Ц.Оюундарь: АН-ын залууст 2024 он хүртэл том ирээдүй харагдаж байна

Ц.Оюундарь: АН-ын залууст 2024 он хүртэл том ирээдүй харагдаж байна

АН-ын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

 

-Улс төрийн намууд аливаа  сонгуулийн өмнө илүүтэй  нэгдэж цул болдог. Гэтэл АН талцалтай, сонгууль эхлэхэд сар ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Ойлголцохын  тулд ямар алхмууд хийж байна?

-Ойлголцолд хүрэхийн тулд бидний зүгээс намын даргын сунгаа явуулахаас эхлэн  буултууд хийж ирсэн. Тухайлбал, бидний зүгээс намын даргын сунгааг дөрөвдүгээр сарын 25-нд зарласан байсан. Тэгээд УИХ дахь 11 гишүүнтэйгээ зөвшилцлийн уулзалт хийж, тэдний зүгээс санал хураах өдрөө нэгтгэе гэснийг хүлээж авсан. Ингээд гуравдугаар сарын 28-нд санал хураалт явуулахаар товлосон. Өнгөрсөн намраас эхлэн  цар тахлын хөл хорионы дэглэмтэй байсан учраас цахим шилжилт хийх нь зүйтэй гэж үзэн, бэлтгэл ажлыг хангаж, программ бичих, тестлэх гээд бүх ажил нэгэнт явагдаж эхэлсэн байсан учир санал хураалтыг цахимаар хийе гэдэг санал тавьсан. Гэвч нөгөө талын бүлэг нөхөд маань цаасаар санал  хураалт явуулна гэдэг дээр хатуу зогссон. Ингээд яах ч аргагүй хоёр тусдаа явагдсан. Дараа нь хоёр талаас намын дарга гарч ирж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудал яригдсан. Гэхдээ намын даргын сунгааны дараа ч гэсэн бид буулт хийж ойлголцлын уулзалт хийе гэж урьсан. Нэр дэвшигчээ тордуулсны дараа О.Цогтгэрэл мөн уриалга гаргасан. Үүний дагуу манай дарга нар  уулзалт хийсэн. Бидний зүгээс бүх зүйл нээлттэй, намын дүрэмдээ л захирагдъя гэдгийг тууштай хэлж байгаа. Нөгөө талын зүгээс уулзаад ярихаар сайхан ярьчихаад, хэрэгжүүлэх болохоор өөрчлөгдчихдөг. Тэгэхээр дунд нь өөр хүчин үйлчлээд байна уу даа гэж бид харж байгаа. Энэ өнцгөөс эрэл хайгуул хийж, судалж байгаа.

 

-Зөвшилцөж чадахгүй байгаа шалтгаан нь  юу вэ?

-Тэрийг С.Эрдэнэ дарга тодорхой хэлж байгаа. Саяхан цуглаан дээр Э.Бат-Үүл баатар бас тодорхой хэлсэн. Ер нь ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн гурван том байгууллага нийлж Үндсэн хуулийн шинэчлэл хийе, парламентын ардчилал Монголд тохирохгүй байна. Түүний тулд Ардчилсан нам байхгүй болох ёстой  гэсэн бодлого дээр зорилгоо нэгтгэж, таван жилийн турш үргэлжилсэн том бодлогыг явуулж ирсэн юм байна. Тиймээс АН-ын нэр хүндийг  өнгөрсөн  хугацаанд бодлогтойгоор, системтэйгээр унагааж байсан юм байна. Түүнийг нь жирийн гишүүд бид мэдсэнгүй. Яагаад гэвэл системтэй бодсон далд бодлогыг тасралтгүй явуулсан байж. Мэдэхгүй байсан учраас С.Эрдэнэ гэж маш муу хүн байна гээд итгэчихсэн байж. Энэ далд бодлогод гадны бодлого, оролцоо ч байсан байж мэдэх юм. Тэгж байтал дээр нэрлэсэн гурван субьектийн тохирсон зүйл дунд нь алдагдаж,  У.Хүрэлсүх нэг өдөр шууд огцорсон. Түүний огцрохдоо хэлсэн үг, түүнийг огцруулахгүй гэж УИХ-ын индэр дээрээс Ерөнхийлөгчийн хэлсэн үг, У.Хүрэлсүхийг намын дарга, Ерөнхий сайд болоогүй байхад “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр оруулж бие биедээ найр тавьсан 5-6 жилийн өмнөх бичлэгээс харахад энэ хэлхээ холбоо их эртнээс тогтож,  бодлоготой тууштай явж байж ээ гэдэг нь одоо тодорхой болж байна л даа. Үүнд манай намын гишүүд автаж төөрөлдсөн, энэ ч үүднээсээ хуваагдсан гэж үзэж байна. Өнөөдөр нэгэнт энэ бүхэн ил болчихлоо.  Одоо гишүүд маань энэ хуйвалдааныг хурдан хугацаанд олж харж, төөрөгдлөөсөө салж, хууль ёсны намдаа нэгдэхийг бид уриалж байгаа. Тэгэхээр бидний  сонгуулийн өмнө хийх хамгийн том ажил бол энэ бүхнийг гишүүд, дэмжигчиддээ ойлгуулах явдал юм.

