Р.Гончигдорж: УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд байна даа

Р.Гончигдорж: УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд байна даа

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэгЦэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэХариу өгсөн үү?

-Уих Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ирэх сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтоол баталсан учраас энэ тогтоолыг Үндсэн хуулийн 30.2 дахь Ерөнхийлөгчөөр “иргэнийг зургаан жилийн хугацаагаар... сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэснээр мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан гэдгийг та бүгд мэдэж байгаа байх. Энэ үед 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 4.2.1-д ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэж заасныг энэ тогтоол шууд зөрчсөн байсан.

Гэхдээ би том зөрчлөөр нь Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Цэцэд өгсөн юм. Сонгуулийн хуулийн дээр дурдсан заалт минийхтэй таардаг бөгөөд 2023 онд ээлжит сонгууль болно гэснийг зааж байгаа юм. Харамсалтай нь эхлээд Цэцийн нэг гишүүн, дараа нь гомдол гаргасны дараа гурван гишүүн Цэцэд миний тавьсан асуудлаар маргаан хянан хэлэлцэхгүй гэснээр Цэц одоо явагдаад байгаа Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргаагүй.

УИХ Сонгуулийн хуулиа зөрчиж гаргасан тогтоолоо хүчингүй болгохгүй сонгуулийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Үндсэн хууль болон хуулиар удирдагддаг нийгэмд бол хууль зөрчсөн тогтоол гаргахгүй, гаргасан бол хүчингүй болгож энэ сонгуулийн ажиллагааг зогсоох ёстой. Хэн, юу энэ бүхнийг хуулийн оронд удирдаад байна вэ гэж асуухаас өөр аргагүй байна. УИХ эрх мэдлээ хэтрүүлэн тогтоол гаргаж ээлжит бус сонгууль (ээлжит гэж нэрлэж байгаа ч) зарлан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийг тасалж байгаа нь Үндсэн хуулийн хямралыг үүсгэх үйлдэл гэж үзэж байгаа. Тэр тусмаа цар тахал хүрээгээ тэлж хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал ноцтой байгаа энэ цаг үед шүү.

-Нөгөө “Зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэнтэй холбогдоод ҮХЦ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад УИХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч сонгуулийн хуульдаа нэмэлт орууллааҮүнд Ерөнхийлөгч хориг тавьсанЭнэ талаар та байр сууриа илэрхийлээч?

-УИХ өөрийн санаачилгаар өөрчлөлт оруулсан уу, эсвэл Цэцийн шийдвэр нэмэлт оруулах зайлшгүй байдлыг бий болгосон уу гэдэгт л байгаа юм.

Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн зүйл, хэсгийг дүгнэлт гаргахдаа түдгэлзүүлдэг, эцсийн шийдвэр гаргахад тэр түдгэлзүүлсэн нь хүчингүй заалт, хэсэг болдог. Цэц уг хуулийн 3.1.2, 5.4 гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд эдгээр заалтыг бүхэлд нь түдгэлзүүлээгүй, улмаар хүчингүй болгоогүй. Хэрэв хүчингүй болгосон бол УИХ зайлшгүй өөрчлөлт оруулах үүрэг хүлээж, өөрчлөлт оруулна. Гэтэл Цэц эдгээр заалтуудаас “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан...уугуул” гэсэн хэсгийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, ингэж хасвал Үндсэн хуульд дүгнэлтийг хүлээж авснаар энэ дүгнэлт Цэцийн эцсийн шийдвэр болж 3.1.2, ба 5.4 заалтуудаас дээрх үгүүд хасагдаж хүчинтэй үлдсэн. Ингээд л асуудал шийдэгдчихсэн байхад УИХ эдгээр заалтуудаас өөрийн санаачилгаар өөрчлөн найруулалт хийсэн яах ч аргагүй уг хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-ээр санал авах өдрөөс нэг жилийн өмнөх хугацаанд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтаа зөрчсөн байгаа биз дээ. Энэ үндэслэлээр Ерөнхийлөгч хориг тавьсан байналээ. УИХ-ын хууль зөрчсөн ажиллагаа хэтрээд л байна даа. Хүнээр бол “Намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав” гэдэг шиг л аашилж байна.

-Гэлээ гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль товлосон хугацаандаа зохион байгуулагдахаар бэлтгэл ажлууд нь хангагдаад явж байнаГурван намаас нэр дэвшигчдээ тодруулаад СЕХ-нд бүртгүүлчихсэнЯмар шалтгаанаар сонгуулийг хойшлуулдаг юм болманайд?

-Хууль ёсны сонгуулийн хувьд сонгууль товлон зарлах хугацааг хойшлуулах, товлон зарлагдсан үед сонгуулийн үйл ажиллагааг зогсоох хуулийн зохицуулалтууд бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.6, 8.7, 8.8 дахь хэсгүүдээр зохицуулсан байдаг. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулж товчилж хэлье. Манай улсад тархаад байгаа коронавирусийн нөхцөл байдлыг “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулсан буюу учруулахуйц аюул тохиолдсон онцгой нөхцөл байдал бий болсон”гэж үзвэл УИХ сонгуулийн үйл ажиллагааг зогсоож 8.6, онцгой нөхцөл байдал арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтаан санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг зарлана (8.7).

