Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Судалгаагаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 13 км/цаг байна. Оргил ачааллын үед 8.9 км/цагийн хурдтай байдаг.
Дэлхийн стандартаар 10 км/цагийг тэг зогсолт гэж үздэг. Улаанбаатар хотын хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд ирээд байна. 2010 онтой харьцуулахад гол авто замуудын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж байна. Тиймээс энэ хүрээнд хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөөд байна” гэв.