 

-Тэгэхээр хууль ёсны намын тамга яг хэнд нь байна вэ?

-Манай хууль эрх зүйн систем ямар байгаа билээ, яг түүгээр л аливаа асуудал зохицуулагдаж явдаг. Ямар нэг байгууллага байгуулагдлаа гэхэд Улсын бүртгэлд бүртгүүлдэг. Улсын бүтгэлд бүртгүүлэхийн тулд тухайн байгууллага ТББ байсан ч үүсгэн байгуулагчдын хурал хийж, протокол хөтөлж, бичиг баримтаа бүрдүүлж бүртгүүлээд гэрчилгээгээ  авдаг. Энэ бол үндсэн баримт. Эндээс үндэслэн энэ байгууллагыг хэн төлөөлөх вэ, ямар тамга тэмдэг хэрэглэх вэ, хэдэн салбартай, түүнд нь ямар тэмдэг хэрэглэх вэ гээд дараа дараагийн алхмууд хийгддэг. Тухайн байгууллагыг төлөөлөх хүн нь солигдож болно, дарах тамга тэмдэг нь өөрчлөгдөж болно, үрэгдэж хаягдаж болно, яаж ч болно. Гэхдээ дахин олгохдоо баримтлах үндсэн эрх зүйн баримт нь Улсын бүртгэлийн гэрчилгээ нь л байдаг. Тэгэхээр АН-ын хувьд гэрчилгээ байгаа хүн нь буюу С.Эрдэнэ итгэмжлэл үзүүлсэн хүндээ буюу Ц.Туваанд тодорхой үүрэг даалгавар өгөөд, тамгаа үлдээгээд явсан байдаг. Гэтэл тэр хүн нь дүрмийн дагуу хийх ажлаа хийгээгүй. Сунгаагаа хийгээд, АН-ын дараагийн даргыг тодруулаад, тэр хүндээ өнөөх тамгаа өгөх ёстой байтал өөрөө даргаараа байгаад, дүрмийн бус үйл ажиллагаанууд явуулаад байсан. Тамга хадгалж байгаа хүнд их хурал хуралдуулах эрх байхгүй. Гэтэл Ц.Туваан их хурал зарлаж, дүрэм өөрчилж, дундуур нь хууль бус заалтууд шургуулж, илтэд буруу үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Тиймээс нөгөө хүн маань аргагүйн эрхэнд буцаж ирж “Тамга, тэмдгээ өг”  гэхэд Ц.Туваан намын хамаг юмыг  аваад Бодь таур руу  явчихсан. Энэ бол үндсэндээ хулгай. Тиймээс С.Эрдэнэ өөрт байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээгээ үндэслээд, тамгаа “алдагдсан” гэж үзэн, шинээр хийлгэж авсан. Улсын бүртгэлийн газраас ямар ч байгууллагад гэрчилгээг нь үндэслэн тамга хийж өгдөг. Үүнийг тамга барьдаг бүх байгууллага мэднэ. Ийм л үйл явц болсон.

 

-Цахим сонгууль ардчилалтай болдог гэсэн ойлголт байгаа ч С.Эрдэнэ нөлөөлсөн гэх яриа яагаад гарсан юм бол?

