Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг дэмжлээ

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг дэмжлээ

БАЙНГЫН ХОРОО

Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ажил олгогч болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үүнд тусгасан юм. Тодруулбал, ажил олгогч тэтгэврийн даатгалд 9.5, тэтгэмжийнхэд нэг, эрүүл мэндийн даатгалд хоёр, ажилгүйдлийнхэд 0.2 хувийн шимтгэл төлнө. Харин даатгуулагч тэтгэврийн даатгалд 9.5, тэтгэмжийнхэд 0.8, эрүүл мэндийн даатгалд хоёр, ажилгүйдлийнхэд 0.2 хувийн шимтгэл төлөх учиртай. Ингэснээр ажил олгогч, даатгуулагч нийтдээ 25.2 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж буй юм. Үүнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг хамааруулаагүй бөгөөд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас шалтгаалж үүний хэмжээг Засгийн газар ялгавартайгаар тогтоодог. Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг энэ онд нэмж, ажил олгогч, даатгуулагчаас 26-28 хувийн шимтгэл авах болсон ч Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд ирэх долдугаар сарын 1 хүртэл зарим хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Харин түүнээс хойш нийгмийн даатгалын шимтгэлийг өндөр хувиар төлөхийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага, иргэд удаа дараа эсэргүүцсэн учир шийдэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцлээ. Ажил олгогч, ажилтан тэтгэврийн даатгалд тус бүр 8.5 хувиар тооцож, шимтгэл төлөхөөр уг төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалд ажилтан 11.5, ажил олгогч 11.7 хувийн шимтгэл төлөх бөгөөд үүн дээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэх нь. Ингэснээр даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид учрах дарамт багасах ач холбогдолтойг хууль санаачлагч танилцуулгадаа онцлов.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, хариулт авлаа.

Ч.Ундрам: -Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ хувь хэмжээг нь нэмсэн шийдвэрийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах талаас нь хууль санаачлагчид судалсан уу. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт манай улс хамрагдахдаа нийгмийн даатгалын шимтгэлээ нэмэх үүрэг хүлээсэн.

Т.Энхтүвшин: -Энэ талаас нь судалсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлсөн. Гэхдээ цар тахлын сөрөг нөлөө хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй, эдийн засгаа сэргээх нь хүндрэлтэй байгаа ийм үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн шийдвэрээ түр хойшлуулах замаар аргацаамааргүй байна. Шимтгэлийн хэмжээг бууруулсан хууль баталчихвал Засгийн газраас дээрх байдлаар хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй болно. Түүнчлэн Олон улсын валютын сантай хийсэн гэрээгээ ч эргэж харах нь зүйтэй.

С.Чинзориг: -Нийгмийн даатгалын сан алдагдалтай байсан тул шимтгэлийн хэмжээг нь нэмсэн гэж ойлгох учиргүй. 2008 онд АН дөрвөн арвын бодлого хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар бууруулсан. Үүнээс үүдэж тус сангийн орлого буурч, алдагдал хүлээсэн. Тиймээс Олон улсын валютын сангаас таван хувиар нэмэх шаардлагыг манай улсад тавьсан юм билээ. Ажлын байр хадгалах, иргэдийн орлогыг хамгаалах үүднээс Засгийн газар хангалттай арга хэмжээ авсан. 2020 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлсөн. Мөн аравдугаар сарын 1-нээс он дуустал 3.5 хувиар чөлөөлж, одоо ч тодорхой хэмжээгээр хөнгөлөлт үзүүлсээр байна. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 720 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн жилийн төсвийн зарлагыг өсгөхгүй байхаар зохицуулсан. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар тухайн жилийн дунд үед төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан бол дараа жилээс нь хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс энэ хуулийг дагалдуулж тогтоол гаргах хэрэгтэй. Нийгмийн даатгалын сангийн орлогыг төсөвт тодотгол хийх замаар нөхөх шаардлагатай гэж үүндээ тусгах нь зөв.

Б.Саранчимэг: -Шимтгэлийг нь бууруулснаар Нийгмийн даатгалын сангийн орлого хэдий хэмжээгээр тасрах вэ. Үүнийг хэрхэн нөхөх вэ?

Н.Наранбаатар: -Энэ хуулийг хэрэгжүүлснээр буюу долдугаар сарын 1-нээс хойш 94.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсөвт тодотгол хийх замаар дээрх санд төвлөрүүлэх шаардлагатай. Харин энэ хуулийг өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр тусгах юм бол 140 орчим тэрбум төгрөг хэрэгтэй.

М.Оюунчимэг: -УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар төсөвт өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төсөл өргөн барьсан тохиолдолд Засгийн газрын саналыг сонсох ёстой. Хууль санаачлагчид Засгийн газраас санал авсан уу?

Т.Энхтүвшин: -Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хууль санаачлагч гишүүд энэ сарын 4-нд уулзсан юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахыг дэмжиж байгаагаа Засгийн газрын тэргүүн хэлсэн.

А.Ариунзаяа (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд): -Цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого тасарсан тул нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэрээ эргэж харах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Өнгөрсөн онд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд зарцуулсан хөрөнгийг сан дотроо зохицуулалт хийх замаар шийдсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр шаардагдах зардлыг сан дотроо зохицуулалт хийж шийдэж болох ч авлагаар бүртгэнэ гэсэн үг. Цаашид үүнийг улсын төсвөөс хэрхэн нөхөх вэ гэдгийг Сангийн яамтай хамтран шийднэ.

Д.Батлут: -Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хорооны хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах шийдвэрийг дэмжсэн үү. Мөн энэ хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх саналыг зарим гишүүн гаргалаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийн хөнгөлөлтөд төрийн өмчит байгууллагуудын ажилтнууд хамрагдаагүй байгаа.

А.Ариунзаяа: -Энэ оны нэгдүгээр сараас ирэх оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар бууруулах нь зүйтэй гэж зөвшилцсөн.

Ж.Ганбат (Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга): -Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төсвийн орлого 10 хувиар тасарсан. Ийм үед нэмж ачаалал үүрэхэд хүндрэлтэй байна. Хэрэв энэ хуулийг баталбал төсөвт тусгасан, хэмнэж болох зардлаа эргэж харна. Нөгөөтээгүүр, Төсвийн тогтвортой байдлын, Төсвийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд л төсөвт тодотгол хийх боломжтой.

Д.Сарангэрэл: -Цар тахлын хүнд үед иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллахаас өөр аргагүй. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулсан энэ хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгах нь зүйтэй. Нэн шаардлагатай биш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулах хэрэгтэй гэв.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Өнгөрсөн оны нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд 38 мянган ажил олгогч, 572 мянган даатгуулагч хамрагдаж, 720 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Ташрамд дурдахад, Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх саналыг гишүүдээс гаргаж буй учир Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг энэ сарын дунд үе гэхэд өргөн барихыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад чиглэл болголоо.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419