Бид олон ач зээтэй хүмүүс. Тэд маань ямар орчинд амьдарч бидний үргэлжлэл болох бол гэдэг бодлогоширолдоо автан ийнхүү цаас харандаа нийлүүлж байна. Шинжлэх ухаан гэхээр наян юм бий. Үүнээс зайлшгүй ойлгож авах гэсэн тулгуур асуудлыг хөндөх юм. Ертөнцийг тогтоон барьж байлгаж байдаг физик 4 хүч бий гэх юм билээ. Тэдгээр нь цахилгаан соронзон хүч, цөмийн хүчтэй хүч, цөмийн сул хүч, таталцлын хүч.
Энэ дөрөв атомд ямар механизмаар харилцан үйлчлэлцэж агаар,ус, газар шороо,ургамал,амьтныг, бас хүнийг төрх, төрхөнд нь компактный байлгаад байна вэ гэж. Баланслуулах гэсэн бүх оролдлогууд бүтэлгүйтсээр 1960- аад онтой золгосон. Шалтгаан нь массын буюу энергийн дутагдал. Таталцлыг нөгөө 3 хүчтэй нэгтгэх болохоор атомын бүрдүүлдэг эгэл хэсэг гэгчдийнх нь масс аманд ч үгүй, хамарт ч үгүй. Ийн байтал Английн 2 эрдэмтэн өөр өөрийн концепци гаргаж ирсэн.
1964 онд физикч Эрдэмтэн Петр Хиггс гэдэг хүн наад атом дотор чинь бидэнд баригдахгүй байгаа масс ихтэй ямар нэг кварк байгаа байх гээд математик тооцооллоо дэлгэсэн байна. Тухайн үеийнх нь Хиггслэг эрдэмтэд нээрээ ийм кварк олдвол Хиггсийн бозон гэж нэрлэе гэж тохироод өнөөдрийг хүртэл 57 жилийн турш хайж байгаа аж. Юутай ч ийм бозон буюу эгэл хэсэг өнөөдрийг болтол олдоогүй байна. Эд бол релятивизм буюу бодит байдал физик мөн чанарынхаа хүрээнд эцэслэгдэнэ гэж хатуу итгэсэн тууштай материалистууд юм.
Нөгөө нэг эрдэмтэн нь шинжлэх ухааныхны дунд Беллийн теорем гэх гаргалгаагаараа алдаршсан квант физикч Жон Белл. Тэрээр мөн 1964 онд квантын түвшний наад зохицуулгын механизм чинь орон зай, цаг хугацаанаас ангид бидний үл ойлгох метафизик ахуйн зарчимд захирагдан зохицож байна гэсэн . Үүнд Беллэг эрдэмтэд нь Беллийн теорем гэдэг нэр хайрлаж. Ийнхүү 2 тийш нь хөдөлсөн жимүүд Хиггсийнх нь гараан дээрээ гацсан бол Беллийн жим яван явсаар мэдээлэл оюун ухаан гэх мэт метафизикийн хязгааргүй ертөнцөөр аялалаа үргэлжлүүлсэн байна. Хэрхэн үргэлжлээ вэ?
1982 онд Францын физикч Ален Аспект нэг системд ажиллаж байсан 2 эгэл хэсгийг салган холдуулаад нэгийг нь тэнхлэг дээр нь эргэлдүүлэхэд хол аваачсан нөгөөх нь яг нэг өөрийн системдээ байгаа аятай цаг хугацааны ямарч алдагдалгүй даган хөдөлж үүргээ гүйцэтгэж байгааг илрүүлсэн аж. Энэ нь дээр Беллийн хэлсэн метафизик ертөнцийн зарчим ажиллаж байгааг нотолсон туршилт. Энд мэдээлэл солилцол байхаас гадна мэдрэмжийн хязгааргүй чадвар яригдана. Мэдрэмжийн ард ямарч алдаагүй оюун ухаан буй.
