Ц.Туваан: Нэг намын ДАРАНГУЙЛЛЫГ үгүй болгохын төлөө өлсгөлөн зарласан
Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны гишүүдтэй уулзаж, хууль ёсны дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн. Ц.Туваан "Бид хуульд заасан хугацаанд нэр дэвшигчийн материалыг хүлээлгэж өгөх гэсэн боловч аваагүй.
Бид 18.30 цаг хүртэл хүлээсэн. Тиймээс өлсгөлөн зарлаж байна. СЕХ аль нэг намын нөлөөлөлд оролгүйгээр шийдвэрээ гарга гэж байгаа юм.
СЕХ-нд хоёр бичиг ирсэн. Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргаас бичиг ирсэн. Намын даргаар С.Эрдэнийг 2017 онд бүртгэсэн тухай бичиг. Өөрөөр хэлбэл, 2017 онд бүртгэсэн бүртгэлийг СЕХ руу явуулсан. Үүнээс хойш миний нэр ч намын даргаар цахим бүртгэлд бүртгэлтэй байсан. Үүний дараа С.Эрдэнийг намын даргаар бүртгэх гурван удаагийн хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Гэтэл Дээд шүүх намын даргаар бүртгэхээс татгалзсан хүнийг СЕХ руу бүртгэлтэй гэсэн бичиг явуулсан байна. Энэ бол хууль бус.
Нэг намын жүжгийн, захиалгын сонгууль болгохгүйн төлөө бид өрсөлдөж байна. Үүний төлөө бид амь бие эрүүл мэндээ золиосолж байна. Ард түмний сонгох сонгогдох эрхийг хадгалж авч үлдэхийн төлөө, Монголд нэг намын дарангуйллыг байхгүй болгохын төлөө өлсгөлөн зарласан. Түүнээс биш Н.Алтанхуяг гэдэг заавал нэр дэвших ёстой гэсэн асуудал байхгүй" гэв.