Батга, идээт үрэвсэл ямар шалтгаанаар хаана гардаг вэ, хэрхэн эмчлэх вэ?
БАТГА БУЮУ АРЬСНЫ ИДЭЭТ ҮРЭВСЭЛ ГАРАХ ШАЛТГААН
Яагаад зарим тослог арьстай хүмүүс нэг ч батгагүй, харин маш хуурай арьстай зарим нэгэн батганаас болж шаналдаг вэ. Хэсэг арьс судлалын эмч нар батга яагаад гардаг, үүний гол үндсэн шалтгаан болох бөглөрсөн нүх сүвний тухай судалгаа хийжээ. Тэгвэл тодорхой нэг төрлийн цитикон буюу interleukin-1 нь үрэвслийг сэдрээдэг бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулалгүй арьсыг бөглөдөг байна.
Хэвийн Бус ажиллагаатай нүх сүвнүүд батга үүсэх гол шалтгаан юм. Бөглөрсөн нүх сүвтэй байнаа гэдэг нь нян огцом үржих суурийг бүрдүүлж өгч байгаа ба арьсны нүх сүвнээс авахуулаад арьсны эргэн тойронд хүртэл үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болж өгдөг.
Эрүү, шанаа хэсэг
Энэ хэсгээр батга болон тууралт гарвал дааврын тэнцвэр алдагдсан байна гэж ойлгох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүү хэсгээр батга гарвал сарын тэмдгийн өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай. Гэхдээ эрүүн дээр гарсан батга гэнэт гарсан шигээ хурдан арилдаг байна.
Дух
Духан дээр батга гарах нь ихэнхдээ үс арчилгааны бүтээгдэхүүн тохирохгүй байгаагаас үүддэг. Тухайлбал үсний будагнаас харшилж, арьс цочрох, хэт хүчтэй шампунь хэрэглэх гэх мэт. Түүнчлэн үсээ ойр ойрхон угаах нь мөн л духан дээр батга гарах шалтгаан болдог. Хацар чих хэсгээр
Хацар болон чихний ойр орчим батга гарвал дараах хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хэтэрхий их утсаар ярьснаас болж хорт туяа арьсанд нөлөөлсөн, эсвэл хэтэрхий их өөх тостой хурц хоол идсэнээс болж ходоод хямарсан байх магадлалтай. Тиймээс алхам тутамдаа гар утас хэрэглэхээc зайлсхийж, түүнчлэн хөнгөн, эрүүл хоол хүнс идэж байгаарай.
“Т” хэлбэрээр
Т хэлбэр гэдэг нь хөмсөгний хооронд буюу хамарны хэсгийг хэлж байгаа юм. Энэ хэсгийн арьс нь хамгийн эмзэг байдаг тул стресс, НОЙРНЫ ӨӨРЧЛӨЛТ, цаг уурын өөрчлөлт, тухайлбал хэт халуун болон хүйтнээс үүдэж батга гардаг. Түүнчлэн стрессд ормогц л энэ хэсгээр жижиг жижиг улаан юм тууран, энэ хэвээрээ удаан явбал идээтэй болж үрэвсдэг. Тиймээс арьсныхаа онцлогт тохирсон чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж, биеийн хор гадагшлуулах ногоон цай уух, уурлаж бухимдахгүй байвал сайн.
Цээж, эгэм, нурууны хэсгээр
Эдгээр хэсгээр батга гарах нь ариун цэвэр сайн сахиагүй болон хэт их хөлөрснөөс үүддэг. Түүнчлэн наранд хэт удаан байх, түлэгдсэнээс болж батга гардаг байна. Цээж, нуруун дээрээ батга гарахаас сэргийлэхийн тулд аль болох хөвөн даавуун материалтай цамц өмсөх, ойр ойрхон усанд орж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.
Амны ойр орчмоор
Хэрвээ таны идэж хэрэглэж буй хоол хүнс хэт их өөх тостой, сахартай байвал тэр нь эргээд амны эргэн тойронд “үр дүнгээ” харуулна гэсэн үг. Энэ нь түүнчлэн таны ходоодны үйл ажиллагаа хэвийн бус байгааг илэрхийлж байна.
Хөмсөгний төгсгөл
Чадах чинээгээрээ ус уу! Яагаад гэвэл танд чийгшил, ус дутагдсанаас болж хөмсөгний төгсгөл хэсгээр батга гардаг. Мөн гүн чийгшүүлэгчтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Нийм эм нь Байгалийн хүчтэй антиоксидант тул арьсны ашигт элемент буюу КОЛЛАГЕН задрахаас сэргийлэхээс гадна КОЛЛАГЕН үүсэлтийг дэмжинэ. Ингэснээр арьсанд чийгийг барьж уян болгоно. Эсийн хэвийн апоптозыг дэмжиснээр арьсыг эмгэг гуужилтыг зогсооно. Мөн таны цөсийг шингэлж аажим хөөх үйчилгээ үзүүлэн цусыг цэвэршүүлснээр арьсны унаган өнгийг сэргээж өгдөг.
Талект эм нь тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгосноор батга гарахаас сэргийлнэ. Арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиснээр сорвийг багасгана. Элэг хамгаалах үйлчилгээ үзүүлснээр бодисын солилцоог дэмжиснээр арьсны тууралтыг зогсооно.