1998 онд Австрийн физикч Антон Цайлэнгер эгэл хэсэг байсан орон зайдаа алга болж өөр орон зайд үүсч болдогийг туршилтаар нотолсон. Энэ нь нисээд оччихож буй биш, алга болонгоо шинээр үүсч буй үзэгдэл. Телепортаци хэмээх энэ үзэгдэл олон орны эрдэмтдийн туршилтаар гарцаагүй нотлогдсон зүйл. 2017 онд Хятадууд ийм процесс 1700 км-ийн алслалд илэрч байгааг туршиж тогтоосон байналээ. Энэ үзэгдлийн ард мөн л мэдээлэл, оюун ухаан хэмээх метафизик ахуй бий. Эмпир судалгааны дээрх 2 үр дүн нь физик ертөнц маань метафизик ертөнцтэйгээ хамтдаа байдгийг харуулна. Үүнийг матери ухаантай гэж хэлэх үү, эсвэл материжсан ухаан гэх үү гэдэг асуудал босч ирнэ. Оршин тогтнолд гүйцэтгэж буй үүрэг талаас нь харвал физик ертөнцийг материжсан ухаан гэж нэрлэх нь зөв юм. Учир нь физик хүчнээсээ физик бус /метафизик/ хүч нь хавигүй илүү /73,0%/ үүрэгтэй байдаг. Ингэхлээр бидний ертөнцийн бүх юмс материжсан мэдээлэл ба ухаан байх нь.
Дээрх эмпир туршилтын өгөгдлүүдийг бүгдийг багтаан тайлбарлаж чадах фундаменталь онол гарсан байдаг нь Оросын эрдэмтдийн боловсруулсан торсион орны тухай физик вакуумын онол юм. Энэ онол нь Эйнштейний харьцангуйн онолын үргэлжлэл. Товчоор өгүүллийн эхэнд өгүүлсэн физик 4 орныг нэгтгэн зангидаж байдаг торсион орон /ухамсар мэдээллийн орон/ ажиллаж байгааг хэлж өгсөн онол юм. Бидний үздэгээр энэ онол нь ертөнцөө танихуйн замыг зөв заасан мэдлэгийн гайхамшигт уг сурвалж юм. Бид шинжлэх ухаан ийм түвшинд хүрсэнд үнэхээр баяртай байдаг.
Физик вакуумын онолоор олж мэдсэн онцгой ач холбогдолтой зүй тогтол бол нэгэнт үүсчихсэн матери нь виртуаль төлвөөсөө эгэл хэсэг, гигант төлвөө /гариг эрхэс/ хүртэл бүх түвшинд мэдээлэл буюу торсион хүч байнга үйлдвэрлэж /спинийн эргэлтээрээ/ байдгийг илрүүлсэнд оршино. Ингэж үүссэн мэдээллийн хуримтлалыг хоёрдогч торсион орон гэж нэрлэдэг. Өөр дээрээ материаллаг амьдралтай манай гаригийн хувьд дээр нь үйл өрнүүлж байдаг хүнээс, мөн хүний нөлөө хамааралд байдаг амьтдын илгээж байдаг мэдээллийн чанараас их зүйл шалтгаалж байдаг болж таарч буй юм. Хүн нь бусад амьтан ургамал, газар шороогоороо байнга оролдож нийтлэг утгаараа дэлхийгээ шимэгчилж амьдардаг гэдэгтэй маргах аргагүй. Өнөөгийн байдлыг харвал их гүрнүүд геополитик, улс төр, эдийн засгийн салбартаа 19-р зууны үеийн биологийн шинжлэх ухаанаас улбаатай үзэл санаагаар дэлхийгээ өрсөн шимэгчлэх бодлого хэрэгжүүлж байна. Жижгүүд нь мөн л тэр жишгээр нэг хүнд ноогдох бүтээгдэхүүн, нэг хүнд ноогдох доллар өсгөх гэхчлэн шимэгчлэлийн уралдаанд хир чадлаараа оролцож байна. Энэхүү шимэгчлэлийн уралдааны /шуналын/ мэдээллээс одоо байгаа ко вирус үүсээд эргээд хүнээ шимэгчилж байгааг бид харж байна. Үндэслэл нь метафизик ахуй, дэлхий маань материжсан оюун ухаан болохыг тогтоогоод буй онолын физикт бий. Дээр өгүүлсэн шинжлэх ухааны агуу ололтуудыг амьдрал руу оруулахгүй, учир битүүлэг хэмээн хорьчихоод байгааг гайхдаг байлаа. Ажаад байхнээ их гэгдэж буй цаадуул чинь шуналын менежемент хэрэгжүүлэх замаар хязгааргүй хэрэглээ рүү өдөөн турхирч ноёрхол байр сууриа бэхжүүлэхийг л урьтал болгодог бололтой юм байна. Бид тэднийг дуурайж хөдөлвөл тэнэг алхам болох байх шүү. Харин ч хязгааргүй хэрэглээ рүү биш, зохист хэрэглээ рүү, улмаар минималь хэрэглээ рүү алхам хийж чадвал ядаж вирус нь хүч султай, хоруу чанар багатай болж ирж болзошгүй.