-Цахим сонгуулийн программ хангамж дарга  удирдлагаас хамаардаггүй шүү дээ. Цахим соёлоор бүрэн хүмүүжээгүй цаасаар санал өгөх, дүн гаргах ажлыг олон жил хийгээд явсан хүмүүс технологийн дэвшил болгоноос айдаг. Энэ бол үе болгоны туулдаг зүйл. Үүнийг дэлхий нийтийн туршлагаас бүх хүн мэднэ. Тиймээс цахим шилжилт хийхэд хүн болгонд хардлага үүснэ. Цаасаар санал хураалт явуулсан ч хардлага байдаг байсан. Тоолсон хүн нь тэрний энэний хүн, тоолохдоо нэмсэн, хассан, саналын хайрцгийг сольсон, авч зугтсан гэж хүртэл ярьдаг. Гэхдээ бид шинэ шилжилтийг хийхээс өөр зам байхгүй. Цаг хугацаа хэмнэнэ, гишүүдийн оролцоог  хялбар болгож идэвхжүүлнэ, маш олон давуу талтай. Сая  бол хөл хорионы дэглэмтэй, дээр нь хаврын ид ажлын үе байсан. Хүмүүс малаа төллүүлэхээр явсан байсан ч тэнд нь сүлжээ барьж байхад л шууд гар утсаараа ороод  саналаа өгч байсан.

 

-Нэр дэвшигч олон байсан. Ц.Оюунгэрэл гомдолтой үлдсэн. Р.Амаржаргал гуай бас шүүмжлэл хэлж байсан. Яагаад АН заавал С.Эрдэнийг гаргаж ирсэн юм бол?

-Огт санаанд ороогүй зүйл болсон. С.Эрдэнэ дарга өөрөө ч дэвшинэ гэдгээ хэлээгүй. Яг санал хураалтын өмнөх өдөр орж ирсэн. Яагаад тэгсэн бэ гэдэг шалтгаанаа өөрөө тайлбарласан. Учир нь нэр дэвшилт явагдаж эхлэхэд нөгөө талд гэнэт намын дүрмийн эсрэг бие дааж нэр дэвшиж гишүүн болсон Н.Алтанхуяг, огт өөр намаас нэр дэвшиж гарч ирсэн С.Ганбаатар нар манай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд ороод ирсэн. Энэ бол Ардчилсан намын дүрэм, зарчмыг  уландаа гишгэж, Монгол Улсын хуулийг зөрчиж буй нэг ёсны “доромжлол” байсан. Манай нам барууны үзэлтэй нам. Гэтэл Н.Алтанхуяг бол зүүний үзэл бүхий “Соцдек”-ийн төлөөлөл, С.Ганбаатарын тухайд ярилтгүй, манай намын үзэл баримтлалын бүр эсрэгийн эсрэг туйлын төлөөлөл. Ийм байхад бид манай намд ялалт авчрах нь л чухал гэсэн өнцгөөс асуудалд хандаж болохгүй л дээ.

Үзэл браимтлалаа уландаа гишгээд ийм зүйлийг хүлээн зөвшөөрвөл бид цаашдаа  дүрэмгүй тоглолт руу явчихна шүү дээ. Гишүүдээ цаашид юугаар удирдах юм бэ. Улс төрийн нам ингэж хэврэгших юм бол түүнд итгэх итгэл бас хэврэгшинэ. Цаашлаад парламентад, парламентын ардчилалд итгэл итгэл байхгүй болно. Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа нь парламентын ардчилал шүү дээ.

Манай хоёр хөрш бол том удирдагчдын хатуу удирдлагад явдаг. Тэдний нөлөөнд орохгүй байх дархлаа нь манай улс парламент гэдэг олон намын тогтолцоотой байгаа явдал юм шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн эх баригчдын хойч үедээ захиж үлдээсэн үнэт зүйл. Улс төрийн намуудын нэр хүнд муудаад ирэхээр хүмүүсийн парламентад итгэх итгэл сулраад ирдэг. Ингээд өөрийн мэдэлгүй хүчтэй  удирдагчийг хүсэх болж нэг хүний удирдлагад амархан орох хандлага руу явдаг. Энэ тохиолдолд хоёр хөрш маань нэг хүнтэй харилцахад амархан болж, нөлөөндөө оруулахын төлөө тэр хүнийг яаж ч шахаж мэдэхээр нөхцөл байдал үүснэ. Ингэснээр тусгаар тогтнол хэврэгшинэ.  Тэгэхээр энэ бол манай намын дүрмийг зөрчиж байгаа жижигхэн үйлдэл мэт боловч ирээдүйд улс орны  тусгаар  тогтнолд аюул учруулж мэдэх том эрсдэл,  маш аюултай заналхийлэл юм. Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёрыг нэр дэвшүүлснээрээ нөгөө тал маань ийм л заналхийллийг бий болгосон. Тиймээс С.Эрдэнэ дарга өөрөө үүнийг сөрж зогсох ёстой гэж үзээд гэнэт нэр дэвшихээр орж ирсэн юм билээ. Манай МоАХ-ынхон ер нь ирж буй заналхийллийг цээжээрээ сөрөн зогсох гээд байдаг зантайг хүмүүс мэднэ дээ.

