Бидний мах бодид заримдаа цочроо хэрэгтэй байдаг
Бидний биед унтаа байдлаар хадгалагдан буй эрчим хүчний маш их нөөц бий. Түүнийг сэрээж идэвхжүүлэх олон аргууд байдгаас хамгийн энгийн нь амьсгалын дасгал, сунгалт хөдөлгөөн хийх, бага багаар дасгаж хүйтэн шүршүүрт орж сурах явдал юм.
Эртний Орос улсад хүнд өвчтэй, найдваргүй гэж үзсэн хүнийг өвөл мөс мэт хүйтэн торх дүүрэн усыг дээрээс нь палхийтэл асгаж орхидог байсан гэнэ. Цаг нь болсон нэг нь төрөл халж, харин зарим нь нүдэнд нь цог гялалзаад сэргээд ирдэг байсан гэнэ. Үнэн эсэхийг мэдэхгүй ч бидний бие мах бодь гэнэтийн цочирдолд орох, дасаж сурсан тав тухтай нөхцлөөсөө сугаран гарах үед л тэрхүү дотоод нөөц маань идэвхиждэг нь үнэн.
Ажилдаа ядраад ирвэл цэх зогсож цээж дүүрэн амьсгаа аваад аажуухан гаргахдаа урагш тонгойж духаа өвдгөндөө хүргэхийг хичээн, тэр байрлалдаа чадах хэрээрээ амьсгалаа түгжин барих дасгал хоёр гурван удаа хийхэд л нүд сэргээд, хүч ороод, ядарсан мэдрэмж алга болдог шүү.
Бас өөрийгөө жаргалтай бна хэмээн бодож инээмсэглэх нь тархинд үнэхээр тийм мэдрэмж төрүүлж чаддаг.
Бид чинь дандаа л гадаад ертөнцийн элдэв шуугианд анхаарч түүндээ ядарч стрессдээд байдаг, харин тэр асуудлыг шийдэх шийдэл нь ганцхан бидний дотор оршдог, тийм нөөц бололцоо байдаг гэдгийг мартах юм даа...
Намхайдоржийн Цогтмандах