-Манай сонинд хуульч сонгуулийг хойшлуулахдааонц болон дайны байдал зарласан нөхцөлд сонгууль хойшлуулж болногэж ярьсан шүү дээ.

-Тийм биш л дээ. Дэглэм, (онц байдал, дайны байдал г.м)-тэй холбоотой биш, онцгой нөхцөл бий болсонтой холбоотой юм. Хуулийн заалтаа хар даа. Сонгуулийн хуульд 8.5. Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно. Үндсэн хуульд тэр онцгой нөхцөлийн нэг хэсгийг 25.2.1-дээр миний дээр хэлснээр тодорхойлсон байдаг.

-Зогсооно гэдэг нь зогсоосон тэр явцаас үргэлжлүүлж сонгуулийг явуулна гэсэн үг гэж ярьсан даа.

-Үгүй л дээ. Хуульд тодорхой заасан. 8.6-д Сонгууль товлон зарласны дараа энэ хуулийн 8.5-д дээр дурдсан заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд УИХ ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно. 8.7-д Энэ хуулийн 8.5, 8.6-д заасан онцгой нөхцөл арилсны дараа УИХ ажлын долоон өдөрт багтааж санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө ээлжит сонгуулийг товлон зарлана. Энгийн жишээгээр тайлбарлая. Нийтийн марафон гүйлт гараанаас гараад байтал замд ноцтой эвдрэл гарч онцгой нөхцөл байдал бий болж марафоныг зогсоолоо. Дараа нь зам засагдаж онцгой нөхцөл байдал арилахад уг марафоныг дахин эхлүүлэхдээ дахиад л гараанаас нь эхлүүлдэг, оролцогчид ч өөрчлөгдсөн байдагтай адил юм даа. Хуульч нэрээр хуулийг гуйвуулж болохгүй л дээ.

-Одоо сонгуулийн нэр дэвшигчийг хуульдаа сольж болдог уу?

-Энэ сонгуулийг хууль бус гэж үзэж байгаа хүнээсээ л одоо болоод байгаа юмыг асуугаад байх юм даа. Ерөнхийлөгчийн сонгуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэгт “Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно”гэж заасан байдаг. Одоо нэр дэвшигчдийг бүртгэчихлээ гээд байгаа биз дээ. Тэгэхээр сольж болохгүй нь ээ.

-Та АН-ын ууган гишүүнАН-д өрнөөд байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлээч?

-АН дүрэм журамтай байсаан. Тухайлбал, намаа УИХ-ын сонгуульд ялагдуулсан бол Намын даргаасаа чөлөөлөгдөж, дараагийн сонгууль болтол намаас нэр дэвшүүлдэг албан тушаал хашихгүй байх дүрмийн хариуцлага. Тийм ч учраас З.Энхболд дарга 2016 онд сонгуульд АН ялагдсан учир намын даргаасаа чөлөөлөгдөж, 2020 он хүртэлх хэсэг хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан. Энэ нь намаас нэр дэвшүүлдэг албан тушаал биш. С.Эрдэнэ АН-ыг 2020 оны сонгуульд ялагдуулсан болохоор Ц.Туваанд тамгаа шилжүүлэн намын даргаасаа чөлөөлөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэр үнэртсэн үү, тамганы асуудал гаргаж ирээд л намын даргын сонгуулийг хоёр хэсэгт хувааж хаях шиг болсон. Би чинь С.Эрдэнэ даргын үед тогтоосон мөнгөний шалгуураас болоод одоо АН-ын саналын эрхгүй гишүүн болохоор нарийн ширийнийг сайн мэдэхгүй юм. О.Цогтгэрэл гишүүнийг л АН-ын дарга гэж бодож яваа хүн. АН-ын УИХ дахь бүлгийг гишүүд нь бүгд л ингэж үздэг юм билээ. Дээр хэлсэн дүрэм журмаар бол 2024 оны УИХ-ын сонгууль болтол С.Эрдэнэ АН-аас нэр дэвшүүлдэг албан тушаал хаших эрхгүй хүн. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь дүрмээ зөрчсөн явдал. 2023 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдгоороо болбол АН учраа сайхан ололцчихно гэж итгэж байна. 2021 онд сонгууль хууль бусаар зарласан нь нийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудал тарьж байна даа. Үндсэн хуулиа сахихгүй бол дарангуйлал их ойрхон шүү. Эцэст нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сүүл рүүгээ хэтэрхий яарч сандраад бас сонгуульд зориулсан популизмд хөтлөгдөөд, дээр нь энэ нэмэлт, өөрчлөлтөд дутуу дулимаг хийснээс өнөөгийн төр болон улс төрийн амьдралд гараад байгаа хямралт нөхцөл байдал бий болж байгаа юм уу гэж хэлмээр байна.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419