Д.Баттулга: Намын хагарлаас илүү С.Эрдэнийн ялалт АН-д чухал

Д.Баттулга: Намын хагарлаас илүү С.Эрдэнийн ялалт АН-д чухал

Ардчилсан намын гишүүн, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2020 оны УИХ-ын сонгуулиас хойш Ардчилсан нам дотооддоо учраа олохгүй, талцаж, хуваагдаж, өнөөдрийн нөхцөлд хүрчээ. Ардчилсан намын энэ талцал, хуваагдлыг эхлэл, шалтгаан нь яг юу юм бэ?

-Хүмүүс Ардчилсан намыг хоёр хуваагдсан, хагарлаа гэж яриад байна. Яг үндсэндээ Ардчилсан нам хуваагдсан байна уу. Миний хувьд Ардчилсан намыг хоёр хуваагдсан зүйл байхгүй. Яагаад гэвэл аймгуудын нам, хотын дүүргүүдийн намууд хуваагдсан зүйл огт байхгүй. Хуваагдал нь тамга тэмдэг, улсын бүртгэлтэй холбоотой, хоёр намын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга гээд харагдах өнцгөөсөө дээгүүрээ хуваагдсан юм шиг харагдаад байгаа юм. Гэтэл доошоо нэгжүүдийн хувьд хуваагдсан зүйл байхгүй. Ардчилсан намын хуваагдал 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ намын дүрмийн дагуу намын дэд дарга Ц.Туваанд намын тамга, тэмдгээ хүлээлгэж өгсөн. Ц.Тувааны үүрэг нь намын дүрмийн дагуу дотоод сунгааг зохион байгуулж, намын тамгыг дараагийн даргад хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл Ц.Туваан намын даргын ажил хийгээд явсан. Магадгүй орон нутгийн сонгуулийн өмнө намын даргын дотоод сонгуулийг явуулах шаардлагагүй байсан байх л даа.  Орон нутгийн сонгуулийн дараа шууд намын даргын сонгуулийг товлож, зохион байгуулаад явах ёстой байтал намын их хурлыг зарлаж, дүрмээ өөрчилж, намын дарга шиг намын ажлаа хийгээд явсан. Энэ нь л намын одоогийн зөрчлийн эх үүсвэр.

Түүний дараа болсон бүртгэл, тамгатай холбоотой асуудал бол дараагийн асуудал. Уг үндэс нь Ц.Туваан хийх ёстой ажлаа хийгээгүй, өөр ажил хийгээд явсантай л холбоотой.

-Сая УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Энэ үеэр Ц.Туваан М.Тулгат тэргүүтэй Ардчилсан намынхантай хэзээ ч нэгдэхгүй, эвлэрэхгүй гэдэг ноцтой зүйлийг хэлсэн?

-Улстөрчид хэлж болохгүй хэд хэдэн үг байдаг. Нэгт, хэзээ ч гэдэг үгийг хэлж болохгүй. Магадгүй хэзээ нэгэн цагт улс төр өнөөгийнхөөс өөр болж байна. Хоёрт, хамт зүтгэж, хамтарч явсан нөхдөө хэзээ ч битгий муу хэлж бай. Магадгүй маргааш нь чи тэр хүнээс уучлал гуйж магадгүй. Энэ хоёр зарчмын улстөрд явж байгаа залуу үеийнхэн, улстөрд явж байгаа хүн байнга санаж явах ёстой. Ц.Тувааны хэлсэн тэр хэзээ ч гэдэг үг бол ноцтой. М.Тулгат, О.Цогтгэрэл хэн ч байсан Ардчилсан нам хэзээ нэг цагт эвлэх ёстой. Хэзээ нэгэн цагт биш ойрын хугацаанд нэгдэж, нийлэх ёстой гэдгийг намд 30 жил зүтгэж яваа хүний хувьд хэлж байна. Мөн тэр УИХ-ын хэд хэдэн гишүүд өлсгөлөн зарласан ч олигтой явсангүй. Яагаад гэвэл миний харж байгаагаар зорилго нь том байсан байх.  Нэг намын дарангуйлал, төрийн байгууллагын хууль зөрчиж байгаа, мөрдөхгүй байгаа зэрэг зорилго нь том байсан байж болно.

Гэхдээ олон түмэнд харагдах байдал нь УИХ-ын нэг гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн төлөө байна гэсэн дүр зураг харагдсан. Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй, шударга ёс, хуулийн хэрэгжүүлэх зэрэг тойм зүйлийн төлөө өлсгөлөн зарлавал ойлгоно.