 

-Тэгэхээр нэр дэвшигчдийг хүмүүс сайн анзаарах хэрэгтэй  гэж та хэлж байна уу?

-Тийм ээ, хүмүүс “Энэ С.Эрдэнэ муу нэртэй байж яагаад гараад ирэв” гэж бодохоосоо илүү туулж ирсэн замналыг нь бодох хэрэгтэй. С.Эрдэнэ анхан шатнаас дүүргийн намын даргын ажлыг олон жил хийсэн. Дараа нь нийслэлийн намын даргыг олон жил хийсэн. МоАХ-ын даргаар олон жил ажиллаж, АН-ын даргаар дөрвөн жил ажилласан.  Тэр хүний олон жил намаар явсан, гишүүд, дэмжигчидтэйгээ сайн, муу ч олон жил зууралдсанаас харахад нийт гишүүдийн 80 биш гэхэд ядаж 20-30 хувийн  суурь дэмжлэг түүнд бий.  Дээр нь өөрийнх нь хамгаалж ирсэн ардчиллын байр суурь, үнэт зүйл нь  байна. Д.Ганбат гишүүний хувьд дундуур нь нэрээ татсан. Л.Гүндалайг С.Эрдэнэтэй харьцуулахад  намын  анхан шатны байгууллагад ажилласан жил цөөхөн, Хөвсгөлийн намын даргаар хэдхэн жил байсан. Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал хоёр намын анхан, дунд аль ч шатанд ажилласан туршлага  байхгүй.  Өндөр түвшинд шууд УИХ-ын гишүүн, сайд болж байсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй нам доторх сунгаанд  хэн хөлтэй нь гардаг юм байна. Тэгээд таван хүн өрсөлдөхөөр яалт ч үгүй санал хуваагдчихдаг. Сүүлд ажиглаж байхад Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал хоёрын дэмжигчдийнх нь массын шинж чанар ижилхэн байсан. Боловсролтой, элит хэсэг нь энэ хоёр дээр саналаа хуваачихсан. Намын зовлон, жаргалыг мэддэг хэсэг нь тэр чигээрээ С.Эрдэнэд саналаа өгсөн. Ингээд 1000 гаруйхан саналын зөрүүгээр ялсан. Үйл явц ийм байдлаар болж өнгөрсөн. Одоо ингээд ямартай ч нэр дэвшигч маань тодорчихлоо, сонгууль сар хүрэхгүй хугацааны дараа болоод өнгөрнө.

Ард нь юу үлдэх вэ гэвэл, ямартай ч цахим сонгуулийг зургаан удаа хийсэн, бүх гишүүнээ цахим санд оруулаад амжсан, цаашид цахим шилжилтийг бүх түвшинд хийх сууриа зөв тавьчихсан, цахимжсан АН, үе солигдсон удирдлагуудтай үлдэж байна.

АН-д үе солигдох хэрэгтэй, хөгшчүүл яваад өгөөч гэж хэлдэг хүмүүсийн хүсэл өнөөдөр биелчихээд байна шүү дээ. 1970-аад оны дарга, 1980-аад оны генсек байж байна. Тэгэхээр С.Эрдэнэ дарга үе солих үйл явцыг дүрмийнх нь дагуу хийж өгөөд явж байна гэж харж байгаа. Түүний намдаа үлдээж байгаа үнэт зүйл энэ юм. АН-ын залууст өнөөдөр 2024 он хүртэл том ирээдүй харагдаж байгаа.

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419