УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдөр оройноос төв талбайд лхагва гарахаас эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Өчигдөр Сүхбаатар дүүргийн эмнэлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нарыг эмч үзээд эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байгааг сануулсан байна.
Тэгвэл өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн төвд очиж биеийн байдлаа хянуулахад УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Ганбатыг өлсгөлөнгөө үргэлжлүүлбэл бие нь муудах эрсдэлтэй байгааг дахин сануулжээ. Иймээс тэрбээр өлсгөлөнгөө зогсоож, тэмцлээ суулт хэлбэрээр үргэлжлүүлж байгаа юм байна.