Э.Бат-Үүл, М.Тулгат тэргүүтэй хүмүүс бас ойлголцох гэж очиход нь ямар үйлдэл гаргасан билээ. Энэ мэтчилэн үйлдлүүд нь өлсгөлөнгийн зорилго өөр гэдгийг харуулсан байх. Н.Алтанхуяг сайн хүн, мундаг улстөрч байж болох ч Ардчилсан намын дүрмийг сахих ёстой. Н.Алтанхуяг намынхаа эсрэг 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн, бүтэн жилийн хугацаанд УИХ-д бие даагчийн статустай ажиллаж, намын бүлэгт орохгүй явсаар ирсэн. Ийм хүнийг өнөөдөр нь намын бүлэгт аваад, маргааш нь дэвшүүлнэ гэдэг нь манай намын үндсэн дүрмийг зөрчсөн. С.Ганбаатар ч мөн адил. Тиймээс дүрмийн дагуу явна гэдэг бол Ардчилсан намын асар том зарчмын асуудал. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан нам дотроо хэрэлдэж, зөрчилдөж, тамга тэмдэгний асуудал үүсч байсан юм шүү. Гэхдээ бид дүрмийн зарчмаа дандаа барьж ирсэн. Ардчилсан нам дүрмийн зөрчил, будлиан гарч байгаагүй.  Энэ зарчмыг цаашид ч барьж явах ёстой юм.

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Сүүлийн гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байдаг. Ерөнхийлөгч нам бус байх ёстой боловч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга гэдэг хүн намтайгаа ямар харилцаатай байж ирсэн юм бэ?

-Ер нь одоогийн Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн үйл ажиллагаа болох гадаад бодлогод ямар өөрчлөлт оруулсан, ямар бодлого явуулсан, дотоодод ямар хууль шинээр санаачилж, батлуулсан, бүрэн эрхийн хүрээнд байдаг асуудлуудад ямар өөрчлөлт, шинэчлэлт орсон зэрэгт 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хүмүүс үнэлэлт, дүгнэлтээ өгөх байх. Өөрөө ч бас тайлангаа тавих болов уу гэж бодож байна. Таны хэлснээр сонгогдсон тэр намтайгаа ямар харилцаатай байсан юм бэ гэдгийг хүмүүс их сонирхдог. Ер нь Ерөнхийлөгч нарын үйл ажиллагааг харж байхад намтайгаа тодорхой хэмжээнд зөрчилддөг тал байдаг. Гэхдээ намтайгаа ойрхон, ойлголцож явж ирсэн.

Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч тэгж чадаагүй. Ерөнхийлөгч болоод л намаасаа зайгаа барьж, Монгол ардын намтай хэтэрхий сүжирсэн, бүгд мэдэж байгаа. Өөрийнхөө намын бүлгээс хэдэн гишүүдийг аваад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдсэн гол буруутан, эзэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга.

Гэхдээ одоо өөрөө горыг нь амсч байна. Энэ бол Ардчилсан намын 2020 оны сонгуульд асар том нөлөө үзүүлсэн. Ерөнхийлөгчийн нөлөөнд орж, У.Хүрэлсүхийг дэмжсэн хүмүүс шинэ нам байгуулж, Ардчилсан намын саналаас 20 хувиар чангаасан. Ерөнхийлөгч юу гэж сонгуульд нөлөөлөх вэ гэж ярьдаг ч тэр нөлөөлөл нь гарсан, хүмүүс бүгд мэдэж л байгаа. Магадгүй бидний дотоод дутагдал байж болох ч гол нөлөөлөл нь энэ. Хэрэв Ерөнхийлөгч намынхаа байр суурин дээр баттай байсан бол өнөөдөр Ардчилсан нам хагарах байсан уу, 2020  оны УИХ-ын сонгуульд МАН ийм олон суудал авах байсан уу гэдгийг бодох л асуудал.

-Ардчилсан намын хагарал, талцал үүсээд байгаа асуудлыг ч мөн улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож тайлбарлаад байх юм?

-Ерөөөсөө л тэр. Ц.Туваан даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлаа хийхгүй, намын даргын ажил хийгээд явсан. Энэ бүхэнд тодорхой нөлөөллүүдийг Ерөнхийлөгч үзүүлсэн. Ц.Туваан ганцаараа хийж чадахгүй. Тэр нь өөрөө эргээд намын хагарлын эх булаг болсон. Үүнийг өнөөдрийн энэ нөхцөлд бид үнэн бодитоор нь ярьж байх ёстой. Яагаад гэвэл хойч үед томоохон сургамж. Мэдээж Ардчилсан нам эвлэж л таарна, итгэлтэй байна. Дахиж ийм зүйл гаргахгүйн тулд өнөөгийн нөхцөл байдлын үүсэл, шалтгаан, нөхцөлд үнэлэлт өгч, дүрмээ хэрэгжүүлэхгүй бол ямар нөхцөл үүсч болох вэ гэдэгт тодорхой сургамж болж байна.

