Л.Энх-Амгаланд халдсан этгээд УИХ-ын 2020 оны сонгуульд түүнтэй бие даан өрсөлдөж байжээ
УИХ, Засгийн Газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан өчигдөр 17:40 цагийн орчимд халдлагад өртсөн билээ. Тодруулбал Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны гадаа явж байхад нь түүн рүү иргэн Д.Совд хутгатай дайрч, нүдний шилийг нь эвдэн, нүүрэнд нь гэмтэл учруулсан юм.
Д.Совд нь сурагчдад вакцин хийхийг эсэргүүцэн буй гэх бөгөөд тэрээр УИХ-н 2020 оны сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, Л.Энх-Амгалантай өрсөлдөж байсан гэнэ.
Иргэн Д.Совдод цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.