Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж

Хүнсний талоноор барьцаалсан “хориг” буюу хүний эрхийн мэдрэмж

Цар тахлыг дарах гол найдвар нь вакцин гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн ч  үр дүн, эрсдэл, сөрөг нөлөөллийн талаар бүрэн баримт сэлт алга. Тиймээс вакцинжуулалтын нөгөө талд дэлхий нийтээрээ эрсдэл үүсч болзошгүйг судлаачид онцолж буй. Дотоодын халдвар буурахгүй байгаа энэ үед манай улс ч мөн адил бусад орны жишгээр иргэдээ шуурхай дархлаажуулахыг эрмэлзэж буй нь сайшаалтай.

Гэтэл бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрийдлээр хүний эрх, эрх чөлөөг хөсөр хаяж болохгүй. Тодруулбал, хүн амын тодорхой бүлэг буюу нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай  онцгой нөхцөлд байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэгт мэдрэмжтэй хандах учиртай. Гэвч манай улс иргэдийг вакцинжуулах асуудалд албадлагын арга хэмжээ авч, урамшуулал, үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсгэсэн нь олон нийтийг бухимдуулж байна. Засгийн газрын шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй.

Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзаж үзнэ. Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон” гэж мэдэгдсэн.

Мөн бямба гарагаас хөл хориог сулруулахдаа үсчин, гоо сайхан зэргээр хүний наад захын хэрэгцээг хангахдаа зөвхөн хоёр тунгаа тариулсан иргэдэд эрх олгосон нь ялгаварлан гадуурхалтыг бий болголоо. Уг нь анхнаасаа коронавирусын эсрэг вакцин тариулах эсэх нь сайн дурын үндсэн дээр хийнэ гэдгийг төрийн байгууллагууд албан ёсоор хэлж сануулж ирсэн. Хоёрдугаарт, вакцин хийлгээгүй хүмүүсийн цөөнгүй нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, эсрэг заалттай хүмүүс байх магадлалтай. Ер нь бол төрийн халамжийг эмзэг бүлгийн иргэд хүртдэг. Хэдийгээр хүнсний талон авдаг иргэдийн дийлэнх нь вакциндаа хамрагдаагүй ч амь зуулга болсон хоол хүнсээр нь барьцаалах нь наад захын хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр юм.

Эндээс харвал жирэмсэн эмэгтэй, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай, насанд хүрээгүйгээс болоод вакцин хийлгэж чадаагүй бол урамшуулал авах эрхээ хасуулж төрийн шийдвэрийн гадна үлдэж, олон мянган иргэн амь зуух, хоол хүнстэй байх эрхээ хязгаарлуулах нь. Мөн энэ янзаараа манай улс олон улсын хүний эрхийн байгууллагын өмнө “хар” тамга даруулж ч мэдэхээр байна. 

ЯМАР НЭГ ШААРДЛАГА, ШАЛГУУРТ НИЙЦҮҮЛЭН ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ

 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: -“Цар тахлын үеийн хамгийн чухал зорилт бол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах явдал. Энэ хүрээнд хүний зарим эрхийг хязгаарлаж болно. Гэхдээ ямар нэг шаардлага, шалгуурт нийцүүлэн хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Засгийн газраас гаргасан урамшуулал, албадлагын арга хэмжээ нэгдүгээрт, хуульд нийцэхгүй байна. Дархлаажуулалтын хуульд коронавирусын эсрэг вакциныг сайн дураар хийхээр заасан. Мөн энэ хуулийг 2000 онд,  тархвар судлалын заалтаар хийх тарилгын журмыг 2001 онд баталсан буюу цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлээгүй.

Хоёрдугаарт, вакцинжуулалттай холбоотойгоор нийгмийн эрх хөндөгдөж байгаа нь үнэн. Гэхдээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах нэрээр хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Иргэн вакцины талаар бүрэн мэдээлэл авах, шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах, эмчийн заалтаар тарилгаас татгалзах эрхтэй. 

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах олон сонголттой арга хэмжээнээс хамгийн бага хязгаарлахыг олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УОК-т ХЭҮК-ын гишүүн зургаан шаардлага, 14 зөвлөмж, нэг санал явуулсан. Ялангуяа, вакцинтай холбоотой тал бүрийн баталгаатай мэдээллийг олон нийтэд шуурхай өгөх талаар өнгөрсөн сард хандсан. Уян хатан зохицуулалт шаардлагатай. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийг нийгмийн үйлчилгээ, халамжаас тусгаарлах, хөдөлмөрийн гэрээг ялгаварлан гадуурхаж болохгүй.  Шаардлагатай бол бид УОК, Засгийн газарт хандсаар байх болно.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419