УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нь хууль зөрчих эрх биш, Өлсгөлөнгөө ЗОГСОО
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд суулт хийж буй УИХ даь АН-ын бүлгийн гишүүдтэй ирж уулзлаа.
Тэрбээр "Иргэдээс "Биднийг 28 хоног гэрт нь хорьчихоод УИХ-ын гишүүдийг болохоор талбай дээр гараад жагсаал цуглаан хийж байна. Үүнийг зогсоож болдоггүй юм уу" гэсэн хүсэлт ирж байна. Та бүхний хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж байгаа. Улсын онцгой комисс зөвшөөрвөл майхан, эсгий, гудасны асуудлыг шийднэ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэдэг бол хууль зөрчих эрх биш шүү. Та бүхэн цагдаагийн байгууллагын ажилчдыг хүндэтгэх хэрэгтэй" гэлээ.