-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Энхбат гэсэн гурван өрсөлдөх гэж байна. Та С.Эрдэнэтэй олон жил улстөрд ганзага нийлсэн улстөрч. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн талаарх  таны дүгнэлтийг сонирхмоор байна?

-С.Эрдэнэ гэдэг хувь хүнийх нь талаар би юм яримааргүй байна. С.Эрдэнэ бид хоёр 30 жил хамт явж, улс төр, намын хувьд зөрчилдөж, нэгдэж явсан үе ч бий. С.Эрдэнэ бол Ардчилсан намын байр сууринд бат зогсч, барьж чаддаг, хатуу байж чаддаг тийм л хүн. Дураараа, дүрмээ зөрчих гээд байдаг дутагдал бол бий. Гэхдээ энэ Ардчилсан намд хуулийн дагуу албан ёсоор нэг л нэр дэвшигч байгаа нь С.Эрдэнэ. Энэ хүний төлөө Ардчилсан нам ажиллах ёстой, үүрэгтэй. С.Эрдэнэ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах эсэх нь одоогийн намын өнөөгийн хуваагдал маш том нөлөөлнө. Тиймээс тавдугаар сарын 24-нд эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанаас өмнө Ардчилсан нам нэгдэж, нэгдмэл байх ёстой. Намынхаа учрыг олохгүй байж сонгуульд орвол нэр дэвшигч ялах магадлал тун бага. Үүнийг Ардчилсан намын жирийн гишүүд маш их ойлгож байгаа юм.

Нам нэгдмэл байж нэр дэвшигчээ гаргах ёстой. Аль ч сонгуульд Ардчилсан намгүйгээр нэг ч сонгуульд болж байгаагүй. Эдгээр бүх сонгуульд Ардчилсан нам хуваагдалтай орж байгаагүй. Дандаа нэгдмэл, нэр дэвшигчийнхээ төлөө ажиллаж байсан учраас өнгөрсөн 30 жилийн сонгуулиудад амжилт, ололтыг үзүүлж ирсэн.

Энэ жил ч гэсэн тэгэх ёстой. Ардчилсан намыг муухай харагдуулах, нэр дэвшигч С.Эрдэнийн ялалтад саад учруулж байгаа өнөөдрийн зөрчилд нэр дэвшигч өөрөө,  М.Тулгат, О.Цогтгэрэл нар томоохон санаачлага гаргах ёстой. Хариуцлага хүлээж байгаа энэ хүмүүс намынхаа эв нэгдлийн төлөө өөрийнхөө амбицыг хойш татаад тодорхой санаачлага гаргаасай гэж хүсч байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой энэ удаад сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилээр нэг л удаа сонгогдох, тодорхой эрх мэдлээ хязгаарлуулсан гээд онцлогтой. Дараагийн Ерөнхийлөгч ямар байх ёстой юм бэ гэдгийг та улстөрч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнөх болон дараах Ерөнхийлөгч тэнгэр газар шиг өөр. Эрх мэдлээрээ өөр. Би 2010-2012 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хийж байхдаа ер нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиас өөр ямар хуулиар олгогдсон байдаг юм бэ гэдгийг судлуулсан. Тэгэхэд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг 40 гаруй хуулиар Ерөнхийлөгчид тодорхой эрх мэдэл өгчихсөн. Түүнээс хойш бодвол нэмэгдсэн байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө Ерөнхийлөгч янз бүрийн хуулиар өөртөө эрх мэдэл авчихсан, гүйцэтгэх засаглалд том байр суурьтай, ард түмнээс сонгогдсон нь том эрх мэдэл өгсөн. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Монгол Улсаа төлөөлнө, Ерөнхий командлагч, шагнал гардуулна, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, тодорхой улс төрийн хүчнүүдийн хооронд зохицуулалт хийх үүрэгтэй. Илүү хуулиар өөрчлөлт хийх асуудал зогсчихсон.  Эрх мэдлийн хувьд тэнгэр газар шиг өөр. Ер нь эрх мэдлийг тогтоож, сонгогдох сонгуулийн системийг тогтоодог зарчим байдаг. Манайх эрх мэдлийг нь хязгаарлаж, байх ёстой байранд нь тавьсан ч сонгогдох сонгуулийн системийг хэвээр үлдээсэн нь том зөрчил рүү дагуулж байгаа юм. Ийм бага эрх мэдэлтэй Ерөнхийлөгчийг ард түмнээс бус УИХ, өргөтгөсөн их хурлаасаа л сонгох ёстой юм. Парламентын засаглалтай орнуудын зарчим ийм.  Тиймээс одоогийн парламент эсвэл дараа дараагийн парламент Ерөнхийлөгчийг сонгох системд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах ёстой байх гэж боддог юм.

Ш.Оюунчимэг

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419