөж дайны дараах тухайн үеийн Монголд олон хүний хэрэгцээт зүйлийг хангах систем бүрэлдээгүй байсан, эрүүлийг хамгаалах тогтолцоо нь тун тааруу, махнаас өөр хүнсний хангамж бараг үгүй байлаа. Тэгээд ч цаг агаарын маш хүндрэлтэй энэ газар нутагт зөөлөн дулаан уур амьсгалт япон хүн тэсэн гарахад тун хүнд. Японы олзлогсдыг 1947 оны аравдугаар сард нутаг руу нь буцаахад хоёр жилийн дотор 1600 орчим хоригдол Монголд нас барсан байжээ.[viii] Архивын баримтаас үзэхэд өвчнөөр, амиа хорлосон, усанд живсэн, сураггүй болсон, шүүхийн шийдвэрээр цаазаар авахуулсныг оруулан тооцоод 1615 олзлогдогч үхжээ. Үхэгсэдийн бараг тал нь сүрьеэ болон хатгалгаагаар нас барсан байна. Хоригдлуудын дунд бөөсний хижиг дэлгэрч 51 хүн үрэгдсэн ч арга хэмжээ авч чадсаны үр дүнд олноороо сүйрсэнгүй. 55 хүн ослоор мажийжээ.[ix] 

СССР-т олзлогдсон монгол үндэстний дотор Го Вэньлин гэх монгол гаралтай дэслэгч генерал байлаа. Хайлаар орчимд баривчлагдсан тэрээр мэдүүлэг өгөхдөө Хянганы 1, 2-р морин дивиз 3 мянган монгол морьтон цэрэгтэй байсан гэжээ. Го Вэньлингээс гадна зөвлөлтийн цэргийн олзлогсдын дунд монгол генерал Барчугит Батмаллатан, дэслэгч генерал Ганжууржав, хошууч генерал Жинжүүржав, Манжгогийн хааны ордны зөвлөх Гапло Жуань Юань нарын өндөр тушаалын монголчууд байсан аж. Монгол үндэстэн гэдгээс тусдаа “буриад” гэж тэмдэглэгдсэн дээд тушаалын 5 офицер генерал бас бүртгэгдсэн байна. 

1945 оны СССР-Японы дайны дундуур сайн дураараа бууж өгсөн хүмүүсийн дийлэнх нь хятад, монгол, буриад, барга үндэстэн байж гэж тэмдэглэжээ. Тэд өөрснөө төдийгүй анги салаагаараа бууж өгсөн. Нэг бус тохиолдолд удирдаж байсан япон дарга нараа устгажээ.[x]

 

Баабар

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419