Шинэ үг цээжлэх төдийд ч биш, аливааг сурч эзэмшихэд сэтгэл хөдлөл гол үүрэгтэй
Шинэ үг цээжлэх төдийд ч биш, аливааг сурч эзэмшихэд сэтгэл хөдлөл гол үүрэгтэй байдаг юм байна. Өөрөөр хэлбэл шинэ мэдээллийг сэтгэл хөдлөл дээр нь суурилж тархинд гүн бат суулгана гэсэн үг. Утасны дугаар цээжлэх болоход тэр дугаарыг санагдуулж байх ямар нэгэн сонин содон зүйлийг ургуулан бодож түүнтэйгээ холбож өгснөөр тэр содон зүйлээ эргэж бодмогц нөгөө утасны дугаар тодроод ирдэг байх жишээний.
Тийм болохоор бид уйтгартай урт хичээлээс их юм авч үлддэггүй. Харин их баярлаж хөөрсөн, эсвэл гунигласан үедээ харсан зүйлсээ бараг мартдаггүй.
Сэтгэл гэдэг үл үзэгдэгч эрхтэн маань бидний юу санаж юу мартахыг шийддэг чухал зүйл байх нь. Түүгээр ч зогсохгүй бидний хаашаа явах юу хийх, зорьж буй хэрэг маань зөв буруу эсэхийг алдалгүй хэлж өгч байдаг хөтөч маань бас л бидний зүрх сэтгэл юм. Эрдэмтдийн судалгаагаар зүрх нь тархинаас тодорхой хугацаагаар түрүүлж ирж буй байдлыг мэдэрч чаддаг нь нотлогдсон байна. Харин зүрх сэтгэл чинь ашиг олох эсэхийг хэлж өгөхгүй шүү ккк. Магадгүй чиний сүнслэг хөгжилд саад болох орлого олз хүсэж байгаа бол тэрний чинь эсрэг л зам заах байх шүү.
Эдгээр олон үгийг нуршихын учир нь бид дотоод дуу хоолой, мэдрэмж, зүрх сэтгэлээ илүүтэй сонсож сурах ёстой тийм цаг үе ирж буйг хэлэх гэсэн юм.
Хуучны харанхуй цаг үед бидний зүрх сэтгэл илүү их хаалттай байсан байх. Харин одоо бол илүү гэрэл гэгээтэй, өндөр түвшний энерги, хэлбэлзэлтэй цаг үед бид амьдарч байна. Энд технологийн хөгжлийг яриагүй байна. Дан толгой, ашиг хонжоо тооцсон, хоосон онолоос илүүтэй дотоод амьд мэдрэмжээ дагах, сонсох учиртай үе ирээд байна. Мэдрэмжээ сонсож, өөртөө үнэнч байж сурах нь ердөө цаг хугацааны асуудал болжээ.
Зүрх сэтгэлээ сонсож сурахад хамгийн сайн туслагч бол бясалгал билээ. Гэсэн ч олон хүн бясалгал хийх сонирхол багатай бдаг. Гэсэн ч тэд мөн л дотоод сэтгэлийн дуудлагаа жаахан ч болов мэдрээд л байдаг. Заавал бясалгал хийхгүй ч зүрх сэтгэл тань юу шивнээд байгааг сонсохыг хичээж байвал танд хэзээ ч буруу замыг заахгүй юм...
Намхайдоржийн Цогтмандах