Байцааны шүүс 100 төрлийн өвчнийг анагаадаг л гэнэм...
Байцааны шүүсээр ходоодны үрэвсэл болон шархыг үр дүнтэй эдгээж байгааг судалгаагаар нэгэнт баталжээ. Байцааны шүүсэнд агуулагдах глутамин гэх бодис нь антацидаас илүү үйлчилгээтэй байна.
Мөн бөөрөнхий байцаанаас хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулах, хоргүй хавдрыг багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд илрүүлжээ.
Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
ХЭРХЭН БЭЛДЭЖ УУХ ВЭ?
Байцааны хальсыг нь авч хаяад жижиглэн шүүс шахагчаар бүх шүүсийг нь гаргаад өдөрт 2 удаа 1,1 стаканаар хоолноосоо 1 цагийн өмнө ууна. Эсвэл хоол идсэнээс 1 цагийн дараа ууж хэрэглэнэ. Өглөө босонгуутаа болон орой яг орондоо орохын өмнө уухад илүү тохиромжтой. Хэрвээ та ходоодны шархтай үрэвсэлтэй, ходоодны шархаа эдгээмээр байгаа бол өдөрт 3 удаа 1 уухдаа 300 грамм орчим уугаарай. Хоолноосоо 1.1 цагийн өмнө хойно уухад болно.
Байцааныхаа шүүсний амтыг сайжруулахын тулд алимтай шахаж, сэнгэнэсэн амтыг мэдрэхийг хүсвэл цагаан гааг багавтар нэмээрэй!
Ходоодны үрэвсэл болон шархтай, цээж хорсох, гэдэс хийгээр дүүрэх үед буюу эмчилгээний журмаар ууж байгаа үед лемон хийсний хэрэггүй. Харин ходоод асуудалгүй турах зорилгоор уух үед байцаа+ алим+цагаан гаа+лемон гэж уугаарай. 1 стакан шүүсэнд эрхий хурууны хэрээний 1ш Цагаан гаа, жижиг лемоны тал байхаар тооцож шахаарай.
Байцааны шүүсийг эмчилгээний журмаар ууж байгаа үедээ
• Архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх
• Кофе болон савласан ундаа уухгүй байх
• Халуун ногоотой хоолноос зайлсхийх
• Шоколад, цитрус жимс, улаан лоолийн гаралтай бүтээгдэхүүн нь зарим хүмүүсийн ходоодны шархыг өдөөдөг тул идэхгүй байх!
• Амин дэмээр баялаг хоол хүнс, ялангуяа жимс, хүнсний ногоог идээрэй.
• Шарсан эсвэл өөх тос ихтэй хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.
Нэгэн судалгаагаар ходоод, хоол боловсруулах замын хурц хэлбэрийн шархлаатай 13 оролцогчид өдрийн турш 1 литр шинэхэн байцааны шүүсийг 4~5 хувааж уулгасан байна.
Дунджаар эдгээр оролцогчдын шарх 7-10 хоногийн эмчилгээний дараа эдгэрсэн гэнэ. Энэ нь уламжлалт эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн өмнөх судалгаагаар мэдээлсэн дунджаас 3,5-аас 6 дахин хурдан байжээ.
Өөр нэг судалгаагаар дээрхтэй ижил хэмжээний шинэхэн байцааны шүүсийг ходоодны шархлаатай 100 оролцогчдод (урьд нь эмчилгээ хийлгээгүй хүмүүс) өгсөн бөгөөд тэдгээр хүмүүсийн ихэнх нь (81% нь) 7 хоногийн дотор өвчний шинж тэмдэггүй болсон байна.
Хэрэв та ходоодны архаг шарх үрэвсэлтэй бол дээрх шиг өдөрт 1литр шинэхэн байцааны шүүсийг 4 хувааж ууж хэрэглээрэй! Хоолноос 1 цагийн өмнө 1 цагийн дараа уухад болно!
Шинэхэн байцааны шүүс нь уушгины үрэвслийг эмчлэхдээ маш сайн! Дээрхтэй адил хэд хэдэн анагаах ухааны судалгаагаар уушигны өвчтэй өвчтөнд өдөр бүр шинэхэн түүхий байцааны шүүсийг уулгахад өвчиний шинж тэмдгээс хурдан ангижруулж, эмчилгээ, эм тариа хийхтэй харьцуулахад шархлаат гуурсны эдгэрэлтийн хугацаа харьцангуй богино байжээ.
Мөн байцааны шүүс нь ЭЛГИЙГ цэвэрлэж өгөхөөс гадна элэгний хордлогоос хамгаалдаг байна.