Одоо онолын шинжлэх ухаан хаачдаг вэ гэсэн үндсэн асуудалдаа хариулт эрье. Дээр өгүүлсэн физик, метафизикийн нэгдмэл зүй тогтлоос үзвэл хүмүүс бид бодол, үг, үйлдлээрээ мөн хэрэглэж буй арга технологиудаараа мэдээлэл үйлдвэрлэж байдаг юм байна. Энэ мэдээлэл хаашаа ч алга болдоггүй, ертөнцийнхөө мэдээллийн орон дотор хоёрдогч төлвөөр очиж нэгдэн нийлдэг байх юм. Бидэнд дохионы 2-р систем хөгжсөн байдаг тул үүнийг ухаарч тэр лүү сайн мэдээлэл нийлүүлж байх үүрэгтэй юм байна.
Сайн мэдээлэл үйлдвэрлэхэд юу хэрэгтэй юм бол гээд бодохоор сайн сэтгэл гэсэн юм орж ирээд байх юм. Нөгөө шинжлэх ухаан хаашаа хөтлөнө вэ гээд бодоод байсан маань сэтгэл дээр ирээд буучихлаа. Ингэхлээр би гэж хүн сэтгэлээ сайн болгох тийш өөрийгөө залах, сайн төлөв дээр нь тогтвортой байлгах дадалд сурах хэрэгтэй болж байна.
Тэгж чадвал шунал элдвийн юм минь хугасарч намайг ковидоос аврах ч юу магад. Ажил амьдралд минь тохиолдож байсан вирустэй холбоотой үйл явдлыг бичмээр санагдлаа. Бид ногоо тарьж амьдардаг хүмүүс. Зарим жил помидорт вирусын өвчлөл гарч байсан. Авдаг арга хэмжээ цорын ганц. Өвчилсөн ургамал дээр сүү цацах. Өнөөдүүл /ургамал/ маань вирусээсээ салдаг юм байлгүй зүгээр болчихно. За энэ чинь сүүн дотор вирус алдаг юу байж болох вэ гэж бодоод бодоод юу ч олоогүй. Сүүнд ямар юмных нь интерферон байв гэж. Ертөнцийн бүтэц, мөн чанарын талаар будаа идсэн ном хэвлэлүүдээс хагас хугас гадарласнаасаа шүүн тунгаавал вирус гэдэг амьтан хайраас айдаг юм биш байгаа гэж бодогдож байна. Сүү гэдэг маань үнээний тугалаа хүсэмжлэн хайрласан агуу их хайрын өдөөлтөөр дэлэнгийн эсэд бүрэлддэг. Түүнд хайрын мэдээлэл байж болох дээд хэмжээгээр шингээстэй байж таарна. Механизмыг нь мэдэхгүй. Ичингүйрээд “явчихдаг” юмуу, эсвэл хайраас айж нурмайсаар байгаад маани болдог юм уу. Эдгэрдэг нь л үнэн юмдаг. Ер нь ямар ч вирусыг харааж зүхээд хэрэггүй, тэхийн оронд сэтгэлдээ хайр цацрааж бадраавал вирусууд байж суухаа олж ядан суларч нурмайж байж мэдэх юм шүү.
Н.Бэгзжав
Д.Энхтайван