Таргалалт хүний бие болоод сэтгэлд сөрөг нөлөө үзүүлдэг
Зөвхөн биеийнхээ төрөлх онцлогийг хадгалсан биеийг гоо сайхан бие гэдэг. Өөрийн онцлогтоо тохирсон бие хамгийн сайхан. Өөртөө итгэлтэй, хайртай, сонирхолтой, өөрийгөө эерэгээр ойлгодог, эрүүл сэтэхүйтэй байх нь эрүүл байхын үндэс юм. Үг яриа, үйл хөдөлгөөн, дотоод сэтгэлээ төгс сайхан болгож, сэтгэлийн тэнхээтэй, оюуны чадамж хөрөнгөтэй, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байх нь жинхэнэ гоо сайхан юм.
Тарга бол өөх ихсэж, эрүүл мэндийн хэрэгцээнээс илүү гарч, бодисын солилцоо доголдсоны улмаас эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг нэг төрлийн архаг өвчин юм.
Таргалалт хүний бие сэтгэлд шууд сөрөг нөлөө үзүүлдэг. Таргалснаар:
- Биеийн хэлбэр дүрс алдагдана.
- Явж суух, ажиллаж хөдөлмөрлөхөд хүндрэл гарна.
- Зүрх , судасны өвчин үүснэ.
- Бөөр, уушги, үе мөчинд дарамт учруулна.
- Элэг өөхлөнө, хатуурна.
- Цусны даралт ихсэнэ
- Амьсгаагддаг болж, хөдөлгөөн саарна.
- Цөс чулуужина.
- Нойр булчирхай өвчилж, чихрийн шижин өвчин.
- Нурууны суулт.
- Хорт хавдар.
- Бүх төрлийн өвчний суурь болно
Таргалах шалтгаан:
- Өөх, мах, цагаан будаа, сахар ихтэй, транс тостой, цагаан гурилаар хийгдсэн хагас боловсруулагдсан (пицца, хуушуур, пирошки, боорцог ) бүтээгдэхүүн, нарийн боов, жигнэмэг тогтмол буюу хэтрүүлэн хэрэглэвэл өөх болон хадгалагдаж таргалах үндэс болно.
- Хоол хүнсний энерги хэтэрч шим тэжээл тэнцвэргүй болбол
- Амьдралын буруу дадал зуршлаас үүдэлтэй. ( Өглөө хоосон, өдөр олдсоноо идэж, орой оройтож хэтрүүлэн идэж шингээхгүй амардаг)
- Биеийн хүчний ажил хийдэггүй, суудлын ажил эрхэлдэг
- Биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийдэггүй
- Бүх ногоог болгож хэрэглэх буюу ногоо жимс бага хэрэглэдэг
- Стресс ихтэй, нойрны дэглэм алдагдсан
- Шарсан, хуурсан, даршилсан,нөөшилсөн бүтэгдэхүүн их хэрэглэх
- Спиртын төрөл хэрэглэдэг
-Эстроген даавар өндөр үед (Эмэгтэй)
-Тестостерон даавар дутагдахад (Эрэгтэй)